2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01786

 


  

2025 0******* 10

192/ШШ2025/01786

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* байр, *******06 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ХМ6*******072571/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие С.******* нь 196******* оны 07 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 2 дугаар сургуулийг 1981 он төгсөж, 1981-1986 онд Политехникийн сургуулийг техникийн инженер мэргэжлээр төгсөөд Хөнгөн үйлдвэрийн харьяа барилга угсралтын конторт 1986 оны 07 сарын *******0-ны өдөр сантехникчээр томилогдсон. Зах зээлийн үед барилга угсралтын контор нэрээ солиод Дэвжих ХХК гэсэн нэртэй болж, тус компанид 1995 он хүртэл үргэлжлүүлэн ажилласан. Энэ хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Архив дээр очиход орсон, гарсан тушаал байхгүй байсан тул шүүхэд хандсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон гарсан тушаал бичигдсэн боловч тус тушаалуудын эх хувь нь олдохгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны 2025 оны 01 сарын 29-ний өдрийн тодорхойлолт, 09*******5*******2 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Оюунцэцэг, Ч.Отгонжаргал нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* сарын 18-ны өдрийн 18*******/ШШ2022/00709 дугаар шийдвэрийн хуулбар, Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 148 дугаар тодорхойлолт, гэрэл зураг, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 41 дугаар архивын лавлагаа, 1044024 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

 

Шүүхийн журмаар: 2025 оны 02 сарын 12-ны өдрийн Ч.Отгонжаргал, Ц.Оюунцэцэг нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 9/*******1*******4 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан баримт зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 1*******5.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд С.******* нь 1986 оны 07 сарын *******0-ны өдрөөс 1992 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт хөдөлмөр хамгааллын техникч, сантехникийн даамлаар, 1992 оны 01 сарын 27-ны өдрөөс 199******* оны 0******* сарын *******1-ний өдрийг хүртэлх хугацаанд Дэвжих ХК-д цахилгаан сантехникийн инженерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

 

4.Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.

 

5.Мөн хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

6.С.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, 09*******5*******2 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 9/*******1*******4 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн 1988 оны 04 сарын 20-ны өдрийн ХААТР-1 (А) маягт, 1989 оны 01 сарын 10-ны өдрийн ХААТР-11 (А) маягт, 1989 оны 01 сарын 10-ны өдрийн ХААТР-14 (А), гэрч Ч.Отгонжаргал, Ц.Оюунцэцэг нарын тодорхойлолт болон мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба С.*******ын хүсэлтээр Ч.Отгонжаргал, Ц.Оюунцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн *******7 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

 

Иймд С.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /рд:ХМ6*******072571/ нь 1986 оны 07 сарын *******0-ны өдрөөс 1992 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт хөдөлмөр хамгааллын техникч, сантехникийн даамлаар, 1992 оны 01 сарын 27-ны өдрөөс 199******* оны 0******* сарын *******1-ний өдрийг хүртэлх хугацаанд Дэвжих ХК-д цахилгаан, сантехникийн инженерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ