| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03824/И |
| Дугаар | 192/ШШ2025/04190 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/04190
2025 05 16 192/ШШ2025/04190
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* миний бие 2018 онд танилцаж 2020 оноос хамтран амьдарсан. Бид 2021 оны 10 сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтэй бүртгүүлж гэрлэлтийн 0040 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин 2022 оны 12 сарын 25-нд төрсөн. Сүүлийн нэгээс хоёр жил бид зан харьцаа болон итгэлцлийн хувьд тааламжгүй байдлын улмаас байнгын маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж охиноо ээжийнх нь асрамжид үлдээж охиндоо тэтгэлэг гаргаж өгөх хүсэлтэй байна. Сардаа охинтойгоо ядаж 2 удаа уулзаж агаар салхинд гарч тоглож байхыг хүсэж байна. Мөн дундын өмч болох RX450 маркийн авто машинийг банкнаас зээлээр авч 2025 оны 04 сарын 15 хүртэл сарын эргэн төлөлт болох 1,600,000 төгрөгийг би өөрөө төлж авсан машинаа эхнэртэй үлдээж байгаа тул цаашид төлөх төлөлтийг мөн өөрт нь үлдээх хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие ******* гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь гүйцэт ойлголцоогүй, мөн одоогоор эргээд ирнэ эвлэрнэ гэсэн найдвартай байгаа тул гаргасан нэхэмжлэлийг минь буцааж өгнө үү” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.Хонгорзулд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ын нэхэмжлэлтэй Ч.Хонгорзулд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР