| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0271/З |
| Дугаар | 128/ШШ2025/0428 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0428
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч М.Батзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал, нэхэмжлэгч Л.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* нарыг оролцуулан Л.С*******ын нэхэмжлэлтэй, Багахангай дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Л.С*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С*******аас Багахангай дүүргийн Засаг даргад холбогдуулан Багахангай дүүргийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Л.С*******ад ёс зүйн хариуцлага ногдуулсан ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Багахангай дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.О*******д олгосон итгэмжлэлийн агуулгаас үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн зөвшөөрлийг батлахад, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх болон хуульд харшлаагүй байх гэсэн 2 шалгуурыг харгалзан үзэхээр байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа Нэхэмжлэгч Л.С*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн агуулгаар тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тус хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан ******* дугаар шүүгчийн захирамжийг биелүүлснээр Багахангай дүүргийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Л.С*******ад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай ******* тоот захирамжийг хариуцагч хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүснэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон Захирамжлах нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.С*******ын Багахангай дүүргийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Л.С*******ад ёс зүйн хариуцлага ногдуулсан ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Багахангай дүүргийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ