Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 153

 

 

 



 

   2018          02           08                                          153

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Б.Ганбулган (томилолтоор),

шүүгдэгч Ц.Э.ат, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

БЗД дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ц.д-Ё.нгийн Э.атыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1706 0182 60222  дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны  01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ц.д-Ё.нгийн Э.ат, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Э.ат нь

- 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр БЗД Ц.С.нгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, монетан бөгж, савхин куртка, хутга, гар утас, 4 лан орчим мөнгө, жижиг шигтгээнүүд, чулуун хослол, хөөрөг зэрэг 1.350.000 төгрөгийн эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

- 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Схд байрлах В.Ц.ах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ТСL загварын 40 инчийн зурагт, Aser загварын зөөврийн компьютер, цүнхтэй бичиг баримт зэргийг хулгайлан 624.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э.ат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хар хорин захын ард нэг шил арх уугаад Налайх явах замд манай найз дуудахаар нь буугаад найзтайгаа 0.33 граммын архи  хувааж уусан. Тэгээд БЗД дүүргийн Чулуутын тэнд явж байхад хохирогч Ц.С.нгийн гэрийн цонх нь онгорхой байр байхаар нь цонхоор нь ороод эд зүйлийг аваад гарч явж байгаад хохирогчид баригдсан. Сонгинохайрхан дүүрэгт дүүгийнхээ машинтай явж байгаад найзынх руугаа ороод ирье гэж хэлээд дүүгээ цаана үлдээгээд гарч ирэхдээ зурагт, нөүтбүүк, цүнх зэргийг аваад машинтай явж байгаад Сансарын тэнд ломбард руу орох гэж байгаад цагдаад баригдсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.1. Хохирогч Ц.С.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр БЗД дүүргийн ...гэрээсээ 11 цаг 30 минутын орчим нөхөр хүүхдүүдийн хамт гараад хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд нөхөртэйгөө хамт гадуур ажилтай явж байгаад ...17 цаг 30 минутын орчим гэртээ ирээд...хашааны хаалга онгойлгосон чинь манай хашаан дотор байшингийн урд талд цүнх үүрчихсэн эрэгтэй хүн зогсож байгаад намайг хараад цаашаа хашаа даваад зугтаасан. Тэгээд би нөхөртөө хулгайч гэж орилоод нөхөр араас нь хөөгөөд айлын хашаагаар дамжин дахин цаашаагаа зугтааж байхад нь барьж авсан... 3 ширхэг мөнгөн аяга нэг нь дээр үеийн аяга түүнийг 300.000 төгрөгөөр үнэлнэ, ...нөгөө 2 ширхэг мөнгөн аягаа нэгийг нь 150.000 төгрөгөөр үнэлнэ. 3 ширхэг мөнгөн аяга нийлээд 600.000 төгрөг, монетон бөгж 5,85 сорьцтой 2.5 грамтай, эмэгтэй, шигтгээтэй бөгж 250.000 төгрөг, эрэгтэй савхин богино куртик 2010 онд 130.000 төгрөгөөр авсан үүнийг 80000 төгрөгөөр 2 ширхэг хутга үүнийг 10.000 төгрөгөөр үнэлнэ, 2 ширхэг гар утас алдсан ба Т-Моbaile нэртэй нь эвдэрхий утас байсан үнэлэхгүй, Samsunug хар өнгийн гар утсыг 20.000 төгрөгөөр үнэлнэ, алдагдсан мөнгөний жижиг хэсгүүд авсан байсан ба тэр нь ойролцоогоор 4 лан орчим хэмжээтэй байсан үүнийг нийт 200.000 төгрөгөөр үнэлнэ, жижиг шигтгээнүүдийг үнэлэхгүй, ягаан өнгийн чулуун хослол 50.000 төгрөгөөр үнэлнэ, саарал өнгийн улаан толгойтой хөөрөг 20.000 төгрөгөөр үнэлнэ. Бусад зүйлийг үнэлэх боломжгүй нийтдээ манай гэрээс 1.350.000 төгрөгийг эд зүйл алдагдсан. Миний хувьд алдагдсан зүйлээ олж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, хулгайлсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33, 34),

1.2 Гэрч С.Э.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд би БЗД дүүргийн ..... байрлах гэрээсээ хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гарсан юм. ...17 цаг 30 минутанд ирээд хашааныхаа хаалганд машинтайгаа тулж зогсоод эхнэр Ц.С.нгаар хашааны хаалга онгойлготол “хулгайч” гэж орилохоор нь машинаасаа буугаад хашаа руугаа гүйгээд ороход...манай гал тогооны цонхоор хүн гарч байшингийн хойшоо хар цагаантай цүнхтэй эд зүйл бариад даваад зугтахаар нь араас нь...хөөсөн. Тэр хүнийг барьж авахад тэрээр “намайг явуулчихаач эхнэр хүүхэдтэй хүн ш дээ” гэж гуйгаад байсан. ...түүний барьж явсан цүнхэн дотроос манай гал тогооны өрөөний шургуулганд байсан 2 ширхэг хутга, ...3 ширхэг мөнгөн аяга, ...эрэгтэй хүний куртик, ...хүүхдийн өрөөнд байдаг ажлын ширээнд байсан мөнгөн эд зүйлийн хэсгүүд, эхнэрийн цүнх нь дотор байсан түрийвчинд байсан 10.000 төгрөг зэрэг зүйлүүд хулгайлаад ...гарч байсан...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39),

1.3 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-14),

1.4 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 185-186),

1.5  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 57),

2.1 Хохирогч В.Ц.ахын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би эхнэр Г.маагийн хамт өглөө ажилдаа 8 цагт...явсан. Харин охин М.р сургуульдаа явсан байсан. Гэрт манай хүргэн Б.Э.н байж байгаад 15 цаг 30 минутын үед охин Эгшиглэнг цэцэрлэгээс нь авахаар гараад үдээс хойш 17 цагийн орчим гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан гэсэн. Тухайн өдөр намайг ажил дээрээ байхад буюу 17 цагийн орчимд Б.Э.н утсаар яриад “ааваа намайг хүүхэд аваад ирэхэд гэрт хулгай орчихсон байна” гэхээр нь би гэртээ ирэхэд...манай байшингийн урагшаа харсан цонхны порчикоор нь хулгай ороод том өрөөний мөлхөө тавилга дээр байсан ТСL маркийн хар өнгийн 40 инчийн ЛСД зурагт, зурагтын хажууд тавиур дээр байсан Acer маркийн саарал өнгийн нөтбүүк мөн кодоор онгойдог бор өнгийн цүнх зэрэг алдагдсан байсан. Тухайн цүнхэнд бичиг баримтууд хуучны зоос 9 ширхэг зэрэг эд зүйл байсан. ...Манайхаас алагдсан зурагт, нөтбүүк зэрэг нь хэвийн ажиллагаатай байсан боловч намайг зурагт хүлээн авах үед эвдэрсэн, асаад байгаа боловч дэлгэцэн дээр нь зураас гараад ажиллахаа больсон байсан. Би зурагтаа засуулах гэсэн боловч засвар авахгүй гэсэн. Манайх зурагтаа 2016 оны 7 дугаар сард 780.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд ямар ч эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байсан. Харин нөтбүүкийг 700.000 төгрөгөөр худалдан авч байсан нөтбүүк хэвийн ажиллагаатай байсан бусад эд зүйлээ үнэлүүлэхгүй. Би эвдэрсэн зурагтаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргээс 37-38),

2.2 Гэрч Ц.Б.ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай хадам аав В.Ц.ах, хадам ээж Г.маа эхнэр М.р нар өглөө ажил сургуульдаа...явсан. Харин би гэрээсээ гарчихаад буцаад гэртээ ирээд байж байгаад 15 цаг 30 минутын орчим охин Эгшиглэнг цэцэрлэгээс авахаар хаалга үүдээ түгжээд хашааны хаалгаа хаагаад гарсан. Ингээд буцаад гэртээ 16 цаг 40 минутын орчим ирэхэд хашааны хаалга онгойсон, гэрийн урагшаа харсан вакум цонхны порчик мөн онгойсон байсан. Тэгэхээр нь би гэрт орж үзэхэд гэрт том өрөөнд тавиур дээр байсан 40 инчийн ЛСД зурагт, мөн саарал өнгийн Аser маркийн зөөврийн компьютер, харагдахгүй байхаар нь хадам аав В.Ц.ахад утсаар болсон зүйлийн талаар мэгдэсэн юм...Зурагт нь хэвийн ажиллагаатай байсан. Хэрэг болсны өмнөх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой манай гэрийнх нь зурагтаа авахад эвдэрсэн дэлгэцэнд нь цууралт харагддахгүй боловч асаахаар дээд хэсгээрээ 4-5 см орчим хар хар хөндлөн зураастай, мөн бусад хэсгээрээ босоо хар зурааснууд гараад байгаа. Зурагтын засах боломжгүй гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),

2.3 Гэрч Ц.Э.хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ах Ц.Э.ат над руу яриад “ах нь хотод байр түрээслэх гээд байна, чи миний хөнжил пүүгээг аваад ир” гэхээр нь би Налайхаас хэлсэн юмыг нь аваад машинтайгаа Уртцагаан дээр очиж ахтайгаа уулзсан. Тухайн үед ах Ц.Э.ат Урт цагаан дээр миний зүс таних Б.с.р, дүү Э.б.р нарын хамт байсан ба миний машинд суугаад “Баянхошуу ороодохъё, хүнтэй уулзана” гэхээр нь Баянхошуу явсан. Баянхошуу явах замд ах Ц.Э.ат зам зааж гудамжаар явсаар уулан дээр байдаг нэг нарийн гудамжинд тулаад ирэхэд “ингэсгээд зогсчих” гэж хэлээд зогсоосон. Тэгсэнээ ах хүнтэй уулзчихаад ирье гээд Б.с.рыг дагуулаад нарийн гудамжаар ороод яваад өгсөн. Тэгсэнээ 20-30 минутын дараа гартаа зурагт, зөөврийн компьютер, бор өнгийн жижиг савтай зүйл барьсан байдалтай буцаж ирээд машинд суусан. Э.б.р бид хоёр тэр хоёроос хаанаас юу аваад ирсэн юм гэхэд Ц.Э.ат ах хүнээс авсан юм ломбардад тавих гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар тэндээсээ Сансар ороод Э.б.р бичиг баримттай байсан тул Б.с.рын хамт нөгөө эд зүйлийг барьж ломбард орох гэж байгаад цагдаа зогсоогоод шалгаад хулгайн эд зүйл байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (47, 48),

2.4 Гэрч Ц.Э.б.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ах Ц.Э.ат...тай Сансарт нэг зочид буудалд орж хоноод маргааш өглөө нь ах намайг хамт явъя гэхээр нь би түүнтэй хамт Урт цагаан орсон. Уртцагаан дээр Ц.Э.ат ах Б.с.р гэх миний зүс мэддэг залуутай уулзсан. Тэр үед Ц.Э.ат ах Б.с.ртай хамт ойрхон явчихаад ирье гэхээр нь би явлаа гэж хэлтэл ах байж бай одоо Ц.Э.х ирж байгаа ах нь байр түрээслэх гэж байгаа юм гэсэн. Ингээд тэр хоёр яваад 15-20 минутын дараа эргэж ирэхэд, мөн Ц.Э.х ах ч машинтайгаа ирж таарсан. Ц.Э.х ах Ц.Э.ат ахын хөнжил гудаснуудыг нь аваад ирсэн ба бинзен муутай байна явлаа гэхэд Ц.Э.ат ах “ойрхон Баянхошуу орчихоод ирье, бинзенийг нь хийнэ шүү” гэхэд Ц.Э.х ах зөвшөөрөөд бид дөрөв Баянхошуу орсон. Бид нарыг машинтайгаа явж байхад Ц.Э.ат ах зам зааж гудамжаар явж байгаад нарийн гудамж таарахад Ц.Э.ат ах “би ийшээгээ нэг айл орчихоод ирье” гэж хэлээд Б.с.рын хамт машинаас буугаад тэндхийн нарийн гудамжаар ороод явсан. Харин бид хоёр машиндаа үлдсэн. Тэр хоёр бууж яваад 20-30 орчим минут болоод буцаж ирэхдээ Ц.Э.ат ах “хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт” тэвэрсэн, Б.с.р  “жижиг бараан өнгөтэй нөүтбүүк, жижиг цүнх” барьсан байдалтай ирсэн. Тэр хоёрыг тийм эд зүйл бариад ирэхэд Ц.Э.х ах уурлаад “хаанаас юу бариад ирж байгаа юм” гэхэд Ц.Э.ат ах “ах нь найзаасаа авсан юм” гээд байсан. Тухайн үед Ц.Э.ат Сансар хавьцаа байр түрээслэхээр юм ярьж байсан болохоор бид нар Сансар ороход Ц.Э.ат ах нөгөө юм аа ломбарданд тавина бичиг баримт байхгүй, намайг бичиг баримт байгаа бол эд нарыг ломбардад тавиад өгөөч гэхээр нь машинаас Б.с.р бид хоёр тэр зурагтыг нь аваад ломбардад тавих гэж нэг энгийн хувцастай залуу ирээд биднийг шалгасан. Тэгсэн чинь Б.с.р, Ц.Э.ат хоёрын авчирсан зүйл хулгайнх болж таарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51, 52),

2.5 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-18),

2.6 Эд зүйлд хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20, 22),   

2.7 Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 26, 27),

2.8 Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 28-31),

2.9 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 68),

3. Шүүгдэгч Ц.Э.атын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ганцаараа согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр БЗД дүүргийн 12-р хороо, Чулуутын 5 дугаар гудамжны 125 тоотод цонхоор нь орж гэрээс нь 3 ширхэг мөнгөн аяга бусад эд зүйлийг хулгай хийж байгаа цонхоор нь гарч байхдаа айлын хүмүүст нь баригдсан тэгээд хулгай хийсэн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд цагдаад баригдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83)

- “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ганцаараа архи уучихаад өөрийн төрсөн дүү Э.б.рыг “нийтийн байр түрээслэнэ, юм хумаа зөөнө, хүрээд ирээч” гээд дуудсан. Тэгсэн чинь манай дүү Э.б.р хүрээд ирсэн. Тухайн үед би архи уусан байсан болохоор бид хоёр Сансарт байдаг нэг буудалд хамт хоносон юм. Маргааш нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нь би мөн өөрийн төрсөн дүү Ц.Э.хд өөрийнхөө хөнжил гудас зэрэг ойр зуурын эд зүйлээ эгч Эрдэнэсувдынхаас аваад ирээч гэж хэлсэн. ...Тэгээд Б.с.р, Ц.Э.х, Эрдэнэбаяр бид нар Урт цагаан дээр уулзсан. Ц.Э.х өөрийнхөө машинтай болохоор би түүнийг “Баянхошуу орж хүнтэй уулзах хэрэг байна” гээд Б.с.р, Э.б.р, Ц.Э.х нарыг дагуулаад хамт явсан бөгөөд Баянхошууны шинэ эцсээс ертөнцийн зүгээр хойшоо гудамжаар явж байгаад Ц.Э.х, Э.б.р нарыг машинд үлдээгээд ах нь найзтайгаа уулзаад ирье гэж хэлсэн бөгөөд цааш явган явахдаа Б.с.рыг аваад явсан. Тэгээд Б.с.рыг мөн гудамжинд үлдээгээд би найзынх руугаа орчихоод ирье гэж хэлээд цааш ганцаараа явж байгаад урагшаа харсан блокон хаалгатай, бор билүү, ногоон өнгийн төмөр хаалгатай хашаа руу  ороход дотроо 2 давхар байшин байхаар нь төр байшингийн урагшаа харсан вакум цонхыг нь түлхэж орсон. Би тэр айлд ороод том өрөөнөөс нь хар өнгийн ЛСД зурагт, нөтбүүк, бор өнгийн жижиг цүнхтэй бичиг баримт зэрэг эд зүйлийг тэвэрч буцаад орсон цонхоороо гараад буцаад Б.с.р дээр очсон юм. Тухайн үед Б.с.р наадах чинь юу юм гээд байхаар нь би найзын юм байгаа юм аа ломбарданд тавина гэж хэлсэн. Б.с.р бид хоёр цааш Э.б.р, Ц.Э.х нар дээр очсон бөгөөд би тэдэнд эд зүйлээ мөн л манай найзынх гэж хэлсэн. Надаас бусад нь тэр эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. ...Би өглөө нь өмнөх өдрийнхөө үлдэгдэл хагас шил архи уусан, мөн машинд явж байхдаа 0.33 литрийн архи уучихсан байсан. Тэгээд л согтуудаа хулгай хийсэн...” (хавтаст хэргийн 93-94),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Криминалистикийн шинжилгээний 6070 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 60-65), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 159), хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 154)

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 142-152), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 106-108, 115) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Э.атад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э.атыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ц.Э.ат нь;

I.I. БЗД дүүргийн ...., 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шунхайн сэдэлтээр, архи уух мөнгө олох зорилгоор, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, хохирогч С.нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1.350.000 төгрөгийн эд зүйл хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

-  Хохирогч Ц.С.нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хашааны хаалга онгойлгосон чинь манай хашаан дотор байшингийн урд талд цүнх үүрчихсэн эрэгтэй хүн зогсож байгаад намайг хараад цаашаа хашаа даваад зугтаасан. Тэгээд би нөхөртөө хулгайч гэж орилоод нөхөр араас нь хөөгөөд айлын хашаагаар дамжин дахин цаашаагаа зугтааж байхад нь барьж авсан. ...манай гэрээс 1.350.000 төгрөгийг эд зүйл алдагдсан. Миний хувьд алдагдсан зүйлээ олж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, хулгайлсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33, 34),

- Гэрч С.Э.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр С.нгаар хашааны хаалга онгойлготол “хулгайч” гэж орилохоор нь машинаасаа буугаад хашаа руугаа гүйгээд ороход...манай гал тогооны цонхоор хүн гарч байшингийн хойшоо хар цагаантай цүнхтэй эд зүйл бариад даваад зугтахаар нь араас нь...хөөсөн. Тэр хүнийг барьж авсан...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 185-186) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тогтоогдсон байна.

I.II. СХД 01 тоотод, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө зорилгоор, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, В.Ц.ахын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 624.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

- Хохирогч В.Ц.ахын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай байшингийн урагшаа харсан цонхны порчикоор нь хулгай ороод том өрөөний мөлхөө тавилга дээр байсан ТСL маркийн хар өнгийн 40 инчийн ЛСД зурагт, зурагтын хажууд тавиур дээр байсан Acer маркийн саарал өнгийн нөтбүүк мөн кодоор онгойдог бор өнгийн цүнх зэрэг алдагдсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргээс 37-38),

- Гэрч Ц.Б.ний мөрдөн байцаалтад өгсөн: “...гэртээ 16 цаг 40 минутын орчим ирэхэд хашааны хаалга онгойсон, гэрийн урагшаа харсан вакум цонхны порчик мөн онгойсон байсан. Тэгэхээр нь би гэрт орж үзэхэд гэрт том өрөөнд тавиур дээр байсан 40 инчийн ЛСД зурагт, мөн саарал өнгийн Асer маркийн зөөврийн компьютер, харагдахгүй байхаар нь хадам аав В.Ц.ахад утсаар болсон зүйлийн талаар мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),

- Гэрч Ц.Э.хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ах Ц.Э.ат Урт цагаан дээр миний зүс таних Б.с.р, дүү Э.б.р нарын хамт байсан ба миний машинд суугаад “Баянхошуу ороодохъё, хүнтэй уулзана” гэхээр нь Баянхошуу явсан. Баянхошуу явах замд ах Ц.Э.ат зам зааж гудамжаар явсаар уулан дээр байдаг нэг нарийн гудамжинд тулаад ирэхэд “ингэсгээд зогсчих” гэж хэлээд зогсоосон. Тэгсэнээ ах хүнтэй уулзчихаад ирье гээд Б.с.рыг дагуулаад нарийн гудамжаар ороод яваад өгсөн. Тэгсэнээ 20-30 минутын дараа гартаа зурагт, зөөврийн компьютер, бор өнгийн жижиг савтай зүйл барьсан байдалтай буцаж ирээд машинд суусан....” гэх мэдүүлэг (47, 48),

- Гэрч Ц.Э.б.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Э.ат ах “ойрхон Баянхошуу орчихоод ирье, бинзенийг нь хийнэ шүү” гэхэд Ц.Э.х ах зөвшөөрөөд бид дөрөв Баянхошуу орсон. Бид нарыг машинтайгаа явж байхад Ц.Э.ат ах зам зааж гудамжаар явж байгаад нарийн гудамж таарахад Ц.Э.ат ах “би ийшээгээ нэг айл орчихоод ирье” гэж хэлээд Б.с.рын хамт машинаас буугаад тэндхийн нарийн гудамжаар ороод явсан. Харин бид хоё машиндаа үлдсэн. Тэр хоёр бууж яваад 20-30 орчим минут болоод буцаж ирэхдээ Ц.Э.ат ах “хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт” тэвэрсэн, Б.с.р  “жижиг бараан өнгөтэй нөүтбүүк, жижиг цүнх” барьсан байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51, 52),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 68) зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Ц.Э.атын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Ц.Э.атыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 6 жилийн хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.Э.ат нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Э.атад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э.ат эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн шүүгдэгчийн хулгайн гэмт хэргийг завдсан үйлдэл нь 1 жилийн, хулгайн гэмт хэргийг төгс үйлдсэн гэмт хэрэгт нь 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг завдсан үйлдэлдээ бусдад төлөх төлбөргүй буюу бусдын эд хөрөнгийг буцаан өгсөн, харин хулгайн гэмт хэргийн үйлдэлдээ хэдийгээр бусдын эд хөрөнгийг буцаан өгсөн хэдий ч уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулаагүй байх тул дээрх хугацааны ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл нь “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах”-аар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг...тогтооно.” гэсэн тул шүүгдэгч Ц.Э.атад оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар

Хохирогч В.Ц.ах нь гэмт хэргийн улмаас “TCL” брэндийн 40 инчийн LCD зурагтыг хулгайд алдаж улмаар олж авсан байх хэдий ч тухайн зурагт нь эвдрэлтэй асахгүй, засвар үйлчилгээ авахгүй болох нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчээс уг гэмт хэргийн гэм хорын зардалд тухайн зурагтын үнэлгээ (хавтаст хэргийн 68) болох 624.000 төгрөгийг Ц.Э.атаас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Э.ат нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс (хавтаст хэргийн 180-181) мөн оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн 1706 0182 60222 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.