| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/00134/И |
| Дугаар | 192/ШШ2025/04470 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/04470
2025 05 26 192/ШШ2025/04470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э
Хариуцагч:Э
Гэрээний үлдэгдэл төлбөрт **5 322 979 төгрөг, гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 149 997 500 төгрөг нийт 995 320 479 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Илүү авсан санхүүжилт болох 237 554 457 төгрөг, алданги 299 994 821 төгрөг, нийт 537 549 278 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.
хариуцагчийн төлөөлөгч Б.Н
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ХХК хариуцагч ********анд холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт **5 322 979 төгрөг, гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 149 997 500 төгрөг нийт 995 320 479 төгрөг гаргуулж, Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 КВ АТП-ын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 46.0 заасан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.
Хариуцагч илүү авсан санхүүжилт болох 237 554 457 төгрөг, алданги 299 994 821 төгрөг, нийт 537 549 278 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч ******** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** ХХК нь цахилгаан эрчим хүчний барилга, тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаанаар зохицуулалттай хангах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн компани бөгөөд 2003 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 230 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдлыг ямагт эрхэмлэн ажилласан бөгөөд энэ нь манай хамт олны үнэт зүйлс билээ. Манай компани 2018 онд ********наас зарласан ******** дугаар бүхий Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250кВА АТП /Сэлэнгэ ****** сум/ төсөл, арга хэмжээний ажил-ын сонгон шалгаруулалтад оролцон гэрээ байгуулах эрхийг олж авсан. Улмаар ******** /ЭХЯ/-тай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Энэхүү сонгон шалгаруулалтад ялж гэрээ байгуулахаас өмнө тендер сонгон шалгаруулалтын хууль бус, шударга бус цөөнгүй саад бэрхшээлтэй тулгарсаныг тэмдэглэх нь зүйтэй. Гэрээнд зааснаар манай компани гэрээт ажлыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад оруулах бөгөөд гэрээний үнийн дүн 2,999,9**,214 төгрөг байхаар, гэрээний эхний төлбөр 2,300,000,000 төгрөгийг 2018 оны улсын төсвөөс, үлдэгдэл 699,9**,214 төгрөгийг 2019 оны улсын төсвөөс олгохоор тус тус тохиролцсон. Бид мэргэжлийн ажил гүйцэтгэч байгууллага болохын хувьд ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө ЭХЯ-ны 2018.15.15-ны №******* дугаартай техникийн нөхцөл, 2018.06.18-ны ******* дугаартай зураг төсөл боловсруулах даалгавар болон *********** ХК-ийн гүйцэтгэсэн РЗЕЭМ ************ ажлын зураг зэрэг холбогдох баримт бичгийг хүлээн авч танилцахад *********** ХК-ийн гүйцэтгэсэн ОЗЕЭМ ************ ажлын зураг нь техникийн нөхцөлийн дагуу хийгээгүй, техникийн нөхцлийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, зурагт тусгавал зохих олон асуудлыг орхигдуулсан, трассын дагуу хөрсний шинжилгээнүүд хийгээгүй гэх зэргээр судалгаа шинжилгээг дутуу гүйцэтгэсэн бөгөөд энэ нь гэрээт ажпын үр дүнд сөргөөр нөлөөлөх нь тодорхой болсон. Иймд бид 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн захиалагч байгууллага болох ЭХЯ болон Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, болон ажлын зураг боловсруулсан Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-нд хандан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын алдаатай, буруу боловсруулсан, шийдвэрлээгүй орхигдуулсан хэсгийг маш тодорхой гарган үндэслэлийн тайлбарлан ажлын зургийн алдаатай хэсгийг өөрчлөн засварлуулах, зургийг мэргэжлийн түвшинд нягтлан үзэх зэрэг хүсэлт, шаардлагуудыг өгч эхэлсэн. Ийнхүү ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ захиалагч, ашиглагч болон зургийн автортой зөвшилцөн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх талаар холбогдох байгууллагад хүргүүлсэн албан бичигтээ маш тодорхой тусгасан. Тендерийн шалгаруулалт оройтож хийгдсэн, гэрээ байгуулах хугацаа удааширч цаг алдсан, ажпын зураг алдаатай зэрэг нөхцөл байдал нь хүйтний улиралд гэрээнд заасан ажпыг үргэлжпүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул 2018.11.02-ны өдөр гэрээний талууд харилцан тохиролцож ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2019.06.01-ны өдөр болгон сунгасан. Хэдийгээр ажил гүйцэтгэх хугацааг сунгасан хэдий ч манай компани хүйтний улирал эхэлж ажил бүрэн зогсохоос өмнө ажпын зургийн алдаагүй хэсгээс хийх боломжтой ажлыг хүн хүч, техникээ дайчлан аль болох хурдан хугацаанд хийж гүйцэтгэх, харин ажлын зурагт байгаа алдаатай, орхигдуулсан хэсгийг засварлуулах талаар захиалагч, ашиглагч, зургийн автор хийсэн байгууллагад тасралтгүй хандсаар ирсэн. Ялангуяа, ЭХЯ-ы Бодлогын Хэрэгжилтийн зохицуулах газрын баталж олгосон цахилгаан хангамжийн техникийн нөхцөл /№*******, ЭХЯ-ны Бодлого Төлөвлөлтийн газрын зураг төсөл боловсруулах даалгавар /*******/-ын дагуу ажпын зургийг гүйцэтгээгүй алдаа дутагдалаа засварлах талаар уг зургийг гүйцэтгэгч Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-д, уг зураг төслийг хянасан экспертийг өөрчлөх, дахин магадлалаар оруулах талаар ********, *********** ТӨААТҮГ-т олон удаа хандсан. Гэвч ажпыг зургийг засварлуулах, дахин магадлалаар оруулж, ажпын үр дүнд аливаа доголдол бий болгохгүй байх нөхцөлийг хангах талаар зургийн автор, захиалагч болон шат шатны төрийн байгууллагууд шуурхай арга хэмжээ аваагүй. Захиалагч ******** нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан захиалагч нь ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажпын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгээ биелүүлээгүй. Бид ажпын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх ноцтой алдаа бүхий ажлын зурагт завсар, өөрчлөлт оруулахаас бусад ажпуудыг зураг төсөл, стандартын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажпын зургийн алдаануудыг засварлаж, зохих өөрчлөлтүүдийг оруулах хүртэлх хугацаагаар хийж гүйцтэтгээгүй ажлыг хойшлуулах талаарх хүсэлтийг 2019.07.01-ний өдөр ********анд хүргүүлсэн. Гэвч ********наас ажпын зураг нь холбогдох шаардлагад нийсэн эсэхийг шалгах талаар хангалттай хүчин чармайлт гаргаагүй. Ажлын зургийн алдаа нь зөвхөн ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж, төсвийн мөнгөн хөрөнгийн үр ашгийг бууруулахаас гадна хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байсан учир ажпын зургийг дахин магадлан шалгах үүргээ биелүүлэх хүсэлт, шаардлагыг холбогдох байгууллагуудад олон удаа хүргүүлсэн. Энэ үеэс хойш гэрээний үлдсэн ажпыг гүйцэтгэх боломжгүй болж ажил бүрэн зогссон. Ажпын зурагт олон ноцтой алдаа, дутагдал байсаар байтал ийнхүү шалгахгүй байгаа нь анх зургийн ажпыг боловсруулах этгээд шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийг журмын дагуу явуулаагүй, төслийн ашиглагч байгууллага болох Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь өөрөө ажпын зургийг анхаасаа алдаатай, дутуу боловсруулсан, уг ажлын зургийг магадлах, дахин хийхтэй холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон, төрийн байгууллагууд ажпын үр дүнд сөргөөр нөлөөлөх өөрийн алдаа дутагдлыг халхавчлах зэрэг зүй бус зорилго байгаа хэмээн үзэж байна. Зургийн даалгаврыг засварлуулах талаар ********анд гаргасан хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлээгүй тул манай байгууллага 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр ********ны сайд Ц.Даваасүрэнд хандан ажлын зураг гүйцэтгэгчийг хуульд заасан зохих журмын дагуу сонгон шалгаруулаагүй, зураг төсөл алдаатай болохыг тогтоолгох агуулга бүхий гомдол гаргасан. Дээрх гомдолд хариу өгөөгүй тул 202.. онд Нийслэлд дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан дээрх агуулгаар нэхэмжпэл гаргасан. Харин Захиргааны хэргийн шүүх уг маргаан нь захиргааны хууль бус үйл ажиллагаанд хамаархгүй, гэрээнээс үүдсэн маргаан гэсэн үндэслэлээр нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймээс бид 2022 оны 06 сарын 06-ны өдөр ********анд хандан талуудын хооронд байгуулсан Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 КТВ АТП-ны ажлыг гүйцэтгэхээр байгуулсан гэрээг захилагч талын буруутай үйл ажиллагаанаас хамааран цуцалж байгаа тухай мэдэгдэл хүргүүлж, гэрээний гүйцэтгэлийг дүгнэх санал гаргасан. Гэвч бидний гаргасан энэхүү албан бичигт ********наас тодорхой хариу ирүүлээгүй. Гэрээний талууд гэрээний гүйцэтгэлийг 2020 оны 01 сарын 28.-ны өдөр баталгаажуулсан. Мөн гэрээний талууд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлын тоо хэмжээ, бараа материалын тооцоог талууд гаргасан. Энэ талаар саналыг зөрүү маргаан байхгүй. Харин гэрээний үнийн дүнгийн талаар талууд харилцан тохиролцоонд хүрээгүй. Эрчим Хүчний Хөгжлийн газраас ажлын төсөвт өртгийн дүнг 2 057 065 207 төгрөг зөрүү 237 554 457 төгрөг хэмээн тооцолсон бол манай компанийн тооцооллоор уг үнийн дүн 2 672 803 158 төгрөг болсон. Иймд бид хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2 672 803 158 төгрөгөөс урьдчилгаанд авсан 2 045 480 179 төгрөгийг хасч нийт 627 322 979 төгрөгийг гэрээний бодит гүйцэтгэлээр нэхэмжилж байна. Мөн гэрээт ажил бүрэн зогссонги байдалд орсоны улмаас манай компани төлөвлөгдөөгүй нэмэлт зардлууд гаргаж байна. Тухайлбал, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай том овор, хэмжээтэй бараа, материал, тоног төхөөрөмж, машин техникийн хэрэгслийг хадгалах зориулалтаар 2018 оны 10 дугаар сард Итгэл дайчин" ХХК-тай хадгалалтын гэрээ байгуулсан. 2019 оноос хойш 3 жил 6 сарын хугацааны хадгалалтын гэрээний төлбөрт манай комадни 218 400 000 төгрөгийн хуримтлагдсан өр үүссэн бөгөөд уг төлбөрийг 2023 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймээс захиалагч тал Иргэний хууль болон гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйгээс өөрт учирсан хохирол 218 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон 149 997 500 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний Хас банк ХХК-ийн гүйцэтгэлийн баталгааг байршуулсан. Иймд уг баталгааны мөнгийг гаргуулна. Хариуцагч ******** нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний тусгай нөхцөлийн 46.0 алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь байна. Нийт ажил ногдуулах алдангийн хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг үндэслэн 299 994 821 төгрөгийг нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтаас харахад гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцож, гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрүүлэхгүй хэмээн зохицуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-т заасантай нийцэж байх тул дээрх тохиролцоо нь хүчин төгөлдөр бус болно. Иймд шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 КВ АТП-ын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 46.0 заасан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********, ******** ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******дугаар бүхий шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугамж, 250 квт АТП-ын барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний хугацааг 1 удаа сунгасан. Төслийн өслийн талбайд 6 кВ-ын кабель шугам сунгаж булсан, 6 кВ-ын ЦДАШ-ын тулгурууд босгосон, 0.4 кВ-ын 500 ш тулгуур босгосон, КТПН-ийн суурь цутгах зэрэг ажлууд хийгдсэн ба 6 кВ-ын хаалттай хувиарлах байгууламжийн барилга баригдсан боловч норм, дүрэм зөрчсөн. Барилга угсралтын ажил материал таталттай нийлээд 72 хувьтай хэрэгжиж байна. Газар Дээрээ 6/0.4 кВ-ын хүчний трансформаторууд, КТПН, 0.4 кВ-ын 9м урттай тулгуурууд, тоолуурын щит тоноглолын хамт, төмөр хийц газар дээрээ буусан. 0.4 кВ-ын СИП кабель, айл өрхийн тоолуур, оруулгын утас, хаалттай хувиарлах байгууламжийн ячейкууд зэрэг тоноглол газар дээрээ ирээгүй байна. Төмөр замтай огтлолцох хэсгийн 6 кВ-ын ЦДАШ, кабель угсрах, 6 кВ-ын ЦДАШ-ын газардуулга, ****** кВ-ын Зүүнхараа дэд станцын 6 кВ- ын ХХБ-ын өргөтгөл, 6 кВ-ын РП-ны барилга засаж барих, ячейк тоноглол угсрах, 0.4 кВ-ын ЦДАШ-ын тулгуур босгож гүйцээх, СИП утас татах, тоолуурын щит тоноглож угсрах, 6 кВ- ын КТПН суурилуулж угсрах ажил хийгдээгүй байна. ******** ХХК нь гэрээний дагуу хийгдэх ажлуудын хүснэгтийн нэгдүгээр мөрөнд байгаа ****** кВ-ын Зүүнхараа дэд станцын 6 кВ-ын ХХБ-ын шинэчлэлийн ажлын зургийг алдаатай гэх шалтгаанаар нэг талын санаачлагаар барилга угсралтын ажлыг зогсоосон. Энэхүү байгууламж нь Сэлэнгэ аймгийн ****** сумын шинэ суурьшлын бүсийн 2500 орчим айл өрхийн цахилгаан хангамжийн шийдвэрлэхээр хэрэгжүүлж байга бүсийн арга хэмжээ юм. Ажлын зурагны алдаанаас үүдэн гарах эрсдэлийг барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ГЕН-ийн 11.1(б)-д заасны дагуу захиалагч тал хариуцдаг тул гүйцэтгэгч талд ямар Нэг эрсдэл, хүндрэлтэй нөхцөл үүсээгүй байхад "********" ХХК нь 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс барилга угсралтын ажлыг ГЕН-ийн 27.1 дэх хэсэгт заасан төслийн менежерийн шийдвэргүйгээр ажлын зураг алдаатай гэсэн шалтгаанаар өөрийн Манаачилгаар зогсоосон нь ГЕН-ийн 56.2(а) дахь хэсэгт заасны дагуу гэрээг ноцтой зөрчиж байна. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компани 2019 оны 07 дугаар сараас эхлэн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэлгүй зогсоосон нь дээрх гэрээний заалтыг зөрчиж байгаагаас гадна Сэлэнгэ аймгийн ****** сумын шинэ суурьшлын бүсийн 2500 орчим айл өрхийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх ажлыг царцааж, цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийг хохироож байна. ****** кВ-ын Зүүнхараа дэд станцын 6 кВ-ын ХХБ-н өргөтгөлийн хүрээнд угсрах ячейк, гүйдлийн трансформатор тоноглолыг гүйцэтгэх компани нь зургийн дагуу угсрах боломжгүй байгаа тул судлаж шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу "ЦДҮС" ТӨХК, "ДҮТ" ХХК- иудаас тодруулга авч зургийн дагуу угсрахад реле хамгаалалтын хувьд асуудалгүй ажиллах боломжтой гэсэн дүгнэлт өгсөн тул Эрчим хүчний сайдын 2019.07.09-ний өдрийн а/**** тоот албан бичгээр зургийн дагуу ячейк тоноглолыг шинэчлэх мэдэгдэл хүргүүлсэн. Гүйцэтгэгч компани нь 6 кВ, 0.4 кВ-ын ЦДАШ-ын трасс нь цэвдэгтэй, намагжилттай байгаа тул ажил гүйцэтгэх боломжгүй, намгийн хамгаалалт хийх зураг гаргаж өгөх хүсэлт гаргасны дагуу Зургийн автор болох "ДСЦТС" ХК нь гүйцэтгэгч "********" ХХК-ийн төлөөллийг газар дээр нь байлцуулан өрөмдлөг хийж намагжилтгүй протокол үйлдэн баталгаажуулсан тухай зургийн авторын 2019.06.13-ны өдрийн 02/753, 2019.06.28-ны өдрийн ***** тоот албан бичгээр авторын дүгнэлт ирүүлсэн. Гүйцэтгэгч компани нь Төмөр замтай огтлолцох хэсэгт кабель шугамаар хийх техникийн боломжгүй байгаа тул ажлын зурагт өөрчлөлт оруулж өгөх хүсэлт тавьсан тул ЭХХТ-ийн захирал, хяналтын инженер, зургийн автор нар газар дээр нь үзэж танилцан агаарын шугамаар зөрлөг хийхээр шийдвэрлэж ажлын зураг гарган Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН-тэй зөвшилцөж, баталгаажуулан гүйцэтгэгч ******** ХХК-нд албан бичээр хүргүүлсэн. Нийт тулгууруудын геодизийн цэгийг тодорхой болгож өгөх хүсэлтийн дагуу зургийн автор "ДСЦТС" ХК нь 6 кВ, 0.4 кВ-ын ЦДАШ-ын эргэлтийн цэгүүдийг WGS-** zone UTM өргөтгөлөөр 2016.06.19-ний өдрийн 02/780 тоот албан бичгээр гүйцэтгэгч Электрикком ХХК-нд хүргүүлсэн. Гүйцэтгэгч компани нь айл өрхийн тоолуурыг төсвөөс хасах санал ирүүлснийг ажлын зураг, төсөв, тендрийн материалтай тулгаж үзээд ажлын зурагт айл өрхийн тоолуурыг CL*** PLC маркын ухаалаг тоолуур байхаар тусгасан ба тендерт оролцогч "********" ХХК тендерт CL*** PLC маркын тоолуур угсрахаар санал ирүүлсэнийг захиалагч хүлээн Зөвшөөрч, БУА гүйцэтгэх *******тоот гэрээ байгуулсан тул гэрээний үүргийн дагуу CL*** PLC маркын тоолуурыг угсрах мэдэгдлийг 2019.07.05-ны өдрийн ***** тоот албан бичгээр хүргүүлсэн. Техник хяналтаар 2019 онд 05 сарын 07-ны өдөр, 05 сарын 29-ний өдөр, 6 сарын 14- ний өдөр газар дээр нь ажилласан. Томилолтоор ажиллах үед барилга угсралтын ажлыг ажлын зураг, техникийн нөхцөлтэй тулгаж үзэж зөрчил дутагдалтай ажлыг засах үүрэг даалгаврыг талбайн журналд тэмдэглэж албан бичгээр шаардлага хүргүүлж ажилласан. Төслийн барилга угсралтын ажилтай танилцаад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ тухай, ажлын зургийн дагуу гүйцэтгээгүй ХХБ-ийн барилгыг норм дүрмийн дагуу засаж барих, 6 кВ-ын кабель шугамыг ажлын зургийн дагуу гүйцэтгэх тухай шаардлагыг 2019.05.24-ний өдрийн **** тоот албан бичгээр гүйцэтгэгч компанинд хүргүүлсэн. Үе шатны гүйцэтгэл баталгаажуулах хүсэлт ирүүлснийг газар дээр нь шалгаж үзээд урьд хийгдсэн санхүүжилтийн ажил бүрэн хийгдээгүй байсан тул барилга угсралтын ажлыг ажлын зургийн дагуу гүйцэтгэж дахин гүйцэтгэл гаргуулах тухай 2019.06.17-ны **** тоот албан бичиг хүргүүлсэн. БУА-ыг ажлын зургийн дагуу гүйцэтгэх, зөрчилтэй, алдаа хийгдсэн ажлыг засах, хаалттай хувиарлах байгууламжийн барилгыг норм дүрмийн дагуу засах үүрэг даалгаврыг өгч талбайн журналд тэмдэглэл хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан санхүүжилтийн гүйцэтгэлээр 609,028,464 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан санхүүжилтийн гүйцэтгэлээр 1,690,971,536 төгрөг нийт 2,294,619,609 төгрөгний санхүүжилт олгогдсон байх бөгөөд дээрх санхүүжилтийн гүйцэтгэлийг Захилагч болон гүйцэтгэгч Электрикком ХХК гарын үсэг зурж баталгаажуулсан. Түүнчлэн 2020 оны 01 сарын 28-ны өдөр ******** ХХК-ийн инженер А.Дэлгэрдалай нарыг байлцуулан талбайн үзлэг тооллогыг газар дээр нь хийсэн. Уг тооллогоор талбайд хийгдсэн ажил болон талбайд буусан материалын тоо хэмжээг гаргаж захиалагч болон гүйцэтгэгч нар баталгаажуулсан. "********" ХХК нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх *******тоот гэрээний салшгүй хэсэг болох ажлын төсвийн үнэлгээний дагуу 2 талын баталгаажуулсан тоо хэмжээгээр хийгдсэн ажил болон талбайд буусан материалын тооцоо гаргахад 2,057,065,207 төгрөгийн барилга угсралтын ажил Төслийн талбайд буулгасан материал тоноглолыг оруулж тооцсон үед/-ыг талбайд хийсэн байна. ******** ХХК-нд олгогдсон санхүүжилтээс 237,554,457 төгрөг өртөг бүхий ажил дутуу хийгдсэн байгаа нь талбайн тооллогоор нотлогдсон. Харин нэхэмжлэлд дурдсан 2,672,803,158 төгрөгийн ажил хийсэн гэдэг нь үндэслэлгүй *******дугаар гэрээний дагуу тооцоолоогүй байна. Мөн Барилга угсралтын ажил гүйцэтгэх *******тоот гэрээний ерөнхий нөхцлийн 51 дүгээр зүйлд "Ажил эхэлсэн өдрөөс чанарын баталгаат хугацаа дуусах хүртэл хугацаанд гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас, эсхүл дутуу орхисноос үүдэн гарсан гэрээний ажилтай холбоотой материал болон ажилд үүссэн алдагдал, эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч өөрийн зардлаас засварлана" гэж заасан байх тул нэхэмжлэлд дурдсан хохирол гэх 218,400,000 төгрөгийн зардлыг "********" ХХК хариуцахаар гэрээгээр тохиролцсон байна. Гэрээний ерөнхий нөхцлийн 12 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн хүлээх эрсдэлд мөн орж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хас банкны *********** дугаар гүйцэтгэлийн баталгаанд банк нь гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс 149 997 500 төгрөгөөс хэтрэхгүй мөнгөн дүнтэй төлбөрийг ********ны өмнө хариуцаж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан анхны шаардлагыг хүлээ авсан даруй үл маргалдах журмаар энэхүү төлбөрийг хийх үүрэг хүлээж байна гэж тус тус заасан. ******** ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.5 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардана, Хас банкны *********** дугаар гүйцэтгэлийн баталгаанд анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар энэхүү төлбөрийг хийх үүрэг хүлээж байна гэж тус тус заасны дагуу гүйцэтгэлийн баталгаа болох 149 997 500 төгрөгийг ********ны Төрийн сангийн ******** тоот дансанд шилжүүлэх тухай шаардлагыг Хас банкинд хүргүүлсэн болно. Иймд уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн В/******** дугаар гэрээний хэлцлийн тэмдэглэлийн Хэлэлцээд шийдвэрлэсэн нь хэсгийн 3-т Гүйцэтгэгч ******** ХХК нь хэсгийн 4-т Гүйцэтгэгч ******** ХХК нь тендерийн баримт бичиг баримтын дагуу техникийн нөхцөл, зураг төсөл, ажлын талбайн судалгааг бүрэн хийж зөвшөөрснөө баталгаажуулсан ба гүйцэтгэгч талаас "********" ХХК-***********танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, гэрээний ерөнхий нөхцөлийн 16.1 дэх хэсгийг мөрдөж ажиллахгүй өнөөг хүрсэн нь гэрээний ерөнхий нөхцөлийн 56.2.а-д заасны дагуу гэрээний ноцтой зөрчил болох ба гэрээний ерөнхий нөхцлийн 17.1-д заасны дагуу ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр ажил дуусаагүй нь тус гэрээний 56.1-д заасныг үндэслэн гэрээг цуцлах болсныг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн в/*****тоот албан бичгээр "********" ХХК-нд мэдэгдсэн. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн В/******** дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 46.1-т "Гүйцэтгэгч нь ажил дуусахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд алданги төлөхөөр заасан ба харин алданги төлөх хэмжээг гэрээний тусгай нөхцөлд тусгахаар заасан. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу сөрөг нэхэмжлэлд нийт ажилд ногдуулах алдангийн хэмжээг гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 299,994,821 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн В/******** дугаар гэрээний 46.1-т алданги шаардахаар заасан тул захиалагч алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй." гэж заасны дагуу алдангийг тооцон шаардвал 471,441,4** төгрөг болно. Учир нь захиалагч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, гэрээний ерөнхий нөхцөлд заасны дагуу алданги шаардах эрхтэй ба шаардсан алдангийн хэмжээ нь хууль заасан хэмжээнээс хэтрээгүй тул дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3.-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Эрчим хүчний сайдын 2018 оны төсвийн багцад тусгагдсан "Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 ΚΒΑ ΑΤП /Сэлэнгэ, ****** сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог ********ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан. Үнэлгээний хороо тендерт оролцогчдын материалыг 2018 оны 09 дүгээр сарын 03- ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авч, 15:30 цагт нээхэд 4 компани оролцохоор цахим систем /www.tender.gov.mn/-ээр тендерийн материал илгээсэн байна. Үүнд: ******** ХХК 2 999 948 214 төгрөг, *******ХХК, ********* ХХК-ийн түншлэл 3 201 289 742 төгрөг, ********* ХХК 3 447 478 065 төгрөг, ********** ХХК 3 **5 487 909 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг холбогдох хууль, журам, тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу хянан үзэж, "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор ******** ХХК-ийг шалгаруулан гэрээ хийх мэдэгдэл хүргүүлсэн байна. Гүйцэтгэгчээр шалгарсан "********" ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний хэлцэл хийх хурлын тэмдэглэл үйлдэж 2,999,948,214 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр дараах ажлыг хийж гүйцэтгэхээр *******дугаартай гэрээг байгуулсан. ********, "********" ХХК хооронд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******дугаар бүхий Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП /Сэлэнгэ, ****** сум/"-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гүйцэтгэгч компаниас өвлийн цаг агаарын хүйтэн нөхцөлд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд ажлын чанарт нөлөөлөх тул албан бичгээр ирүүлсэн гэрээний хугацаа сунгах хүсэлтийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас гэрээний хугацааг сунгах шийдвэр гарч, гэрээний хугацааг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байна. Гүйцэтгэгч байгууллага болох ******** ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчиж барилга угсралтын ажлыг нэг талын санаачилгаар 2019 оны 07 сараас эхлэн зогсоосон болно. Захиалагчийн хяналт тавьж буй *********** ТӨҮГ /хуучин нэрээр/- өөс төслийн талбайд хийгдсэн ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн тооцоо гаргахаар ******** ХХК-тай хамтран төслийн барилга угсралтын ажлын талбайд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажиллаж акт баталгаажуулсан. Төслийн талбайд 6 кВ-ын 10 км кабель шугам сунгаж булсан, 6 кВ-ын ЦДАШ-ын 214 ш тулгуур босгож зарим хэсэгт босгож утас татсан, 0.4 кВ-ын 766 тулгуур босгосон, КТПН- ийн 16 ш суурь цутгах зэрэг ажлууд хийгдсэн ба эдгээр хийгдсэн ажлын тоо хэмжээг газар дээр нь ******** ХХК-тай хамтран тооллого хийж талууд акт баталгаажуулсан. Төслийн талбайд болон Улаанбаатар хотын ******** ХХК-ийн агуулахад 6/0.4 кВ-ын хүчний 17 ш трансформатор, 16 ш КТПН, 6 кВ-ын ХХБ-ын 16 ш ячейк, дотоод хэрэгцээний трансформатор 2ш, 3.6 км 6 кВ-ын хүчний кабель, 9.8 км АС-70 утас, 20 ком хуурай салгуур, цахигаан дамжуулах агаарын шугамын тоноглол, 12м урттай 30 ш тулгуур. 9м урттай 68 ш тулгуур, 817 ш тоолуурын хайрцаг тоноглолын хамт, 69.3 км 0.4 СИП кабель, 5.9 км буултын кабель зэрэг материал тоноглолын газар дээр нь болон агуулахад нь ******** ХХК-тай хамтран тооллого хийж талууд баталгаажуулсан. Гүйцэтгэгч ******** ХХК нь санхүүжилтын гүйцэтгэл №1-ийг 2018.11.28-нд. санхүүжилтын гүйцэтгэл №2-ийг 2018.12.12-нд тус тус гаргаж 2018 оны төсвийн тухай хуульд тусгагдсан 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан. Талууд барилга угсралтын ажил гүйцэтгэх *******тоот гэрээ байгуулахдаа санхүүжилтийн тооцоо гаргах зориулалттай гэрээний төсвийг баталсан бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг юм. ******** ХХК-ийн төслийн талбайд хийсэн ажлыг талуудын баталгаажуулсан тооллогын дүнг үндэслэн уг батлагдсан төсвийн үнэлгээгээр тооцож гаргахад тус компани нь олгогдсон санхүүжилт болох 2,294,619,678 төгрөгийн барилга угсралтын ажлаас 2,057,065,207 төгрөг өртөг бүхий ажлыг хийж гүйцэсэн бөгөөд 237,554,457 төгрөгийн ажлыг хийлгүйгээр гэрээний үүргээ зөрчиж угсралтын ажлыг зогсоосон нь баримтаар нотлогдож байна. Захиалагч талаас төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай арга хэмжээ, төсөлтэй холбоотой шийдвэрийг тухай бүр гаргаж гүйцэтгэгч ******** ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх нөхцөлийг хангаж ажилласан болно. Гүйцэтгэгч компани нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 178/2019 тоот албан бичгээр 22 заалт бүхий хүндрэлтэй асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг *********** ТӨҮГ /хуучин нэрээр/-т ирүүлсний дагуу тус ТӨҮГ-ын захирал, хяналтын инженер болон зургийн автор, гүйцэтгэгч компанийн төлөөллийг байлцуулан газар дээр нь ажиллаж холбогдох асуудлуудыг шийдвэрлэсэн. Дээрх асуудлыг шийдвэрлэсэн тухай "*********** ТӨҮГ" /хуучин нэрээр/-өөс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Мөн дээрх 22 жагсаалт бүхий хүндрэлтэй асуудалд орсон байгаа ****** кВ- ын 2х6.3 МВА хүчин чадалтай "Зүүнхараа" дэд станцын 6кВ-ын Хаалттай хуваарилах байгууламж /ХХБ/-ийн ячейк шинэчлэх асуудлыг гэрээний хэлцэл хийх үед гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн хэдий ч дахин уг асуудлыг тавьсан байна. Ячейкийг томсгосноор реле хамгаалалтын мэдрэх чадвар хангахгүй, гүйдлийн хэлхээ мэдрэхгүй гэж гүйцэтгэгчээс гаргасан маргаантай асуудалд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний горим тохируулга, тооцоо хийж зохицуулалт хийдэг "**********" ТӨХХК-иас тооцоо судалгаа хийж ажлын зургийн дагуу хийлгэхэд техникийн хувьд асуудал үүсэхгүй болох нь батлагдсан тул Эрчим хүчний сайдын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн а/**** тоот албан бичгээр гүйцэтгэгч компанид батлагдсан ажлын зургийн дагуу хийх мэдэгдэл хүргүүлсэн. Мөн "**********" ТӨХХК-ийн Реле хамгаалалтын албаны дарга, "********" ТӨХК-ийн Реле хамгаалалтын албаны дарга, инженер, гүйцэтгэгч талаас "********" ХХК-ийн захирал, ерөнхий инженер, зөвлөх инженер нар уулзалт хийж, хамтарсан тооцоог хийхэд гүйцэтгэгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн байна. Захиалагч ********, болон "*********** ТӨҮГ" /хуучин нэрээр/ нь гүйцэтгэгчээс тавьсан хүндрэлтэй асуудлуудыг тухай бүр шийдвэрлэж, гэрээний хугацааг хүсэлтийнх нь дагуу сунгаж өгч уг төслийн ажлыг гүйцэтгэхэд нь бүхий л талаар дэмжиж ажилласан хэдий ч гэрээний сунгасан хугацаанд төслийн ажлыг дуусгаагүй, улмаар нэг талын санаачилгаар ажлыг 2019 оны 07 дугаар сард зогсоосон. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компани 2019 оны 07 дугаар сараас эхлэн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэлгүй зогсоосон нь дээрх гэрээний заалтыг зөрчиж байгаагаас гадна Сэлэнгэ аймгийн ****** сумын шинэ суурьшлын бүсийн 2500 орчим айл өрхийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх ажлыг царцааж, цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийг хохироож байгаа нь улсын чанартай томоохон ажлыг шууд гацаасан ноцтой зөрчил гаргаж байна. Захиалагчийн зүгээс барилга угсралтын ажлын талаарх мэдээ тайлан ирүүлэх, төслийн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн яаралтай дуусгах, зураг төслийн дагуу барилга угсралтыг гүйцэтгэх тухай албан бичгүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, 2019 оны 7 дугаар сараас хойш барилга угсралтын ажлыг зогсоосон нь гүйцэтгэгч тал гэрээний дараах заалтуудыг зөрчиж байна. Үүнд: Гэрээний ерөнхий нөхцөл /ГЕН/-ийн 17 дугаар зүйлийн 17.1. дэх заалт Гүйцэтгэгч ажлыг товлосон өдөр эхлүүлж, өөрийн гаргасан ажлын хөтөлбөр болон төслийн менежерийн баталсан тодотгосон ажлын хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэн, ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр дуусгана, 2.ГЕН-ийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх заалт Төслийн менежерийн гаргах аливаа зааварчилгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байх бөгөөд түүнийг гүйцэтгэгч биелүүлэх үүрэгтэй, 3. ГЕН-ийн 39 дүгээр зүйлийн 39.1. дэх заалт Гүйцэтгэгч нь хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайланг сар бүр төслийн менежерт гаргаж өгөх бөгөөд түүнд нэхэмжилсэн дүн нь нийт гарсан зардлаас өмнө нэхэмжилсэн дүнг хассан хэмжээтэй байна; 4.ГЕН-ийн 56 дугаар зүйлийн 56.2.(а) Ажлын хөтөлбөрт ажил зогсоох тухай заагаагүй, түүнчлэн ажил зогсоох тухай шийдвэрийг төслийн менежер батлаагүй байхад гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар зогсоосон. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, гэрээний ерөнхий нөхцлийн 56.2а-д заасны дагуу гүйцэтгэгч гэрээг ноцтой зөрчсөний улмаас гэрээг цуцлах болсон тул үүргийн гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилт буюу гэрээний төлбөрийн хэтэрсэн дүн болох 237,554,457 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн гэрээний хугацааг хэтрүүлсэн тал нь Иргэний хууль болон гэрээнд заасан алданги төлөх ёстой. Барилга угсралтын гэрээний сүүлийн сунгалтаар хугацааг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, бүх ажлыг гүйцэтгэж дуусгах ёстой байсан боловч өнөөг хүртэл барилга угсралтын ажил дуусаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, гэрээний тусгай нөхцөлийн 46.0-д дагуу гэрээний хугацаа хэтэрсэн алданги тооцсон болно. Гэрээний хугацаа 2018.10.22-2018.12.17, сунгалт 2019.06.01, гэрээний үнийн дүн 2,999,948,214 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 2019.06.01-ээс 2023.03.28-ны өдөр хүртэл нийт 1397 хоног, нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 537,549,278 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ********наас зарласан ******** дугаартай Шинэ суурьшлын Бусийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250кВА АТП /Сэлэнгэ ****** сум/ төсөл, кога хэмжээний ажил"-ын сонгон шалгаруулалтад ололцож, шалгарч улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Бид ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах даалгавар болон "***********" ХК-ийн гүйцэтгэсэн DSEDN ************ ажлын зураг зэрэг холбогдох баримт бичгийг хүлээн авч танилцахад "***********" ХК-ийм гүйцэтгэсэн DSEDN ************ ажлын зураг нь техникийн нөхцөлийн дагуу хийгээгүй, техникийн нөхцөлийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, зурагт тусгавал зохих олон асуудлыг орхигдуулсан, трассын дагуу хөрсний шинжилгээнүүд хийгээгүй гэх зэргээр судалгаа шинжилгээг дутуу гүйцэтгэсэн бөгөөд энэ нь гэрээт ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх нь тодорхой болсон. Ингээд манай компанийн зүгээс ***********" ХК- ийн гүйцэтгэсэн DSEDN ******** ажлын зураг алдаатай байгаа талаар мөн алдаатай хэсгийг өөрчлөх засварлуулах, залруулах, зургийг мэргэжлийн түвшинд нягтлан үзэх зэрэг хүсэлт, шаардлагуудыг ********анд удаа дараа тавсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т зааснаар захиалагч ******** нь ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй байсан. Гэтэл "********" нь ажлын зургийг засварлуулах, дахин магадлалаар оруулах хүсэлтийг шийдвэрлээгүй, ажлын үр дүнд аливаа доголдол бий нөхцөлийг хангах талаар үүргээ биелүүлээгүй байдаг. болгохгүй байх Тендерийн шалгаруулалт оройтож хийгдсэн, гэрээ байгуулах хугацаа удааширч цаг алдсан, ажлын зураг алдаатай зэрэг нөхцөл байдал нь хүйтний улиралд гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул 2018.11.02-ны өдөр гэрээний талууд харилцан тохиролцож ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2019.06.01-ны өдөр болгон сунгасан. Хэдийгээр ажил гүйцэтгэх хугацааг сунгасан боловч хүйтний улирал эхэлж ажил бүрэн зогсохоос өмнө ажлын зургийн алдаагүй хэсгээс хийх боломжтой ажлыг хүн хүч, техникээ дайчлан аль болох хурдан хугацаанд хийж гүйцэтгэх, харин ажлын зурагт байгаа алдаатай, орхигдуулсан хэсгийг засварлуулах талаар захиалагч, ашиглагч, зургийн автор хийсэн байгууллагад тасралтгүй хандсаар ирсэн. Гэвч ажлыг зургийг засварлуулах, дахин магадлалаар оруулж, ажлын үр дүнд аливаа доголдол бий болгохгүй байх нөхцөлийг хангах талаар захиалагч болон шат шатны төрийн байгууллагууд шуурхай арга хэмжээ аваагүй явсаар ирсэн. Бид ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх ноцтой алдаа бүхий ажлын зурагт завсар, өөрчлөлт оруулахаас бусад ажлуудыг зураг төсөл, стандартын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын зургийн алдаануудыг засварлаж, зохих өөрчлөлтүүдийг оруулах хүртэлх хугацаагаар хийж гүйцэтгээгүй ажлыг хойшлуулах талаарх хүсэлтийг ********анд хүргүүлсэн боловч үр дүн гаргаагүй. Удаа дараа хүсэлт гаргаж, өөрсдөөс нь шалтгаалсан алдааг залруулж өгөхийг хүсэж байхад хангалттай хүчин чармайлт гаргаагүй бөгөөд тухайн ажлыг хийж дуусгах сонирхол тэдэнд байгаагүй. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний үлдсэн ажлыг гүйцэтгэх боломжгүй болж ажил бүрэн зогссон. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-т Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж заасан. Иймд Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасны дагуу "******** ХХК нь ********ыг ажлын зургийн алдаа дутагдлыг засуулж, стандартын шаардлага хангуулан үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх хүртэл барилга угсралтын ажлаа зогсоох эрхтэй байгаа тул угсралтын ажлыг зогсоосон үйлдэл нь гэрээний үүргийн зөрчил биш юм. ******** ХХК нь 2022 оны 06 сарын 06-ны өдөр ********"-нд хандан талуудын хооронд байгуулсан Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 КТВ АТП-ны ажлыг гүйцэтгэхээр байгуулсан гэрээ-г захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас хамааран цуцалж байгаа тухай Гүйцэтгэлийг дүгнэх санал гаргасан байдаг. "********" ХХК-ийн тооцооллоор гэрээний гүйцэтгэлийн үнийн дүн мэдэгдэл хүргүүлж гэрээний 2.672,803.158 төгрөг болсон энэ нь холбогдох нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд ********ны зүгээс түүнийг хүлээн зөвшөөрч олгосон байдаг. Гэрээний талууд гэрээний гүйцэтгэлийг 2020 оны 01 сарын 28-ны өдөр баталгаажуулсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлын тоо хэмжээ, бараа материалын тооцоог талууд гаргаж энэ талаар саналыг зөрүү маргаан гараагүй бөгөөд манай компанийн тооцооллоор уг үнийн дүн 2.672.803.158 төгрөг болсон. Бид хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2,672,803,158 төгрөгөөс урьдчилгаанд авсан 2.045.480.179 төгрөгийг хасаж нийт 627.322.979 бодит гуйцэтгэлээр нэхэмжилж байгаа болно. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байдаг. төгрөгийг гэрээний ******** нь ажлын зургийн алдаа дутагдлыг засварлуулах хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлээгүйгээс шалтгаалан барилга угсралтын ажлыг цашид гүйцэтгэх боломжгүй болсон тул үүрэг гүйцэтгүүлэгч ******** нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү. анз авах эрхээ алдахаар зохицуулснаас үзвэл ******** нь "********" ХХК- аас алданги шаардах эрхгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээс үзвэл ******** нь гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилт болох 237,554,457 төгрөг, болон алданги 299,994,821 төгрөг нийт 537,549,278 төгрөгийг шаардах эрх үүсээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, итгэмжлэл, шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агарын шугам, 250 м.кв АТП-ны ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2018.10.16-ны өдрийн *******дугаар гэрээ, хавсралтын хамт, 2018.10.16-ны өдрийн В/******** дугаар гэрээний хэлцлийн тэмдэглэл, ******** ХХК-ийн 2018.10.24-ний өдрийн ********* дугааар албан бичиг, Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 м.вт АТП-ны барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2018.11.02-ны өдрийн ЭХА-************** дугаар гэрээ, ******** ХХК-ийн 2018.11.06-ны өдрийн ******** дугаар, *********** дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2019.03.29-ний өдрийн ******* дугаар албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, ****** дугаар албан бичиг, Дархан-Уул аймаг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаний 2019.04.16-ны өдрийн ****** дуаар албан бичиг, ********ны 2019.04.17-ны өдрийн в/******** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ****** суманд улсын төсвөөр хийгдэж БУАжлын гүйцэтгэгч ******** ХХК-ийн 155,156 тоот албан бичгийн дагуу ажилласан хурлын протокол, ******** ХХК-ийн 2019.06.11-ний өдрийн ********дугаар албан бичиг, ******** дугаар албан бичиг, ажил гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлууд болон ажлын зургийн алдааны жагсаалт, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаний 2019.06.26-ны өдрийн *****дугаар албан бичиг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаний 2019.06.28-ны өдрийн ******* дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн ****** суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажилтай холбоотой гүйцэтгэгчид үүсээд байгаа асуудлын жагсаалтууд, ******** ХХК-ийн 2019.07.01-ний өдрийн ************** дугаар албан бичиг, ********ны 2019.07.05-ны өдрийн ***** дугаар албан бичиг, Ажил гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлууд болон ажлын зургийн алдаанууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.02-ны өдрийн ***** дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.26-ны өдрийн ***** дугаар захирамж, 2022.09.16-ны өдрийн ***** дугаар эвлэрлийн гэрээ, Авлигатай тэмцэх газрын 2025.03.13-ны өдрийн ***дугаар албан бичиг, Хасбанкны дансны хуулга, ********ны 2022.04.29-ний өдрийн *** дугаар албан бичиг, Эрчим хүчний сайдын 2025.04.10-ны өдрийн *** дугаар албан бичиг, Монгол улсын Их хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын 2022.03.25-ны өдрийн УИХ-***дугаар хүсэлт уламжлах тухай албан бичиг, Эрчим хүчний сайдын 2019.05.01-ний өдрийн ** дугаар тушаал, хавсралтын хамт, ******** ХХК-ийн 2023.04.27-ний өдрийн **** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 7-126, 2-хх-ийн 220-225, 239-250/
6. Хариуцагч Шинэ суурьшлийн бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны барилга угсралтын ажлын гүйцэтгэл, ********ны 2019.02.28-ны өдрийн **** дугаар, **** дугаар, в/2160 дугаар, **** дугаар, албан бичиг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний 2019.03.29-ний өдрийн ***** дугаар албан бичиг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаний 2019.06.13-ны өдрийн *** дугаар албан бичиг, ********ны 2019.07.05-ны өдрийн ***** дугаар албан бичиг хавсралтын хамт, Эрчим хүчний сайдын а/**** дугаар албан бичиг, **********ийн **** дүгээр албан бичиг, Шинэ суурьшлийн бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны 2020.01.28-ны өдөр БУА-тай танилцаж талбай дээр хийгдсэн ажил, материалын тоо хэмжээний хүснэгт, Сэлэнгэ аймаг, ****** сум, шинэ суурьшлийн бүсийг ЦЭХ-ээр хангахад шаардагдах ажлын зургийн бүрдлийн ажлын төсөв, Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгийн хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******** дугаар гэрээ, *******дугаар гэрээний хавсралт, Сэлэнгэ аймаг, ****** сум, Шинэ суурьшлийн бүсийг ЦЭХ-ээр хангахад шаардагдах ажлын зургийн бүрдлийн ажлын төсөв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2019.03.29-ний өдрийн *** дугаар албан бичиг, Эрчим хүчний сайдын 2019.07.09-ний өдрийн а/**** дугаар албан бичиг, **********ийн 2019.07.09-ний өдрийн **** дүгээр албан бичиг, Эрчим хүчний сайдын 2019.08.06-ны өдрийн 2а/983 дугаар албан бичиг, 2018.10.16-ны өдрийн В/******** дугаар гэрээний хэлцлийн тэмдэглэл, ********ны 2023.04.26-ны өдрийн в**** дугаар албан бичиг, Хасбанкны 2018.10.11-ний өдрийн ****дугаар гүйцэтгэлийн баталгаа, ***********ийн 2018.08.06-ны өдрийн 3**/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт, дүгнэлтийн хавсралт, 2018.08.01-ний өдрийн ***8 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 140-250, 2-хх-ийн 1-43, 69-104, 191-192, 3-хх-ийн 21-27/
7. Шүүх талуудын хүсэлтээр ********ны 2023.04.12-ны өдрийн в/**** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, ********ны 2018.01.03-ны өдрийн в/** дугаар албан бичиг, Хасбанкны 2025.04.15-ны өдрийн 5в/**** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, дансны хуулга, Хасбанкны 2025.04.21-ний өдрийн 5в/**** дугаар албан бичиг, 2018.10.11-ний өдрийн 141/****а дугаар гүйцэтгэлийн баталгаа зэргийг хэрэгт хавсаргав. /2-хх-ийн 111-112, 231-232, 3-хх-ийн 11-12/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тендерийн шалгаруулалт оройтож хийгдсэн, гэрээ байгуулах хугацаа удааширч цаг алдсан, ажлын зураг алдаатай зэрэг нөхцөл байдал нь хүйтний улиралд гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул гэрээний хугацааг сунгасан. Манай компани хүйтний улирал эхэлж ажил бүрэн зогсохоос өмнө ажлын зургийн алдаагүй хэсгээс хийх боломжтой ажлыг хүн хүч, техникээ дайчлан аль болох хурдан хугацаанд хийж гүйцэтгэх, харин ажлыг зурагт алдаатай, орхигдуулсан хэсгийг засварлуулах талаар захиалагч, ашиглагч, зургийн автор хийсэн байгууллагад тасралтгүй хандсаар ирсэн. Гэвч ажлын зургийг засварлуулах, дахин магадлалаар оруулж, ажлын үр дүнд аливаа доголдол бий болгохгүй байх нөхцөлийг хангах талаар зургийн автор, захиалагч болон шат шатны төрийн байгууллагууд шуурхай аргах хэмжээ аваагүй. Бид ажлын чанар үр, дүнд сөргөөр нөлөөлөх ноцтой алдаа бүхий ажлын зурагт засвар, өөрчлөлт оруулахаас бусад ажлуудыг зураг төсөл, стандартын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын зургийн алдаануудыг засварлаж, зохих өөрчлөлтүүдийг оруулах хүртэлх хугацаагаар хийж гүйцэтгээгүй ажлыг хойшлуулах талаарх хүсэлтийг 2019.07.01-ний өдөр хүргүүлсэн. Гэвч яамнаас ажлын зураг нь холбогдох шаардлагад нийцсэн эсэхийг шалгах талаар хангалттай хүчин чармайлт гаргаагүй. Ажлын зургийн алдаа нь зөвхөн ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж, төсвийн мөнгөн хөрөнгийн үр ашгийг бууруулахаас гадна хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байсан учир ажлын зургийг дахин магадлан шалгах үүргээ биелүүлэх хүсэлт, шаардлагыг холбогдох байгуулагуудад олон удаа хүргүүлсэн. Энэ үеэс хойш гэрээний үлдсэн ажлыг гүйцэтгэх боломжгүй болж ажил бүрэн зогссон. Талууд гэрээний гүйцэтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталгаажуулсан. Талууд ажлын тоо хэмжээ, бараа материалын тооцоог гаргасан ба саналын зөрүү гаргаагүй. Харин гэрээний үнийн дүнгийн талаар талууд харилцан тохиролцоонд хүрээгүй. Иймд бид хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 627 322 979 төгрөг болж байгаа юм. Мөн гэрээт ажил бүрэн зогсонги байдалд орсны улмаас манай компани төлөвлөөгүй нэмэлт зардлууд гаргаж байсан ба энэ нь 218 400 000 төгрөг юм. Нийт гэрээний дагуу хариуцагч **5 322 979 төгрөгийг нэхэмжилж байна. Хоёрдугаарт, Талууд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу баталгаа болгон 149 997 500 төгрөгийг Хасбанкны гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан. Уг мөнгөө буцаан гаргуулж өгнө үү. Гуравдугаарт, Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250квт АТП-ны ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний тусгай зөвшөөрлийн 46.0-д заасан алдангийн зохицуулалт нь Иргэний хуулийн зүйл заалтыг зөрчиж байна. Учир нь гэрээний зохицуулалтаас харвал гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцож, гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрүүлэхгүй хэмээн зохицуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-т заасантай нийцэж байх тул дээрх тохиролцоо нь хүчин төгөлдөр бус юм. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 46.0-д заасан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******** ХХК-ийн инженер А.Дэлгэрдалай нарыг байлцуулан талбайн үзлэг тооллогыг газар дээр нь хийсэн. Уг тооллогоор талбайд хийгдсэн ажил болон талбайд буусан материалын тоо хэмжээг гаргаж баталгаажуулсан ба 2 057 062 207 төгрөгийн барилга угсралтын ажлыг талбайд хийсэн байна. ******** ХХК-д олгогдсон санхүүжилтээс 237 554 457 төгрөгийн өртөг бүхий ажил дутаа хийгдсэн байгаа нь талбайн тооллогоор нотлогдсон. Харин нэхэмжлэлд дурдсан 2 672 803 158 төгрөгийн ажил хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Мөн барилга угсралтын ажил гүйцэтгэх *******тоот гэрээний ерөнхий нөхцөлийн 51 дүгээр зүйлд ажил эхэлсэн өдрөөс чанарын баталгаат хугацаа дуусах хүртэл хугацаанд гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас, эсхүл дутуу орхисноос үүдэн гарсан гэрээний ажилтай холбоотой материал болон ажилд үүссэн алдагдал, эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч өөрийн зардлаас засварлана гэж заасан бйх тул нэхэмжлэлд дурдсан хохирол гэх 218 400 000 төгрөгийн зардлыг ******** ХХК хариуцахаар гэрээгээр тохиролцсон байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 12 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн хүлээх эрсдэлд мөн орж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 43.3-т Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хасбанкны *********** дугаар гүйцэтгэлийн баталгаанд банк нь гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс 149 997 500 төгөргөөс хэтрэхгүй мөнгөн дүнтэй төлбөрийг ********ны өмнө хариуцаж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар энэхүү төлбөрийг хийх үүрэг хүлээж байна гэж тус тус заасан. ******** ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул гүйцэтгэлийн баталгаа болох 149 997 500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гуравдугаарт, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн В/******** дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 46.1-т гүйцэтгэгч нь ажил дуусахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд алданги төлөхөөр заасан ба харин алданги төлөх хэмжээг гэрээний тусгай нөхцөлд тусгахаар заасан. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу сөрөг нэхэмжлэлд нийт ажилд ногдуулах алдангийн хэмжээг гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу алданги нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******дугаар Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Шинэ суурьшлын бүс /Сэлэнгэ, ****** сум/-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны барилга угсралтын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтан оруулж, гэрээний нийт үнэ 2 999 948 214 төгрөг, үүнээс 2018 онд 2 300 000 000 төгрөг, 2019 онд 699 948 214 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, хавсралтаар гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг баталсан байна. /1-хх-ийн 14-31/
4.2 Үүний дараа талууд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ********* дугаар Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг сунгаж, ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2019 оны 6 дугаар сарын 01-ний дуусахаар харилцан тохиролцсон байна. /1-хх-ийн 45/
5. ******** ХХК нь ********наас зарласан ************* дугаар бүхий Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП /Сэлэнгэ ****** сум/ төсөл, арга хэмжээний ажлын сонгон шалгаруулалтанд оролцон гэрээ байгуулах эрхийг эрхийг авч, гэрээт ажлыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, гэрээний гүйцэтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталгаажуулсан. Талууд ажлын тоо хэмжээ, бараа материалын тооцоог гаргаж саналын хувьд маргаагүй боловч ажлын төсөвт өртгийн үнийн дүнг ********наас 2 057 065 207 төгрөг зөрүү 237 554 457 төгрөг гэж тооцсон бол манай тооцооллоор уг үнийн дүнг 2 672 803 158 төгрөг гэж тооцоолсон гэж тайлбарласан.
5.1 Гэвч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон гэрээний дагуу тодорхой хэмжээний ажил гүйцэтгэж, санхүүжилтийг авсан талаар маргаагүй хэдий ч ажлын зураг алдаатай, түүнчлэн ажлыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлуудаас шалтгаалан маргаан үүсч, улмаар ажлын гүйцэтгэлийн тооцоололд маргаж байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр тохирсон байна.
6.1 Нэхэмжлэгч ******** ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээт ажлыг гүйцэтгэх явцад ажлын зураг нь техникийн нөхцөлийн дагуу хийгдээгүй, техникийн нөхцөлийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, зурагт тусгавал зохих олон асуудлыг орхигдуулсан асуудлыг тодорхой болгох, өөрчлөлт оруулах болон гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд үүсэж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэхээр захиалагч тал болон холбогдох байгууллагад удаа дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 327, 328, 329 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаар, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр **, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ***дугаар албан бичгүүдийг хүргүүлж, асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг, тодорхой хугацааг тогтоож хүргүүлж байсан байна.
6.2 Гэвч хариуцагч ********наас тогтоосон хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэхэд үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүйн улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэх боломжгүй болж, улмаар нэхэмжлэгч ******** ХХК-аас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ***** дугаар Гэрээт ажлыг зогсоох тухай албан бичгийг, мөн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ***** дугаар албан бичгээр гэрээ цуцлах тухай саналыг, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн ***** дугаар Гэрээг гүйцэтгэлээр нь баталгаажуулж, цуцлах тухай албан бичгийг ********анд тус тус хүргүүлсэн байна./1-р хх-ийн 77,102,103/
7. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасантай нийцэж байх ба хариуцагч ******** нь алдаатай зураг төслийг засварлаж өгөөгүйн улмаас ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******дугаар Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгч ******** ХХК-иийн хүсэлтээр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.
8. Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 627 322 979 төгрөг, гаргуулах шаардлагын тухайд:
8.1 Талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч ******** ХХК нь гэрээт ажлыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон хэдий ч ******** ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ***** тоот албан бичгээр гэрээний хугацаа сунгах хүсэлтийг гаргаснаар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ********* дугаар Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны барилга угсралтын ажил гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээт ажлын дуусах хугацааг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн.
8.2 Гэрээний дагуу нэхэмжлэгч ******** ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан санхүүжилтийн гүйцэтгэлээр гүйцэтгэх ажлын 20.3 хувь болох 609 028 464 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан санхүүжилтийн гүйцэтгэлээр гүйцэтгэх ажлын 56.4 хувь болох 1 690 971 536 төгрөг, нийт 2 294 619 609 төгрөгийг ********наас нэхэмжлэгч ******** ХХК-д шилжүүлсэн байна.
8.3 Үүний дараа талууд хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр талбайн үзлэг тооллогыг хийж баталгаажуулан, ажлыг хүлээн авсан байх ба хийгдсэн ажлын төсөвт өртгийн дүнг 2 057 065 207 гэж дүгнэсэн, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1-р хх-ийн 162-166/
9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. гэж тус тус зааснаар хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн 76.4 хувийн гүйцэтгэлтэй хийсэн ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталгаажуулж, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлын тоо хэмжээ, бараа материалын тооцоог баталгаажуулснаар дээрх гэрээ дуусгавар болсон байна.
9.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Бидний хийж гүйцэтгэсэн ажил нь 2 672 803 158 төгрөг болж байгаа учир гэрээний үлдэгдэл төлбөр 627 322 979 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж, энэ талаар манай төсөвчин Д.Энхтуяагийн гаргасан ажлын төсвөөр тогтоогдоно гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй.
9.2 Тодруулбал, талууд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлын тоо хэмжээ, бараа материалын тооцоог нийлүүлсэн ба ****** сум, Баянхангай урд хэрэгт баригдах РП-2 ХХБ болон ЦДКШ угсралтын цалингийн зардал 13 285 973 төгрөг, механизмын зардал 2 044 793 төгрөг, материалын зардал 326 4** 888 төгрөг, тээврийн зардал 4 294 251 төгрөг, нийт 346 109 905 төгрөг,
-****** сум, ***-р зөрлөгийн шинэ бүсийн ГЦХ-ийн цалингийн зардал 6 565 191 төгрөг, механизмын зардал 943 109 төгрөг, материалын зардал 138 157 012 төгрөг, тээврийн зардал 13 503 314 төгрөг, нийт 159 168 626 төгрөг,
-****** сум, ***-р зөрлөг хэсгийн шинэ суурьшлийн бүсийн ГЦХ тоолуур төвлөрүүлэлтийн ажлын цалингийн 1 800 832 төгрөг, механизмын зардал 196 013 төгрөг, материалын зардал ** 072 042 төгрөг, тээврийн зардал 1 398 201 төгрөг, нийт 87 467 087 төгрөг,
-****** сум, ********* хэсгийн цахилгаан хангамжийн нэмэлт тэжээлийн цалингийн зардал 2 926 569 төгрөг, механизмын зардал 476 900 төгрөг, материалын зардал 27 154 828 төгрөг, тээврийн зардал 668 201 төгрөг, нийт 31 226 498 төгрөг,
-****** сум, ****** сум зүүн хараа дэд станцын яч 12-ын хэрэглэгдчтийн нэмэлт тэжээл-материалын зардал 9 734 900 төгрөг, тээврийн зардал 165 850 төгрөг, нийт 9 900 750 төгрөг,
-****** сум, Дууш хэсгийн шинэ суурьшлын бүсийн ГЦХ тоолуур төвлөрүүлэлт-цалингийн зардал 15 569 796 төгрөг, механизмын зардал 2 699 325 төгрөг, материалын зардал 271 653 171 төгрөг, тээврийн зардал 14 043 455 төгрөг, нийт 303 965 746 төгрөг,
-****** сум, ********* Хэрх АТП-177 хэсгийн шинэ суурьшлын бүсийн ГЦХ тоолуур төвлөрүүлэлт-цалингийн зардал 4 490 668 төгрөг, механизмын зардал 856 212 төгрөг, материалын зардал 125 653 812 төгрөг, тээврийн зардал 6 772 955 төгрөг, нийт 137 773 647 төгрөг,
-****** сум, Тайж Баянхангай хэсгийн шинэ суурьшлийн бүсийн ГЦХ тоолуур төвлөрүүлэлт-цалингийн зардал 6 246 467 төгрөг, механизмын зардал 1 093 675 төгрөг, материалын зардал 128 132 903 төгрөг, тээврийн зардал 9 625 588 төгрөг, нийт 145 098 632 төгрөг гэсэн байх ба нийт цалингийн зардал 50 885 495 төгрөг, механизмын зардал 8 310 027 төгрөг, материалын зардал 1 111 043 556 төгрөг, тээврийн зардал 50 471 815 төгрөг, нэмэгдэл зардал 56 919 140 төгрөг, ашиг 29 695 690 төгрөг, тоног төхөөрөмжийн дүн 500 600 000 төгрөг, нормчлолын сан 3 681 864 төгрөг, техник хяналт 40 909 604 төгрөг, нөат 204 548 018 төгрөг, нийт төсөвт өртгийн дүн 2 057 065 207 төгрөг гэжээ. /1-хх-ийн 162/
9.3 Эдгээр баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн баримт нь 2018 онд нэхэмжлэгч компани нь тендерт оролцохдоо гаргаж ирүүлсэн ажлын төсөв байх бөгөөд уг төсвөөс ажлын гүйцэтгэлийн тооцооллыг 2 672 803 158 төгрөг гэж тооцсон гэсэн үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
9.4 Иймд Нэхэмжлэгч ******** ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 627 322 979 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
10. Өөрт учирсан хохирол 218 400 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
10.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээт ажил зогсонги байдалд орсны улмаас манай компани төлөвлөгдөөгүй нэмэлт зардлууд гаргаж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай том овор, хэмжээтэй бараа, материал, тоног төхөөрөмж, машин техникийн хэрэгслийг хадгалах зориулалтаар 2018 оны 10 дугаар сард ******** ХХК-тай хадгалалтын гэрээ байгуулсан. 2019 нооос хойш 3 жил 6 сарын хугацааны хадгалалтын гэрээний төлбөрт манай компани 218 400 000 төгрөгийн хуримтлагдсан өр үүссэн гэж тайлбарласан.
10.2 Нэхэмжлэгч ******** ХХК нь ******** ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хадгалалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******** ХХК-ийн эзэмшлийн цахилгаан эрчим хүчний тоноглол болон бусад эд хөрөнгийг хадгалж байхаар харилцан тохиролцжээ.
10.3 Гэвч нэхэмжлэгч ******** ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хадгалалтын мөнгөө төлөөгүй учир ******** ХХК нь ******** ХХК-д холбогдуулан 218 400 000 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, улмаар талууд эвлэрэн хэлэлцэж, тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/***** дугаар захирамжаар талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.
10.4 Иргэний хуулийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж зааснаар дээрх 218 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
11. Гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 149 997 500 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:
11.1 Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч ******** ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталгааны дугаар:*********** Хас банк ХХК-нд 149 997 500 төгрөгийг гүйцэтгэлийн баталгаа гэж байршуулсан байна.
2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-т гүйцэтгэлийн баталгаа гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг, 43 дугаар зүйлийн 43.3-т Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна. гэж заажээ.
11.2 ********наас 2023.04.20-ны өдрийн В/**** тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичигт ...******** ХХК-ийг дээрх гүйцэтгэлийн баталгаа бүхий гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул ...гүйцэтгэлийн баталгаа болох 149 997 500 төгрөгийг ********ны Төрийн сангийн ******** тоот дансанд шилжүүлэх тухай шаардлагыг Хас банкинд хүргүүлж, уг мөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.
11.3 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлахад нэхэмжлэгч ******** ХХК-ийг буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх гүйцэтгэлийн баталгааны 149 997 500 төгрөгийг хариуцагч ********наас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
12. Гэрээний тусгай нөхцөлийн 46.0 заасан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн шаардлага болон алданги 299 994 821 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй шаардлагын тухайд:
12.1 Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******дугаар Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ байгуулагдаж, уг гэрээний хавсралт №2-ийн Гэрээний тусгай нөхцөлийн 46.0 Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн дүнгийн 0.05 хувь байна. Нийт ажилд ногдуулах алдангийн хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна. гэж тохирсон байна.
12.2 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтаас харахад гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцож, гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрүүлэхгүй хэмээн зохицуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-т заасантай нийцэхгүй байх тул дээрх тохиролцоо нь хүчин төгөлдөр бус болно. гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
12.3 Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн В/******** дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 46.1-т гүйцэтгэгч нь ажил дуусахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд алданги төлөхөөр заасан ба харин алданги төлөх хэмжээг гэрээний тусгай нөхцөлд тусгахаар заасан. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу сөрөг нэхэмжлэлд нийт ажилд ногдуулах алдангийн хэмжээг гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу алданги нэхэмжилсэн. гэж тайлбарласан.
12.4 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасан.
12.5 Хуулийн дээрх заалтаас талууд гэрээгээр тохирсон хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз төлүүлэхээр хууль тогтоогч нэмэлт үүргийг тогтоож байгаа ойлголт бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тохиолдолд, үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй байна.
12.6 Эдгээрээс дүгнэхэд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд талуудын байгуулсан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох мөн үндэслэлгүй.
13. Илүү төлсөн 237 554 457 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:
13.1 Хариуцагч ********наас гэрээний дагуу нэхэмжлэгч ******** ХХК-нд 2 удаагийн санхүүжилтээр буюу 2018 оны 12 сарын 13-ны өдөр 597 193 200 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 1 652 835 109 төгрөг, нийт 2 250 028 309 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2-р хавтаст хэргийн 222 талд авагдсан ******** ХХК-ийн Хас банкны ********** тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
13.2 Гэрээний санхүүжилтийн төлбөрийг гүйцэтгэлээр нь шилжүүлж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан санхүүжилтийн гүйцэтгэлээр 609 028 464 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан санхүүжилтийн гүйцэтгэлээр 1 690 971 536 төгрөг нийт 2 294 619 609 төгрөгийн санхүүжилт олгогдсон гэж тайлбарласан.
13.3 Хариуцагч тал дээрх санхүүжилтэд хяналтын зардлууд багтсан бөгөөд тухайн зардлыг холбогдох этгээдэд шилжүүлсэн гэж тайлбарласан хэдий ч шүүх хэргийн баримтаар тогтоогдсон дүн буюу 2 250 028 309 төгрөгийн санхүүжилтийг олгосон гэж дүгнэв.
13.4 Иймд дээрх санхүүжилтээс талуудын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр талбайн үзлэг тооллогыг хийж баталгаажуулсан ажлын төсөвт өртгийн дүн болох 2 057 065 207 төгрөгийг хасаж, үлдэх 192 963 102 төгрөгийг нэхэмжлэгч ******** ХХК-аас гаргуулж, хариуцагч ********анд олгох нь зүйтэй.
14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********наас хохиролд 218 400 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны 149 997 500 төгрөг, нийт 368 397 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******** ХХК-д олгож, нэхэмжлэгч ******** ХХК-аас илүү авсан санхүүжилтийн 192 963 102 төгрөгийг гаргуулж, ********анд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 626 922 979 төгрөг гаргуулах, гэрээний тусгай нөхцөлийн 46.0 заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 344 586 176 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 362 738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ********наас улсын тэмдэгтийн хураамжид 1 999 937 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******** ХХК-д олгож, нэхэмжлэгч ******** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 122 766 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ