| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03408/И |
| Дугаар | 192/ШШ2025/04694 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04694
2025 06 02 192/ШШ2025/04694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хн
Хариуцагч: Х
Зээлийн гэрээний үүрэгт 31 055 546 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л
хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Х
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ХК хариуцагч Б.********, Г.**********нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 055 546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.********, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.**********нар нь ******** ХК-ийн БГ-Андууд тооцооны төвтэй гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №********** тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл 6,041,897.68 төгрөг дээр нэмж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №ЭГ********* тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХ********* тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 1,500,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 7,541,897.68 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл 7,012,567.82 төгрөг нэмж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ********* тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХ********* тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 3,000,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 10,012,567.82 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 9,769,349.33 төгрөг дээр нэмж, 2018 оны 04 дүгээр сарын 24- ний өдрийн №ЗГ20180424103 82-4 тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХЗГ******-4 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 4,000,000 төгрөгийг, нийт зээлийн хэмжээ 13,769,349.33 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.********, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.**********нар нь №ЗГ******- 4 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,851,915.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,861,593.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,268.57 төгрөг, нийт 9,714,777.54 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.********, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.********** нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Б.********, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.**********нараас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ******-4 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12,648,084.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16,533,679.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,799,782.41 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 74,000 төгрөг, нийт 31,055,546.14 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********наас зээл авсан нь үнэн. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй. Зээлийн хүү арай өндөр байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төлбөрийн баримт, зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.08.22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөнгөн шилжүүлэгийн баримт, 2018.01.26-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.01.26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2018.03.23-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.03.23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2018.04.24-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.04.24-ний өдрийн барьцааны гэрээ, 2025.04.09-ний өдрийн ***** дугаар зээл төлөх мэдэгдэл, 2025.04.14-ний өдрийн 1170 дугаар зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 4-49/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зээлдэгч Б.********, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.**********нар нь ******** ХК-ийн БГ-Андууд тооцооны төвтэй гэрээ байгуулж зээл авсан. Зээлдэгч Б.********, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.**********нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд зээлдэгч Б.********, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.**********нараас 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ******-4 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12 648 084.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16 533 679.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 799 782.41 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 74 000 төгрөг, нийт 31 055 546.14 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
3. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.******** Зээлийн хүү өндөр байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй. гэж тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ********** тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар жилийн 22.8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. /хх-ийн 14-16/
4.2 Гэрээний дагуу нэхэмжлэгч ******** ХК нь 10 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.********ын ********ны 5736090141 тоот данс руу шилжүүлсэн байна./хх-ийн 17/
4.3 Үүний дараа хариуцагч Б.******** нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ********* дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 6 041 897.68 төгрөг дээр 1 500 000 төгрөгийг нэмж, нийт 7 541 897.68 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, жилийн 20.4 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 21-23/
4.4 Дээрх гэрээний баталгаа болгон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр БГ********* тоот барьцааны гэрээг байгуулж, гэрийн эд хогшилийг 760 000 төгрөг, ирээдүйд орж ирэх цалинг барьцаалсан байна. /хх-ийн 24-25/
4.5 Хариуцагч Б.******** нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээл авах хүсэлтийг дахин гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ********* дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлийн үлдэгдэл 7 012 567.82 төгрөг дээр 3 000 000 төгрөгийг нэмээд, нийт 10 012 567.82 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар жилийн 20.4 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 28-30/
4.6 Дээрх гэрээний баталгаа болгон 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр БГ********* дугаар барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр гэрийн эд хогшилийг 880 000 төгрөг, ирээдүйд орж ирэх цалинг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 31-32/
4.7 Мөн хариуцагч Б.******** нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээл авах хүсэлтийг дахин гаргаж, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ2180424103824 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлийн үлдэгдэл 9 769 349.33 төгрөг дээр 4 000 000 төгрөгийг нэмж, нийт 13 769 349.33 төгрөгийг 48 сарын хугацаатайгаар, жилийн 19.2 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 36-38/
4.8 Дээрх гэрээний баталгаа болгон 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн БГХ******-4 дугаар барьцааны гэрээгээр гэрийн эд хогшилийг 400 000 төгрөг, ирээдүйд орж ирэх цалинг барьцаалсан байна. /хх-ийн 39-40/
5. Зээлийн гэрээний төлбөрийг зээлдэгч Б.********, Г.**********нар төлж байсан ба үндсэн зээл 5 851 915.43 төгрөг, хүүгийн төлөлт 3 861 593.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 268.57 төгрөг, нийт 9 714 777.54 төгрөгийг төлж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаагүй байна./хх-ийн 43-47/
6. Нэхэмжлэгч ******** ХК-иас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ***** дугаар, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 61/1170 дугаар зээл төлөх тухай мэдэгдэлийг хариуцагч Б.********д хүргүүлж байсан байна.
7. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
8. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үлдэгдэл 12 648 084.57 төгрөг, үндсэн хүү 16 553 679.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 799 782.41 төгрөг, нотариатын төлбөр 74 000 төгрөг, нийт 31 055 546.14 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.********, Г.**********нараас зээлийн гэрээний үүрэгт 31 055 546.14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******** ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.********, Г.**********нараас улсын тэмдэгтийн хураамжинд 313 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ