2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03188

 

 

 

 

 

 

 

 

20 04   22

192/ШШ20/03188

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* өргөн чөлөө, ******* хотхон, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: /-д холбогдох,

 

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, ам хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий м.кв талбайтай, Э-22010663 эзэмших эрхийн дугаартай зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь Н.д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, ам хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий м.кв талбайтай, Э-22010663 эзэмших эрхийн дугаартай зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, ам хаягт байрлах, дугаар бүхий зуслангийн газрыг 2006 онд өөрийн эгч аас худалдан авсан. Тухайн үед эгчийн гэр бүлийн эзэмшилд зуслангийн зориулалттай 3 айлын газар байсан ба эгч нэг айлын газар дээр нь байшин барьж, би газрыг нь эгчээсээ худалдан авсан. Б.*******ийн эхнэр : 2018 оны үед эгч үлдсэн нэг зуслангийн газраа зарна гэж байна, энэ газрыг нь авъя гэж ярихад нь би эхний авсан газар дээрээ байшин барьж чадаагүй байж, дахин газар авахгүй гээд авахаас татгалзсан. Хэсэг хугацааны дараа эхнэрийн төрсөн эгч Н. нь зуслангийн байшин барихаар болсон гэдгийг эхнэрээс сонсоод эгчийн зарах гээд байсан газрыг нь авсан юм байна гэж ойлгосоор өдийг хүрсэн. Тухайн үед би эхнэрийн эгч Н.д тус больё гэж бодоод өөрт байсан байшинг буулгаж түүнд өгсөн бөгөөд байшин барихтай холбоотой бас бус зүйлээр нэмэр болсон. Б.*******ийн эгч АНУ-д амьдарч байгаа бөгөөд саяхан утсаар ярихдаа үлдсэн нөгөө газраа Н.д биш өөр хүнд зарсан талаар надад хэлсэн. Ингээд би өөрийн эзэмшлийн газар дээр очиж үзтэл Н. нь миний газар дээр байшин барьсан болохыг олж мэдсэн. Н. нь миний газар дээр миний өгсөн байшинг шилжүүлэн барьж байхдаа надад огт хэлж мэдэгдээгүй бөгөөд эхнэр ч бас энэ талаар надад огт дурдаагүй. Миний хувьд анхнаасаа өөрийн газар дээр эхнэрийн эгчийг байшин барих гэж байгааг мэдээгүй бөгөөд Н. болон түүний нөхөртэй ямар нэг газрын талаар гэрээ хэлцэл, яриа тохироо хийсэн зүйл огт байхгүй. Эхнэрийн эгчийн гэр бүл миний эзэмшлийн газар дээр надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, энэ талаар надад хэлэлгүйгээр байшин барьсанд гомдолтой байгаа тул газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, ам хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий м.кв, Э-22010663 эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг Н.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*******ийн эхнэр гийн төрсөн эгч юм. Б.*******, нар нь 3 хүүхэдтэй бөгөөд Б.*******, нар гэр бүл болсон цагаас хойш ажил, бизнес гээд завгүй ажилладаг байсан тул 3 хүүхдийг нь нөхөр бид 2 нялх багаас нь өсгөсөн. Б.*******, нар нь 3 хүүхдийг өсгөсөнд талархаж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрыг нөхөр бид 2-т бэлэглэсэн. Бид бүхэн аль аль нь ажил цаг зав муутайн улмаас газрыг албан ёсоор шилжүүлж аваагүй байсан. Нөхөр цэргийн байныг тэтгэвэрт гарч 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг төрөөс авсан бөгөөд Б.*******, нараас бэлэглэсэн дээрх газар дээр байшин барьж амьдрах болсон. Б.*******, нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүл цуцлахаар шүүхэд маргаан гаргасан байгаа бөгөөд тэдний гэр бүлийн маргааны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанд тус газрын ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд энэ газрыг хууль бусаар эзэмшээгүй, бусдаас бэлэглэсний дагуу өөрийн хөрөнгөөр байшин барьсан тул газрыг чөлөөлж өгөх боломжгүй гэж гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/23309 дугаартай захирамж,

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 985 дугаартай албан бичиг, итгэмжлэл, Төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 101/ШЗ2024/29924 дугаартай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19/16******* дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 380 дугаартай захирамж, түүний хавсралт, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаартай захирамж, түүний хавсралт, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албаны даргын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/31 дугаартай тушаал, түүний хавсралт, , нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон эвлэрэн хэлэлцэх санал, тус шүүхийн 20 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШТ20/00150 дугаартай тогтоол, тус шүүхийн шүүгчийн 20 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШЗ20/04294 дугаартай захирамж, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын Хоёрдугаар албаны 20 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн -20/308 дугаартай албан бичиг.

 

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, түүний хавсралт,

Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, түүний хавсралт, мөн газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 20 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гэрчээр асуусан тэмдэглэл.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2.    Нэхэмжлэгч Б.*******ээс хариуцагч Н.д холбогдуулан

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрыг хариуцагч Н.гийн хууль бус эзэшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

 

3.    Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч

, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.******* би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрыг өөрийн эгч аас худалдан авсан бөгөөд тухайн газар эгчийн нөхөр нэр дээр бүртгэлтэй байсныг өөрийн нэр дээр хуулийн дагуу шилжүүлж авсан. Харин тэгтэл миний эхнэрийн эгч Н. миний эзэмшлийн дээрх газар дээр зөвшөөрөлгүй байшин барьсан байсанд гомдолтой тул газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.

3.1. Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Би Б.*******ийн эхнэр гийн төрсөн эгч юм. Б.*******, нар нь 3 хүүхэдтэй бөгөөд Б.*******, нар гэр бүл болсон цагаас хойш ажил, бизнес гээд завгүй ажилладаг байсан тул 3 хүүхдийг нь нөхөр бид 2 нялх багаас нь өсгөсөн. Б.*******, нар нь 3 хүүхдийг өсгөсөнд талархаж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрыг нөхөр бид 2-т бэлэглэсэн. Бид бүхэн аль аль нь ажил цаг зав муутайн улмаас газрыг албан ёсоор шилжүүлж аваагүй байсан. Нөхөр цэргийн байнгын тэтгэвэрт гарч 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг төрөөс авсан бөгөөд Б.*******, нараас бэлэглэсэн дээрх газар дээр байшин барьж амьдрах болсон. Б.*******, нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүл цуцлахаар шүүхэд маргаан гаргасан байгаа бөгөөд тэдний гэр бүлийн маргааны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанд тус газрын ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд энэ газрыг хууль бусаар эзэмшээгүй, бусдаас бэлэглэсний дагуу өөрийн хөрөнгөөр байшин барьсан тул газрыг чөлөөлж өгөх боломжгүй гэж....нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцдэг.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газар нь иргэн Б.*******ийн нэр дээр бүртгэлтэй болох нь газрын гэрчилгээний хуулбар болон 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №01116-2024/09396 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын 1801200618 дугаартай газрын кадастрын зураг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна /хх5-8х/.

4.2. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19/16******* дугаартай албан бичгээр нэгж талбарын дугаартай газрын түүхчилсэн мэдээллийг гаргасан байна. Уг баримтад Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2006 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 380 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа бумбат хаягт байрлах, нэгж талбарын 18633321970766 дугаар бүхий 700 м.кв газрыг д 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээг гаргажээ. 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг , Б.******* нар байгуулж, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг аас Б.*******д шилжүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/31 дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжаар Б.*******ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан, ийнхүү сунгахдаа газрыг 699 м.кв болгосон бөгөөд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргахдаа газрыг м.кв гэж өөрчилсөн байна /хх-5-7х,61,63-70х/.

4.3. Нэхэмжлэгч Б.*******ийн төрсөн эгч нь гэж, , нар гэрлэгчид буюу эхнэр нөхөр гэсэн нь төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон /хх-, 71х/.

 

5.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө

бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасантай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага нийцэж байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газар болох газрын гэрчилгээний хуулбараар /хх-5-7х/ тогтоогдож байна.

5.1.        Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч

өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.3 дахь хэсэгт Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, мөн зүйлийн 106.4 дэх хэсэгт Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн газар эзэмших эрхийг түүний хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул өмчлөгчийн нэгэн адил эрх эдлэхийг хуульд заасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж шийдвэрлэв.

 

6.    Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нь

....Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч хариуцагчид бэлэглэсэн, мөн газрын эзэмшлийн маргаан нь адил шатны өөр шүүх дээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгий маргааныг шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахыг татгалзах, эсхүл тухайн хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэргийг түдгэлзүүлэх хүсэлт, тайлбарыг удаа дараа шүүхэд тавьж, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

6.1.        Зохигчид маргаан бүхий газрыг бэлэглэсэн гэх үйл баримт хэрэгт

авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас бэлэглэлийн гэрээ байгуулж газрыг шилжүүлэн авч, байшин барьсан гэснийг нотлохоор гэрч шүүхэд тайлбар гаргадаг боловч дан ганц гэрч гийн тайлбараар маргаан бүхий газрыг зохигчид хоорондоо бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд газар эзэмшигчийг шилжүүлэн хариуцагч Н.г бүртгэсэн бүртгэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н. нь гэрч гийн төрсөн эгч гэсэн төрөл садангийн лавлагаагаар тогтоогддог бөгөөд энэ нь зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулсан гэсэн хариуцагчийн тайлбарыг нотлох баримт дангаараа болохгүй юм /хх-49х/.

6.2.        , Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан

шатны тойргийн шүүхэд нэхэмжлэгч , хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэмж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг үүсгэсэн талаар зохигчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй. Гагцхүү маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрын эзэмшигчийн талаарх маргаан нь тус шүүхэд иргэний хэрэг үүссэн гэрлэлт цуцлах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах маргааны нэхэмжлэлийн шаардлагад байгаа эсэх нь тодорхойгүй байна. , Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ бүхий Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газраас өөрт оногдох хэсгийг гаргуулах талаар гаргасан бөгөөд , Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч талаас шүүхэд баримтыг дахин гаргаж өгөөгүй, харин дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтээс өмнө/ 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 101/ШЗ2024/29924 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг татгалзах, хэргийг түдгэлзүүлэх хүсэлт, тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэхүү асуудлыг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

6.3.        Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн  дугаар зүйлийн .2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод хоорондоо эвлэрч хэрэг маргаанаа дуусгавар болгох боломжтой болохыг удаа дараа тайлбарлан сануулж, эвлэрүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч дэмжлэг үзүүлэн оролцож байсан боловч энэ талаар санал санаачилга гаргаж байгаагүй болно

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаа, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын  дугаар бүхий м.кв, Э-22010663 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрыг хариуцагч Н.гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД