| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04350/И |
| Дугаар | 192/ШШ2025/04476 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/04476
| 2025 05 26 | 192/ШШ2025/04476 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: Д
27 388 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *********дээр өөрийн эзэмшлийн ********* УЕА улсын дугаартай Хино маркийн машиндаа мах зарж байсан. Тухайн өдөр үхэр, хонь, ямаа, адууны нийт 85 772 000 төгрөгийн махыг тус захы 1 23 павильон түрээслэгч ********* нь 3 хоногийн хугацаанд мөнгийг төлөхөөр харилца । амаар тохиролцож надаас зээлээр худалдаж авсан. Гэвч Т.********* нь тухайн өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүртэл нийт 4 удаагийн гүйлгээгээр 58 384 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл болох 27 388 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй, утсаа авахгүй, хариу өгөхгүй намайг хохироосоор байна. Ажлын байранд нь очиход лангуун дээр нь мах өлгөөтэй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гэтэл өдийг хүртэл үлдэгдэл махны мөнгийг өгөхгүй намайг хохироож байна. Үлдэгдэл махны мөнгийг мөнгө орж ирэхээр өгнө гэсэн талаарх бид хоёрын хооронд бичсэн мессеж байгаа болно. Иймд дээрх иргэнээс махны үлдэгдэл мөнгө болох 27 388 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 27 388 000 төгрөгийг хариуцагч Т.********* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Т.*********ад холбодуулан 27 388 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 27 388 000 төгрөгийг хариуцагч Т.********* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 27 388 000 төгрөгийг хариуцагч Т.********* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 890 төгрөгөөс 147 445 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.*********аас улсын тэмдэгтийн хураамжид 147 445 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 147 445 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ