2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/02210

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/02210

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ********** нэхэмжлэлтэй хариуцагч *************** холбогдох 16,477,397 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, хариуцаг ************* 16,477,394 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг  2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,077,397 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 120,175 төгрөгийг улсын төсвийн орлогоос 120,175 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Х.ЭНХЗАЯА