2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/02738

 

 

 

 

 

 

 

   2025             04              08                                          192/ШШ2025/02738

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, Хөх-хамарт овогт ын Золбоо /РД:УЗ89091271/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ овогтой миний бие овогтой 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарч, 2023 оны 02 сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний том охин С 2017 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн, бага охин С  2019 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн. Анх манай аавынд амьдардаг, нөхөр маань аавын маань ажилд орж өдий хүртэл амьдрахдаа одоо түрээсийн байранд байдаг. Хоорондын итгэлцэл, санхүүгийн асуудал гээд амьдралд тулгардаг асуудлаас болж энэ хугацаанд бишгүй муудалцдаг байхад хааяа намайг алгадаж, базаж, цохьдог байсан. 2 охиноо бодоод гээндээ ч, гоондоо ч байгаа юм чинь гээд нэг их тоолгүй өнгөрдөг байсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд хүүхдүүд маань том болж, би ажилд орж, энэ хугацаанаас намайг хий хоосон хардаж, энэ уурнаасаа болж эцэг эхийг маань надад доромжилж, хүүхдүүдээ айлгаж уйлуулах нь ч энэ хүнд асуудал биш болов. Энэ бүхнээс залхаж сэтгэл минь хөрсөөр байсан. Анх танилцаж байхдаа шилээр судсаа ханаж байсан /Намайг сална гэхэд сүрдүүлэг байсан юм шиг байгаа юм/.Тухайн үед би бодохдоо надад үнэхээр хайртай юм байна даа гэж бодоод өнгөрсөн. Гэтэл өнгөрсөн зун буюу 2024 оны 06 сард хардалтын улмаас З өөрийгөө гэдсэндээ 2 удаа хутгалж, өөрийгөө маш хүнд гэмтээсэн. “Цэргийн госпитал”-д эмчлүүлснээр амь наснаас нь холуур өнгөрсөн. Би хувьдаа энэ хүнийг сэтгэцийн асуудалтай гэж дүгнэж байгаа. Тиймээс түүнтэй дахин амьдрах ямар ч боломжгүй мөн хүүхдээ ийм хүнд үхсэн ч өгөхгүй гэж үзэж байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд хандаж байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхэд болох З.Б настай/, З /6 настай/ настай охидуудаа өөрийн асрамжиндаа авах, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Ц. миний бие нөхөр Ц.Золбоогоос салах өргөдлөө буцаах хүсэлттэй байна. Хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр салах шийдвэрийг яаран гаргахгүй гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд ийм шийдвэр гаргасан тул өргөдлийг маань хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.  нь хариуцагч  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. , холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгосугай.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР