2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03192

 

 

 

 

 

 

 

2025 04 22

12/ШШ2025/0312

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* хороолол, Богд ******* *******, ******* Эс Плаза барилга, давхар, 02 тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД: 671081/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч нь  ******* ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13685 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 12284 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан ,600,000 төгрөгийн зээлийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 4,572,284.71 төгрөг, хүүгийн төлбөрт 5,236,361.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,305.86 төгрөг, нийт ,83,51.8 төгрөгийн төлөлт хийсэн байна. Түүнэ хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй бөгөөд 483 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, үндсэн зээлийн үлдэгдэл 5,027,715.2 төгрөг, зээлийн хүү 1,011,142.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,468.58 төгрөг, нийт 6,123,325.3 төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Хариуцагч нь оршин байх хаягтаа Бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 102/Ш32024/2261 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

2.1 Нэхэмжлэгчэ шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Цахим зээлийн дэд гэрээ, ын иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/2261 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж.

 

2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Цахим зээлийн эрх нээх гэрээЦахим зээлийн дэд гэрээмөнгөн шилжүүлгийн мэдээлэлзээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгатөлбөрийн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/2261 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндлэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймэ хариуцагч ын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтт даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1. дэх хэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэгт заасныг баримтлан овогт /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэгт заасныг баримтлан  эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэгт заасныг баримтлан нэхэмжлэгчэ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД