2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04703

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02

192/ШШ2025/04703

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* юнайтед цогцолбор, 5 давхар хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 байр, 358 тоот хаягт оршин суух, ******* ******* ******* ******* -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,403,990.62 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь ******* ******* ******* *******-тай 2022 оны 05 сарын 07-ны өдөр БГ/202411020840 дугаартай шуурхай зээлийн гэрээг байгуулан 24,000,000 төгрөгийн зээлийг жилийн 38.28 хувь, сарын 3.19 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу буцаан төлөх үүрэгтэйгээр талууд тохиролцож зээлэн авсан. Зээлдэгч Б.******* зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаанд зээлдэгч Б.*******ын эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-2201004105 дугаарын бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр 358 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийг барьцаалан БГ/202411020840 дугаартай барьцааны гэрээг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Хариуцагч нь 2022 оны 05 сарын 10-ны өдөр зээлийн гэрээнд заагдсан мөнгийг хүлээн авсан ба зээлийн гэрээний эргэн төлөх зээл авснаас хойш хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2025 оны 04 сарын 07-ны өдрийн байдлаар хүүний төлбөрт 6,177,072.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 225,596.42 төгрөг, үндсэн төлбөрөөс 25,171.51 нийт 6,402,668.49 төгрөг төлж барагдуулсан байна. Зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зөрчлийг арилгуулахаар манай байгууллагын зүгээс удаа дараа шаардсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2025 оны 01 сарын 02-ны өдөр тус тус шаардлага хүргүүлсэн боловч зөрчлөө арилгаагүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний 2.1.1, 2.2, 2.6, 2.7 болон 3.1.3-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 23,974,828.49 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,425,197.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,964.29 төгрөг, нийт дүнгээрээ 27,403,990.62 төгрөгийн үлдэгдэлтэй ба өнөөдрийг хүртэл хүртэл төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин манай байгууллагыг хохироож байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдэгч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 27,403,990.62 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.******* миний бие ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй 27,403,990.62 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Миний бие 27,403,990.62 төгрөгийг төлж барагдуулах болно. Барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох гэрчилгээний 001035586, Ү-2201004105 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 хороолол, 1 байр, 358 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ойлгосон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,403,990.62 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 27,403,990.62 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.*******ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 27,403,990.62 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 27,403,990.62 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.*******ын өмчлөлийн

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1-р хороолол, 1 байр, 358 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004105 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,169.95 төгрөгөөс 182,584.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 182,584.975 төгрөг, хариуцагч Б.*******аас 182,584.975 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ