2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04695

 

 

 

 

 

 

2**5 06 **

192/ШШ2**5/04695

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н

Хариуцагч: А

228 179 **7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2**5 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч иргэн М.******** болон хариуцагч иргэн Н.******** нарын хооронд 2**4 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №2**4/** дугаар бүхий Наян долоон мянган швейцар франк /87,000 СНР/-ыг буцаан төлж барагдуулах гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч М.********гээс хариуцагч Н.***** нь өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан 87,000 швейцар франк болох 330,905,370 төгрөгийг нэхэмжлэгчид 2**4 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2**5 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу сар бүр тогтмол төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байдаг. Хариуцагч нь гэрээний дагуу тохиролцсон мөнгийг сар бүрийн 01-ний өдөр гэрээний 7 дугаар зүйлд заасан Голомт банк дахь 200 510 3263 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлэн төлөх үүрэгтэй боловч тэрээр уг үүргээ зөрчиж, зохих ёсоор гүйцэтгээгүй байдаг. Тодруулбал хариуцагч нь нийт төлбөл зохих төлбөрт нийт 1** 726 342 төгрөгийг нэхэмжлэгчид бэлэн бусаар шилжүүлэн төлсөн. Нэхэмжлэгч талаас хариуцагчид гэрээний үүргээ биелүүлж, тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө хугацаанд нь төлөхийг мэдэгдэж шаардаж, үүрэг гүйцэтгэх хугацааг хангалттай олгож ирсэн боловч тэрээр 2**5 оны ** сарын 03-ны өдрөөс хойш ганц ч төгрөг төлөхгүй, үүргээ зөрчиж, үр дүн гарахгүй, ямар нэгэн хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин хохироож байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Гэрээний 12 дугаар зүйлд ...Төлбөр төлөгч нь гэрээний 6 дугаар зүйлд заасан төлбөрийн хуваарийг 1 удаа. аль эсхүл 1-ээс дээш удаа зөрчсөн тохиолдолд төлбөр авагч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалж төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг төлбөр төлөгчөөс шаардах эрхтэй... хэмээн заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид нийт төлбөл зохих 330,905,370 төгрөгөөс 1**,726,342.50 төгрөгийг төлж, төлөгдөөгүй үлдсэн төлбөр 228,179,**7.50 төгрөг болно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 228,179,**7.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч Н.********ээс 228,179,**7.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.********д олгож өгнө үү гэв.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч М.******** нэхэмжлэлийн шаардлага 228 179 **7 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 7 575 447.50 төгрөгийг хариуцагч Н.******** 2**5 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн ба үлдэх 220 603 580 төгрөгийг 20 сарын хугацаанд буюу 2**5 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 6 дугаар сарын 30-ны дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны ** дугаар сарын 28-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төрөг, 2**6 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10 999 580 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******** хариуцагч Н.********д холбогдуулан 228 179 **7 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч М.******** нэхэмжлэлийн шаардлага 228 179 **7 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 7 575 447.50 төгрөгийг хариуцагч Н.******** 2**5 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн ба үлдэх 220 603 580 төгрөгийг 20 сарын хугацаанд буюу 2**5 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 6 дугаар сарын 30-ны дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны ** дугаар сарын 28-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төрөг, 2**6 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10 999 580 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.

Дээрх гэрээг зохигч талууд биечлэн байгуулсан, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.******** нэхэмжлэлийн шаардлага 228 179 **7 төгрөгийг хариуцагч Н.******** төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 7 575 447.50 төгрөгийг хариуцагч Н.******** 2**5 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн ба үлдэх 220 603 580 төгрөгийг 20 сарын хугацаанд буюу 2**5 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 6 дугаар сарын 30-ны дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**5 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны ** дугаар сарын 28-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төрөг, 2**6 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11 000 000 төгрөг, 2**6 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10 999 580 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 298 846 төгрөгөөс 649 423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.********ээс улсын тэмдэгтийн хураамжид 649 423 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 10**00100941 данснаас 649 423 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ