| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/02110/И |
| Дугаар | 192/ШШ2025/04472 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/04472
| 2025 05 26 | 192/ШШ2025/04472 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М
Хариуцагч: Б
Зээлийн гэрээний үүрэгт 36 497 043.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** ХХК нь Т.*****гийн хүсэлтээр 2022 оны 5 дугаар сарын 02-нд **** тоот зээлийн гэрээгээр 19 500 000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч өнөөгийн байдлаар үндсэн зээлээс 4 992 504.62 төгрөг, хүүнээс 5 641 495.38 төгрөг төлсөн ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Т.***** нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийн дагуу зээлээ төлөөөгүй ба удаа дараа элдэв шалтаг тоочиж худал хэлж зээлээ төлөлгүй өдий хүрч хохироож байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 36 497 043.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ***** ХХК нэхэмжлэлийн шаардлага 36 497 043.33 төгрөгийн 6 497 043.33 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30 000 000 төгрөгийг хариуцагч Т.***** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 26-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-нд 2 500 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК хариуцагч Т.*****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 497 043.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч ***** ХХК нэхэмжлэлийн шаардлага 36 497 043.33 төгрөгийн 6 497 043.33 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30 000 000 төгрөгийг хариуцагч Т.***** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 26-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-нд 2 500 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Дээрх гэрээг зохигч талууд биечлэн байгуулсан, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ***** ХХК нэхэмжлэлийн шаардлага 36 497 043.33 төгрөгийн 6 497 043.33 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30 000 000 төгрөгийг хариуцагч Т.***** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 26-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-нд 2 500 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-нд 2 500 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 436 төгрөгөөс 170 218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*****гоос улсын тэмдэгтийн хураамжид 170 218 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 1700 218 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ