| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04320/И |
| Дугаар | 192/ШШ2025/04512 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/04512
2025 05 27 192/ШШ2025/04512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ********** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:**********/-ы хүсэлттэй,
Суралцаж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.*******,
Гэрч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасгийн 6 сарын курст суралцаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасгийн 6 сарын курст сууж төгссөн бөгөөд өнөөдрийг хүртэл Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох гэтэл курст элссэн өдөр нь байхгүй байна гэх шалтгаанаар тухайн курст суралцсан сарын ажилласан жилд тооцохгүй нөхцөл үүссэн. Миний бие өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад 19 жил 8 сар тасралтгүй ажиллаж байгаа. Иймд намайг 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасгийн 6 сарын курст суралцаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2004 оны 01 дүгээр сараас 2025 оны 3 сарыг дуустал хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 30б-2/2428 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 26/311 тоот, мөн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 27-05/1830 тоот албан бичгүүд, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24/363 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн газрын даргын 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/92 тоот Зарим албан хаагчдыг томилох, сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Нохойн сургуулийн үнэмлэхийн хуулбар, гэрч Б.*******, Г.Э******* нарын тодорхойлолт, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.*******ы хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хүсэлт гаргагч Д.******* нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудгийг иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тодорхойлсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал, 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар Д.*******ы суралцаж байсан байдлыг тогтоох нь түүний тэтгэвэр авах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.
Тэрээр 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасгийн 6 сарын курст суралцаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Гэрч Б.******* нь шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: ...Миний бие Д.*******тай хамт Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасгийн нохой сургагч, дасгалжуулагчийн 6 сарын курсийг 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамт суралцаж төгсөн, өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байгаа болно,
Мөн ...Би 2002 оноос 2012 он хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасагт цагдаа, жолоочоор ажиллаж байсан. Д.******* нь манай сургалтад 2005 оны 02 дугаар сард бүртгүүлэн 6 сар суралцаж төгссөн болохыг баталж байна гэв.
Гэрч Б.*******, Г.Э******* нарын мэдүүлэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор давхар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул түүний мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.******* нь 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасгийн 6 сарын курст суралцаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрч Б.*******, Г.Э******* нарын мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 27-05/1830 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн газрын даргын 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/92 тоот Зарим албан хаагчдыг томилох, сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Нохойн сургуулийн үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:***********/-ыг 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасгийн 6 сарын курст суралцаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ