2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/02160

 

 

 

 

 

 

   2025             03              20                                          192/ШШ2025/02160

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2008 оны 5 дугаар сарын 01-ний тоот эрхийн гэрчилгээгээр ******* нэгж талбарын дугаартай 618 мкв га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг байсан. 2014 оны 7 дугаар сард газрын албанаас дуудаж очиход кадастрын зургаа дахин хийлгэчихээд ир гэсний дагуу хасчихсан байсан. Би газрын албаны хүнээс энэ айлын газар манай газарт орчихсон юм уу гэж асуухад үгүй гэж хариулсан. Би учрыг нь олоогүй болохоор хасах ёстой юм байх гэж бодоод 117 мкв газар бэлгэнд өгсөн юм. Хожим учрыг нь мэдээд Баатарсүхээс гэрээгээ цуцлахыг олон жил гуйсан боловч цуцлаж өгөхгүй олон жил боллоо. Иймд би өөрийн эзэмшлийн 117 мкв газрыг буцаан авах хүсэлтэй байсан учир энэ газрыг чөлөөлж, бэлэглэсэн газрын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Адъяа овогтой Очирбат би Баатарсүхээс бэлэгдэлийн гэрээг цуцалж өгөх хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар  шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ын нэхэмжлэлтэй Г. холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР