2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/04518

 

 

 

 

  2025             05             27                                          192/ШШ2025/04518

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, ************** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:************/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: З.*******

Гэрч: Г.*******, Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч З.******* 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* нэгдэлд халуун усны угаагч, үсчнээр ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаж,  Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар шүүх хуралдаанд тодорхойлж байна. Үүнд:

  Миний бие уг нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс халуун усны угаагч, үсчнээр ажиллаж байгаад, 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалаар ******* нэгдэл татан буугдаж, энэ хүртэл хугацаанд уг нэгдэлд ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарах материал бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хянуулахад ******* нэгдэл татан буугдсан 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04 тушаалаар захиргааны мэдэлд шилжүүлсэн нэрсийн жагсаалд таны нэр байхгүй байна, архивын лавлагаа олж ир гэсэн шаардлага тавьсан. Ингээд Өмнөговь аймгийн архиваас шүүлгэхэд захиргааны мэдэлд шилжүүлсэн баримт олдоогүй болно. Иймд намайг 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* нэгдэлд халуун усны угаагч, үсчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгогдсон №396050 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тушаалын хуулбар, мөн нэгдлийн зөвлөлийн хурлын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1 тоот ******* нэгдлийг татан буулгах тухай тогтоолын хуулбар,  Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын лавлагаа, гэрч Г.*******, Т.******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З.*******ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагч З.******* нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд оршин суудгийг иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тодорхойлсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6 дахь хэсэгт хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар З.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүний тэтгэвэр авах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.

Тэрээр 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* нэгдэлд халуун усны угаагч, үсчнээр ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

            Гэрч Д.******* нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ...З.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* нэгдэлд үсчнээр ажиллаж байгаад 1992 онд ХАА-н нэгдэл татан буугдсанаар ажилчдыг сумын захиргааны мэдэлд шилжүүлсэн. Тэр үед би нэгдлийн ерөнхий нягтлангаар ажиллаж байсан  гэв.

            Гэрч Т.******* нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ...Би ******* нэгдэлд 1988-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. З.******* бид 2 нэг ангийн хүүхдүүд. З.******* нь ТМС төгсөж сумандаа ирж үсчнээр ажиллаж байсан ба би тухайн үед хөдөөнөөс ирж үсээ засуулдаг байсан гэв.

            Гэрч Д.*******, Т.******* нарын мэдүүлэг нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар давхар тус тус тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул түүний мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэв.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.******* нь  1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* нэгдэлд халуун усны угаагч, үсчнээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрч  Д.*******, Т.******* нарын мэдүүлэг, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгогдсон №396050 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тушаалын хуулбар, мөн нэгдлийн зөвлөлийн хурлын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1 тоот ******* нэгдлийг татан буулгах тухай тогтоолын хуулбар,  Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:**********/-ийг 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* нэгдэлд халуун усны угаагч, үсчнээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ