| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/06035/И |
| Дугаар | 192/ШШ2025/01839 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01839
2025 03 12 192/ШШ2025/01839
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Хариуцагч:*******,*******, Зайсангийн тойруу гудамж 32б байр 26 тоот хаягт байрлах “Асуд констракшн” ХХК /РД:5903394/,
Хариуцагч: Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороолол, 7 дугаар байр 7 тоот хаягт оршин суух /РД:НЭ82083110/,
Хариуцагч:************** Зайсангийн тойруу гудамж 32б байр 26 тоот хаягт оршин суух /РД:ЧВ83072507/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 334,415,891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Трейд финанс ассетс ББСБ” ХХК нь хариуцагч “Асуд констракшн” ХХК,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 334,415,891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 334,415,891 төгрөгөөс 40,793,581 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 293,622,310 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцов.
1. 46,353,000 төгрөг 2025/06/17
2. 46,353,000 төгрөг 2025/09/17
3. 46,352,747 төгрөг 2025/12/17
4. 46,353,000 төгрөг 2026/06/17
5. 37,192,446 төгрөг 2026/09/17
6. 37,192,193 төгрөг 2026/12/17
7. 16,915,446 төгрөг 2027/06/17
8. 16,910,476 төгрөг 2027/09/17,
Дээрх хуваарийн дагуу хариуцагч тал төлбөрийг нэхэмжлэгч “ эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкан дахь тоот дансанд “ЭГ2/ТА дугаар гэрээний төлбөр” гэсэн утгаар шилжүүлж төлнө.
Хариуцагч тал энэхүү гэрээний 2.2-т заасан хуваарийг нэг удаа зөрчсөн, тогтоосон хэмжээнээс бага дүнгээр төлсөн тохиолдолд энэхүү гэрээг баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлнэ” гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Трейд финанс ассетс ББСБ” ХХК нь “Асуд констракшн” ХХК,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 334,415,891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 334,415,891 төгрөгөөс 40,793,581 төгрөгөөс татгалзаж хариуцагч 293,622,310 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.
1. 46,353,000 төгрөг 2025/06/17
2. 46,353,000 төгрөг 2025/09/17
3. 46,352,747 төгрөг 2025/12/17
4. 46,353,000 төгрөг 2026/06/17
5. 37,192,446 төгрөг 2026/09/17
6. 37,192,193 төгрөг 2026/12/17
7. 16,915,446 төгрөг 2027/06/17
8. 16,910,476 төгрөг 2027/09/17,
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Трейд финанс ассетс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ““Асуд констракшн” ХХК,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 334,415,891 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 334,415,891 төгрөгийн 40,793,581 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 293,622,310 төгрөгийг дараах хуваарийн дагуу 2025/06/17-нд 46,353,000 төгрөг, 2025/09/17-нд 46,353,000 төгрөг, 2025/12/17-нд 46,352,747 төгрөг, 2026/06/17-нд 46,353,000 төгрөг, 2026/09/17-нд 37,192,446 төгрөг, 2026/12/17-нд 37,192,193 төгрөг, 2027/06/17-нд 16,915,446 төгрөг, 2027/09/17-нд 16,910,476 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,830,050 төгрөгийн 1,017,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР