2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04393

 

 

 

 

 

 

 

 

 

       2025             05             22

                               192/ШШ2025/04393

 

               

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,/,

 

Хариуцагч: *******,,,, нарт холбогдох,

 

16,327,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнх-Эрдэнэ, Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан, хариуцагч , шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Моносфарм" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 21, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "Бараа бүтээгдэхүүн Худалдах-худалдан авах", "Зээлээр худалдах, худалдан авах" гэрээг "Мед арома" ХХК-тай байгуулж, уг гэрээгээр манай компанийн үйлдвэрлэдэг эм бараar зээлээр авч гэрээнд заасан хугацаанд үнийг төлөхөөр тохиролцсон. Моносфарм" ХХК нь гэрээний үүргээ биелүүлж нийт 11,556,320 (арван нэгэн сая, таван зуун тавин зургаан мянга гурван зуун хорь) төгрөгийн бүтээгдэхүүнийг доорх хугацаанд нийлүүлсэн. 2022.11.10-ны өдөр 1,632,000 төгрөгийн эм бараа, 2022.12.05-ны өдөр 4,954,800 төгрөгийн эм бараа, 2022.10.05-ны өдөр 4,969,520 төгрөгийн эм бараа. Гэвч "Мед арома" ХХК нь төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Тодруулбал "Мед арома" ХХК нь хавсаргасан баримтуудаа дурдсан 2023 онд нийтдээ 671,560 төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд үлдэгдэл тооцоо нь өнөөдрийн байдлаар үндсэн төлбөрийн 10,884,760, алданги 5,442,380, нийт 16,327.140 /арван зургаан сая гурван зуун хорин долоон мянга нэг зуун дөч/ төгрөгийн өр төлбөртэй байна. Дээрх өр төлбөрийг цаашид ч барагдуулах эсэх нь тодорхойгүй биднийг хохироосоор байгаа тул байгуулсан гэрээнүүдийн дагуу худалдсан эм барааны үнийг алдангийн хамт гаргуулах хүсэлтэй байгааг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хэргийн жинхэнэ хариуцагчаар тодорхойлогдож байгаа учир -ийг хариуцагчаас хасуулах хүсэлттэй байна” гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-ийн нэхэмжилсэн дүнг зөвшөөрч байна” гэв.

 

Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Нэхэмжлэгчийн саналтай санал нэг байна. Энэ нь бас хариуцагч г хувийн асуудлаар цагдаа дээр шалгуулахад дэм болох байх” гэв.

 

Шүүх хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч , д холбогдуулан 16,327,140 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч гөөс 16,327,140 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар ирүүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. -ийн нэхэмжлэлтэй, , нарт  холбогдох 16,327,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гөөс улсын тэмдэгтийн хураамжинд 239,585  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОТГОНБАЯР