| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03050/И |
| Дугаар | 192/ШШ2025/04515 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/04515
2025 05 27 192/ШШ2025/04515
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ********** байрлах, К ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, *********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 39,924,671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.******* нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр №MN790030003095017268 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 33,621,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. С.******* нь зээл авснаас хойш үндсэн зээлд 1,466,199.65 төгрөг, үндсэн хүүнд 505,627.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 55,970.44 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 7 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. С.******* нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр №MN790030003095017268 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 34,723,800 төгрөг, үндсэн хүү 5,124,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,930 төгрөг, нийт 39,924,671 төгрөг. С.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,924,671 төгрөгийг гаргуулж, К ХК-д олгуулж өгнө үү…” гэжээ.
Хариуцагч С.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч К ХК-ийн хариуцагч С.*******д холбогдуулан нэхэмжилсэн нийт нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,924,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 39,924,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүх хуралдаанд гаргасан.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39,924,671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 357,573.36 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 178,787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ