Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0866

 

                                                                          

2017 оны 12 сарын 13 өдөр                Дугаар 221/МА2017/0866                   Улаанбаатар хот

 

Ч.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн дэвж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Ховд аймагдахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Н-ын нэхэмжпэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан н эхэмжлэгч Ч.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжпэгч давж заалдах гомдолдоо: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 34 дүгээр шийдвэрийг 2017 сны 10 дугаар сарын 25-ны өдөр гардан авч нэхэмжлэгч миний бие тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие 2013 онд Ховд аймгийн Нийгмийн халамж Үйлчилгээний Ерөнхий газрын даргын 78 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. Үүний дагуу Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллулахтай холбогдуулан гаргасан тушаалын биелэлтийг хангуулж Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан улмаар, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүсч нэхэмжлэлийн шаарлагаа нэмэгдүүлсэн. Улмаар төрийн албаны тухай хуульд заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд томилон ажиллуулахыг даалгахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Төрийн албаны Зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 14 тоот тогтоолоор миний биеийг ажлын байрны чиг үүрэгт нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасан.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон боловч тэтгэмж олгосон 03 дугаар тушаалтай танилцсан, миний зөвшөөрөлгүй миний урьд эзэмшиж байсан цалингийн харилцах данс руу шилжүүлсэн байсныг сүүлд мэдэж огт хэрэглэхгүйгээр одоо болтол дансанд нь байгаа бөгөөд дансны хуулгыг нь шүүхэд 3 удаа өгсөн байдаг. Нэгэнт дансанд орсон мөнгийг шилжүүлсэн байгууллагын данс руу дахин шилжүүлэх боломжгүй байсан.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 дүгээр тушаалын хавсралтаар аймаг, нийслэл дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоогоор миний урьд эрхэлж байсан албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн байсан бөгөөд урьд миний авч байсан ТЗ-9 зэрэглэлийн цалин нь ТЗ-7 болон бууруулсан байсныг анхан шатны шүүх анхааралгүйгээр намайг зөвхөн ТЗ-9 цалингаар цалинжуулахад зөвхөн тус хэлтсийн дарга нь цалингийн шатлалаар цалинжуулах гэж буруу ойлгон шийдвэртээ тусгасан байдаг.

Гэвч анхан шатны шүүх төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан ойлголтыг шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох асуудлуудаар бүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Нохойжаваас Хедөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, Ховд аймгийн нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэгчээс “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэгч “Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, Ховд аймгийн нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “Цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг” хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг үндэслэн бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн тул Ч.Н-т 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгосон нь хуульд заасан үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй биш байна.

Учир нь нэхэмжлэгч нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж авахын оронд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин ажиллах ашиг сонирхолтой байсан нь нэхэмжлэлийн агуулга, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас нь харагдаж байна.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгуйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажпын байраар хангуулах...” гэсэн баталгаагаар хангагдах боломжтой эсэхийг шүүх нэхэмжпэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын улмаас нэхэмжпэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа болохыг тодруулалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасныг зөрчсөн байна.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ