| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03321/И |
| Дугаар | 192/ШШ2025/03252 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03252
2025 04 23 192/ШШ2025/03252
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,866,166.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Тандэм Инвэст ББСБ" ХК нь хариуцагч ******* 2023 оны 6-р сарын 19-нд №202330182 тоот зээлийн гэрээ байгуулж 24,300,000,00 /хорин дөрвөн сая гурван зуун мянган төгрөг/-ийг 36 сарын хугацаатай сарын 2.6 хувийн, жилийн 31.2 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус Зээлийн гэрээний хүрээнд улсын дугаартай маркийн хар өнгийн автомашины үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2023 оны 6-р сарын 19-нд №202330182 тоот Фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2024 оны 12-р сарын 6-ний хооронд нийт арван удаагийн 12,663,000.00 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний дугаарын утас руу, мөн гэрийн хаягаар нь 2024 оны 03-р сарын 21-ний өдөр зээлийн хугацаа хэтэрсэн тухай, 2025 оны 03-р сарын 18-ний өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч *******ын зээлийн үлдэгдэл нийт 24,866,166.29 төгрөг ба үүнээс үндсэн зээл 22,201,853.69 төгрөг, зээлийн хүү 2,544,842.95 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 119,469.65 төгрөг болсон байна. "Тандэм Инвэст ББСБ" ХК болон ******* нарын хооронд 2023 оны 6-р сарын 19-нд байгуулсан №202330182 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,866,166.29 /хорин дөрвөн сая найман зуун жаран зургаан мянга нэг зуун жаран зургаан төгрөг хорин есөн мөнгө/-ийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч *******аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “-ийн нэхэмжилж байгаа 24,866,166.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. овогтой нь 30 хоногийн хугацаанд төлж барагдуулна” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,866,166.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 24,866,166.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,280.83 төгрөгийн 141,140.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 141,140.41 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч *******аас 141,140.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР