| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03072/И |
| Дугаар | 192/ШШ2025/03324 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03324
2025 04 24 192/ШШ2025/03324
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 28,562,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ нь 2024 оны 07 дүгээр сарын 03-ны өдөр № M тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 33,880,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. нь зээл авснаас хойш үндсэн зээлд-5,416,526.68, үндсэн хүүнд-4,124,510.10, нэмэгдүүлсэн хүүнд-61,220.32 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 08 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. нь 2024 оны 07 дүгээр сарын 03-ны өдөр № MN090030003095020468 тоот цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Иймд аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 27,971,473 төгрөг, үндсэн хүү 583,457 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,478 төгрөг нийт 28,562,408 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ миний бие*******-наас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 28,562,408 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,562,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. , хариуцагч д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 28,562,408 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,762.04 төгрөгийн 150,381.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 150,381.02 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч аас 150,381.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР