| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00210/И |
| Дугаар | 192/ШШ2025/01896 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01896
2025 03 13 192/ШШ2025/01896
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
*******,*******,*******,*******, өөрийн байранд байрлах “Хөдөө Аж Ахуйн Корпораци” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******, үйлдвэрийн бүсэд байрлах “Тэнгэрийн шүхэрт” ХХК-д холбогдох,
16,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөдөө Аж Ахуйн Корпораци” ТӨХХК нь хариуцагч “Тэнгэрийн шүхэр” ХХК-д холбогдуулан 16,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн нийт шаардлага болох 16,110,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцов.
1. 2025.03.05-ны өдрийн дотор 3,222,000 төгрөг
2. 2025.04.05-ны өдрийн дотор 3,222,000 төгрөг,
3. 2025.05.05-ны өдрийн дотор 3,222,000 төгрөг,
4. 2025.06.05-ны өдрийн дотор 3,222,000 төгрөг,
5. 2025.07.05-ны өдрийн дотор 3,222,000 төгрөгийг “Хөдөө Аж Ахуйн Корпораци” ТӨХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкины 2609035747 тоот дансанд шилжүүлнэ” гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөдөө Аж Ахуйн Корпораци” ТӨХХК нь “Тэнгэрийн шүхэр” ХХК-д холбогдуулан 16,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг
1. 2025.03.05-ны өдөр 3,222,000 төгрөг
2. 2025.04.05-ны өдөр 3,222,000 төгрөг,
3. 2025.05.05-ны өдөр 3,222,000 төгрөг,
4. 2025.06.05-ны өдөр 3,222,000 төгрөг,
5. 2025.07.05-ны өдөр 3,222,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, харилцан тохиролцож, нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хөдөө Аж Ахуйн Корпораци” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Тэнгэрийн шүхэр” ХХК-д холбогдох 16,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025.03.05-ны өдөр 3,222,000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 3,222,000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 3,222,000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 3,222,000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 3,222,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 238,500 төгрөгийг хариуцагч “Тэнгэрийн Шүхэр” ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР