| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04387/И |
| Дугаар | 192/ШШ2025/04449 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/04449
| 2025 05 23 | 192/ШШ2025/04449 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: Х
Хариуцагч:Х
Зээлийн гэрээний үүрэгт 18 548 203.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч ******** *******гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагуй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 07 сарын 19-ний өдөр ********* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 19,700,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 2 626 666.64 төгрөг , зээлийн хүүнд 1 144 435.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 098.29 төгрөгийг төлсөн. *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 12 сарын 17-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд эхэлсэн бөгөөд 2025 оны 05 угаар сарын 07-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд хугацаа хэтэрсэн хоног 141, зээлийн үлдэгдэл 17 073 333.36 төгрөг, хүү 1 447 710.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 160.27 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 18 548 203.96 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 18 548 203.96 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18 548 203.96 төгрөгийг хариуцагч Б.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 091 203 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3 091 203 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 548 203.96 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18 548 203.96 төгрөгийг хариуцагч Б.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 091 203 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3 091 203 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18 548 203.96 төгрөгийг хариуцагч Б.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 3 091 400 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 091 203 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3 091 203 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 691 төгрөгөөс 125 346 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125 346 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 125 345 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ