2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/02005

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/02005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: * дүүрэг, ***********дүгээр хороо, **************** гудамжны ******** дугаар байрны *********тоотод байрлах “************” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:********* дүүрэг, *дүгээр хороолол, ****** дугаар хороо, **************** байрны 30 тоотод оршин суух, Боржигон овогт Оргодолын Нарангэрэл /РД:УС71061402/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд,

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч**************,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *************

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч “**********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::

Тус ББСБ нь "********* ХХК /2782189/-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу Захирал ********** 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15/2104 тоот Зээлийн Гэрээ, 15/4109 тоот Хөрөнгө Барьцаалах Гэрээ байгуулж, "*******ХК-ийн өмчлөлийн доорх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Үүнд:

1. Баянгол дүүрэг ***** дугаар хороо,***** дүгээр хороолол Амарсанаа гудамж *********** байр, ******* тоот хаягт байрлах ********* тоот гэрчилгээний дугаартай, Ү-********* тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц,

2. Баянгол дүүрэг *** дугаар хороо, ****дүгээр хороолол /******/ Амарсанаа гудамж ************р, ***********оот хаягт байрлах ************** тоот гэрчилгээний дугаартай, Ү*** тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц.

"Хуланналайх" ХХК нь зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байсан тул тус ББСБ нь "***************х" ХХК-ыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг тодорхойгүй гэсэн тул 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр *******г эрэн сурвалжлах тухай 182/ШШ2017/01337 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад Ц.Мөнхбатыг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрэн гарсан болохыг Нийслэлийн цагдаагийн газраас 30В-1 /1544 дугаарт албан бичгээр мэдэгдсэн. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар *******г Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн бүртгэлд авагдаагүй байна гэж Баянгол дүүргийн цагдаагийн газраас 26-Ё1-3/6120 дугаарт албан бичгээр мэдэгдсэн. Уг эрэн сурвалжлах ажиллагаа нь цааш үргэлжилж байгаа болно.

Тус ББСБ-ын барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амарсанаа гудамж 326 байр, 30 тоот хаягт байрлах орон сууцыг хадгалан, хамгаалах эзэнгүй байгааг далимдуулан хууль ёсны төлөөлөх эрхийг аваагүй этгээд өөрийн хөрөнгө мэтээр О.Нарангэрэл гэх иргэнд худалдан борлуулж, залилан мэхэлсэн эрүүгийн хэрэг илэрсэн. Энэхүү эрүүгийн хэрэгт тус ББСБ нь гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад залилан мэхэлсэн этгээд нь эрүүгийн хэргээ хүлээн зөвшөөрч, ********л тухайн орон сууцыг худалдан авахаар урьдчилгаа болгон төлсөн хохирлоо буцаан авснаар дээрх орон сууцанд хамааралгүй этгээд болсон тул орон сууцыг чөлөөлөх ёстой юм.

 

“Хуланналайх” ХХК-ын хувьцаа эзэмшигч ********гэж хүнийг байхгүй байх хооронд өөр хүн буюу “*********ХХК-ын гүйцэтгэх захирлаар өөр хүн томилогдсон байгаа. Энэ асуудлыг бид нар үндэслэлтэй гэж үзэхгүй байгаа. ************г иртэл хадгалалт хамгаалалтдаа авъя гэж байгаа юм.

Мөн бусдын хөрөнгийг өөрийн мэтээр худалдан борлуулж, мөнгө завших залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, цаашид гарах үйлдлүүдийг таслан зогсоох үүднээс тус ББСБ нь барьцаалагчийн хувиар ********* Монгол улсын хилээр нэвтрэн орж ирэх хүртэлх хугацаанд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг эрхлэн хамгаалах хүсэлтэй байна гэжээ.

Иймд барьцааны зүйл болох *********** дүүрэг ********** дугаар хороо, ************** хороолол *********** байр, 30 тоот хаягт байрлах ********** тоот гэрчилгээний дугаартай, Ү-*****************тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг О**********н эзэмшлээс албадан чөлөөлж, тус банк бус санхүүгийн байгууллагад хүлээлгэж өгнө  үү гэв.

 

2. Хариуцагч *********шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

********** миний бие 2022 оны 05 дугаар сарын 11-ний тус шүүхэд хандан гаргасан “**********” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

****************л миний бие "*****и" ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамж "******” хотхоны ********** байрны ***** давхарт байрлах ** тоот хаягт байрлах орон сууцыг 256,125,000 төгрөгөөр худалдан авсан ба уг төлбөрийг банкны 100% зээлээр шийдсэн юм.

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Капитал банктай "Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулж орон сууцны төлбөр болох 256,125,000 төгрөгийг төлж барагдуулж өнөөдрийг хүртэл банкинд ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Гэвч орон сууц худалдсан "************* ХХК болон капитал банк хуйвалдаж маргаан бүхий орон сууцыг надад худалдсан байсан ба энэ тухай буюу маргаан бүхий орон сууц хэний өмч болох цаашлаад иргэн О.Нарангэрэл намайг залилсан гэх асуудлыг Цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно.

Миний бие маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй ба худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрийн төлж хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч ба түүнчлэн “*********” ХХК нь хууль ёсны өмчлөгч биш тул мараан бүхий орон сууцтай холбоотой шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болгож өгнө үү гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*****************” ХХК-ийн  өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь тус байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд  ****************д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд явагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-4/, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 030/15 дугаартай албан бичиг /хх-5/, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/2104 дугаар зээлийн гэрээ /хх-6-7/, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/4109 дугаар зээлийн гэрээ /хх-8-10/, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-24/, 11-562438 дугаартай барьцаалбар /хх-12/, Боржигон овогт Ц********* РД:**************/хх-13/, Нийслэлийн Цагдаагийн газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 30-В/1544 дугаар албан бичиг /хх-14/,  Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 26ё1-3 /6120  зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

5.Хариуцагч нь хариу тайлбарын үндэслэлээ нотлохоор хариу тайлбар хх-22/, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц ипотекийн зээлийн гэрээ түүнд хавсаргасан баримтууд /хх-23-39/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-81/, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *****************д олгосон итгэмжлэл /2хх-16/, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар /2хх-25/, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр **************д олгосон итгэмжлэл /2хх-38/,  зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Мөрдөн байцаах алба 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9/4-3904 дугаартай албан бичиг /хх-55/, Эрүүгийн Цагдаагийн алба 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 8/и-3/6587 дугаартай албан бичиг /хх-56-63/, Эрүүгийн Цагдаагийн алба 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 8/и-3/8077 дугаартай албан бичиг /хх-69/, Эрүүгийн Цагдаагийн алба 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 8/и-3/9168 дугаартай албан бичиг /хх-56-63/, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл /хх-93-100/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 28ё2-3/2345 дугаар албан бичиг /хх-212/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 30ё2-3/446 дугаар албан бичиг /хх-214-228/, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/431 дугаартай албан бичиг /хх-135-172/, зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

7. Хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 879 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд /хх-45-49/, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2024 оны 07 дугаар  сарын 17-ны өдрийн 1/3055 дугаартай албан бичиг /2хх-3-9/, зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч *********  холбогдуулан**************дүүрэг ******** дугаар хороо, ***** дүгээр хороолол ***** байр, 30 тоот хаягт байрлах, ******* тоот гэрчилгээний дугаартай, Ү-******** тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч нь "Хуланналайх" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирал ******* 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийн зээл олгож, тус зээлийн гэрээний үүрэгт “Хуланналайх” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амарсанаа гудамж 32б байр, 30 тоот хаягт байрлах 000464267 тоот гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц, ********* дүүрэг**********дугаар хороо,*** дүгээр хороолол /********* *******байр, 17 тоот хаягт байрлах *********** тоот гэрчилгээний дугаартай, Ү-************ тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

2.3 Зээлдэгч “Хуланналайх” ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул манай байгууллагын зүгээс шүүхэд хандан, нэхэмжлэл гаргасан боловч “*************” ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд улмаар тус компанийн захирал ************* эрэн сурвалжлуулахад Монгол улсын хилээр нэвтрэн гарсан байх бөгөөд өнөөдрийг хүртэл Монгол улсад орж ирээгүй байна.

 

2.4 Ийнхүү “**********” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд энд байхгүй далимдуулж, барьцааны зүйл болох******* дүүрэг******* дугаар хороо,* дүгээр хороолол ********байр,******** тоот хаягт байрлах*********тоот гэрчилгээний дугаартай, Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд нь О.Нарангэрэлд худалдсанаар, тус байранд ************ амьдарч байна. 

 

2.5 “Хуланналайх” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон хүнийг бид хууль бусаар томилогдсон гэж үзэж байгаа. Учир нь тус компанийн ганц хувьцаа эзэмшигч Ц.Мөнхбат нь Монгол Улсад байхгүй байгаа. Иймд тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Мөнхбатыг Монгол Улсад орж  иртэд барьцаалагчийн хувьд тус орон сууцны хадгалалт, хамгаалалтыг хэрэгжүүлэх хүсэлтэй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

 

 2.6 Тус орон сууцыг хадгалах, хамгаалах эзэнгүй байгааг далимдуулан тус компанийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй этгээд нь ************* гэх иргэнд худалдан борлуулж, залилан мэхэлсэн нь эрүүгийн журмаар шалгагдаж байна. Тус хэргийг эрүүгийн журмаар шалгах явцад залилан мэхэлсэн этгээд нь эрүүгийн хэргээ хүлээн зөвшөөрч, ************* тухайн орон сууцыг худалдан авахаар урьдчилгаа болгон төлсөн мөнгийг буцаан өгсөн тул ************** нь тус орон сууцанд хамааралгүй этгээд болсон гэх агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

3.1 О.Нарангэрэл миний бие **************" ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, ************дүүрэг, *******дугаар хороо, Амарсанаагийн гудамж "**************байрны**** давхрын  *** тоот хаягт байрлах орон сууцыг 256,125,000 төгрөгөөр худалдан авсан. Тус гэрээний дагуу байрны төлбөрийг Капитал банктай "Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулж төлбөрийг төлсөн бөгөөд миний бие энэхүү гэрээний дагуу тус банканд зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлсөөр байгаа болно.

 

3.2 Гэтэл надад орон сууц худалдсан "*******” ХХК болон Капитал банк нь хоорондоо хуйвалдан,  намайг залилсан байх тул Цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно.

 

3.3 Миний бие маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй ба худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрийн төлж хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм.

 

3.4 Нэхэмжлэгч “*********** ХХК нь хууль ёсны өмчлөгч биш тул мараан бүхий орон сууцтай холбоотой шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарласан.

 

4. Хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “************” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа...манай компани нь тус байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд *************** холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд явагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргажээ.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

 

5.1 “*********” ХХК нь "*************** ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15/2104 дугаартай зээлийн гэрээ байгуулж,  70,000,000 төгрөгийг 3  сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээл олгохоор тохирч, тус зээлийн гэрээний барьцаанд талуудын маргааны зүйл болох *********** дүүрэг **** дугаар хороо, **** дүгээр хороолол ***********байр, *** тоот хаягт байрлах ***** тоот гэрчилгээний дугаартай, Ү-**********тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалбар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

5.2 Дээрх барьцааны зүйлийн өмчлөгчөөр “************” ХХК бүртгэлтэй байх ба энэхүү улсын бүртгэл хүчинтэй байна.  

 

5.3 Дээрх зээлийн гэрээнд зээлдэгч "************" ХХК-ийг төлөөлж, захирал гэх **************** гарын үсэг зурсан байх бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар ***************** томилогдож, улсын бүртгэлд бүртгэгджээ. 

 

5.4 Хариуцагч ************** нь "***************" ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамж "********” хотхоны ********** байрны давхарт байрлах *** тоот хаягт байрлах орон сууцыг 256,125,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, уг орон сууцны төлбөрийг төлөхөөр Капитал банктай 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ-05 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулжээ.

 

5.5 *************** дээрх гэрээний дагуу  орон сууцны эзэмшлийг шилжүүлэн авч, тус байранд амьдарч байгаа боловч орон сууцны өмчлөлийг шилжүүлэн аваагүй байна.  Хариуцагч нь Цагдаагийн байгууллагад орон сууц захиалгын гэрээ байгуулж, өөрийг нь залилсан гэх асуудлаар гомдол гаргаснаар Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тайлбарласан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар  өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхгүй байх нь энэхүү шаардах эрхийн урьдчилсан нөхцөл юм. 

6.1 Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь маргааны зүйл болох ******* дүүрэг ********дугаар хороо, ******* дүгээр хороолол Амарсанаа гудамж **********байр, *****тоот хаягт байрлах *** тоот гэрчилгээний дугаартай, Ү-************ тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгч этгээд биш юм. 

 

6.2 Харин нэхэмжлэгч нь уг хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байх бөгөөд тус хөрөнгийн өмчлөгч болох “Хуланналайх” ХХК-аас нэхэмжлэгчид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

6.3 Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байгаа нь өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл болохгүй.

 

6.4 Иймд нэхэмжлэгч “***********” ХХК-д хариуцагч ************г *********** дүүрэг ****** дугаар хороо, ***дүгээр хороолол ****** гудамж *******байр, ******* тоот хаягт байрлах ******* тоот гэрчилгээний дугаартай, Ү-*************** тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулахаар шаардах эрх үүсээгүй гэж үзэв.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч  “***********” ХХК-ийн  хариуцагч *************д холбогдуулан гаргасан ********дүүрэг **дугаар хороо, 4 дүгээр хороолол ****** гудамж *****байр, ****** тоот хаягт байрлах ********** тоот гэрчилгээний дугаартай, Ү-*************тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******” ХХК-ийн хариуцагч ********холбогдуулан гаргасан******** дүүрэг ****** дугаар хороо, *дүгээр хороолол *********, * тоот хаягт байрлах ***оот гэрчилгээний дугаартай, Ү-**************** тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА