| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03733/И |
| Дугаар | 192/ШШ2025/04445 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/04445
| 2025 05 23 | 192/ШШ2025/04445 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: Г
Хариуцагч: Д
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 24,894,079.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.**********, хамтран зээлдэгч ********** нь ********** ББСБ ХХК-тай 2023.03.17-ны өдөр ЗГ-********** дугаар зээлийн гэрээгээ байгуулан 27,000,000 төгрөгийг сарын 3,3 хувь, жилийн 39,6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь ЗГ-********** дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-д зааснаар 2023.03.19-ний өдрөөс эхлэн 2024.03.16-ны өдөр хүртэл сар тогтмол 90,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч сар тогтмол дутуу төлөлт хийж явсаар 2023.11.17-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл огт төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож зээлийн гэрээнд заасан гэрээний хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч тус гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-********** дугаар зээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх заасан. Мөн тус гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хавсралт 1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талун санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах талаарх зохицуулсан. Тиймээс зээлдэгч нь ЗГ-********** дугаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2025.04.16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 14,606,011.48 төгрөг, зээлийн гэрээний хүү 8,531,094.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,756,973.02 төгрөг, нийт 24,894,079.13 төгрөг хуримтлагдаад байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2023.03.17-ны өдрийн ЗГ-********** дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 24,894,079.13 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК хариуцагч О.**********гаас татгалзаж, хариуцагч Ц.********** нэхэмжлэлийн шаардлага болох 24 894 079 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4 144 079 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК хариуцагч Ц.**********, О.********** нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 24 894 079.13 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч ********** ББСБ ХХК хариуцагч О.**********гаас татгалзаж, хариуцагч Ц.********** нэхэмжлэлийн шаардлага болох 24 894 079 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4 144 079 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК хариуцагч О.**********гаас татгалзаж, хариуцагч Ц.********** нэхэмжлэлийн шаардлага болох 24 894 079 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4 150 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4 144 079 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 821 төгрөгөөс 141 911 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.**********эс улсын тэмдэгтийн хураамжид 141 911 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн ********* данснаас 141 910 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ