| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04538/И |
| Дугаар | 192/ШШ2025/04521 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/04521
2025 05 27 192/ШШ2025/04521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ************тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч И.*******ттой 2016 онд танилцаж 2017 оноос хамт амьдарч эхлээд 2018 онд бидний хүү ******* маань төрсөн. Бид гурван жил хамт амьдарсан. 2020 онд хүүхдээ 2 нас арай хүрээгүй байхад хамтдаа амьдрахаа больж салсан. Үүнээс хойш би хүү *******ийн хамт эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаад 2024 онд Австрали улс руу суралцахаар явсан. Тэнд суралцахын хажуугаар визний зөвшөөрөгдсөн цагаар ажилладаг. Австралид төрсөн эгчийн хамт амьдардаг. 2020 онд *******т нь салахдаа хүү бид хоёрт ямар нэгэн эд хөрөнгө, мөнгөн тэтгэмж өгөөгүй байсаар 2022 онд *******ттой ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр асран хамгаалах эрх дээр маргаангүй, шүүхээр шийдүүлэх шаардлагагүй гэж үзээд баянгол дүүрэг дэх нотариат дээр өөрийн биеэр очиж тэжээн тэтгэх гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэмжийг хүүхдийн нэр дээрх хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлж байхаар тохиролцсон боловч 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэг л удаа 168,000 төгрөгийг хүүхдийн дансанд шилжүүлсэн байсан. Тэжээн тэтгэх гэрээний дагуу *******т нь хүүхдэдээ 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх сар бүр өгөх ёстой 166,680 төгрөгөөс өгсөн 1 сарын мөнгийг хасаад 32 сар буюу хугацааны нийт төлбөл зохих 5,333,760 төгрөг, өгөөгүй хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги болох 2,666,880 төгрөг нийт 8,000,640 төгрөгийг өгөөгүй байгаа тул шүүхээр гаргуулах шаардлагатай байна гэж үзэж байгаа болно. Тэрээр *******т нь надтай хааяа утсаар холбогддог байсан ч хүүхэдтэйгээ огт уулзалдалгүй 3 жил болж байна. Хүү ******* маань энэ жил сургуульд орж байгаа ч түүний эцэг болох *******т нь хүүхдийн сургуулийн зардал болон амьжиргааны зардалд ямар ч мөнгө гаргаж өгөөгүй. *******т нь хэлсэн ярьсандаа хүрэлгүй одоог хүртэл хүүхдийн тэтгэмжийг өгөөгүй бөгөөд хүү бид хоёртой 2024 оны 10 сараас хойш холбоогоо салгаад ор сураггүй алга болсон. *******ттой утсаар холбогдох гэсэн боловч утсаа салгаад ор сураггүй алга болсон. Ийнхүү цаашид хүүхэдтэй холбоотой тэтгэлгийг хуулийн дагуу албан ёсоор тэтгэлэг тогтоолгож, гаргуулах зайлшгүй шаардлагатай байгаа тул шүүхэд хандсан. Улмаар тус дүүргийн иргэний хэргийн шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 192/Ш32025/12957 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Улмаар хариуцагч шүүхэд ирж нэхэмжлэлийг гардан аваагүй тул шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 192/132025/16283 дугаартай хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамжийн дагуу ирүүлэх гэсэн боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн Хан-Уул дүүргийн 2-р хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/132025/18460 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И.*******т нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ***************тоотод оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/18460 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.
Иймд И.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* овогт ******* *******т /РД:***********/-ыг эрэн сурвалжилсугай.
2. И.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ