| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0151/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 154
2018 02 08 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч Б.Уу.лэг, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1697) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Бо.гон овогт Б.ржийн Уу.лэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1702 00002190002 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Б.ржийн Уу.лэг,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Яллагдагч Б.Уу.лэг нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Схд... тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 67 грамм хатаасан ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уу.лэг мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Э.О.ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ахлагч Б.А.ярын хамтаар “Сэлбэ 111” дүгээр чиглэлд үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 01 цаг 55 минутын үед “Сэлбэ 10”-аас “СХД... тоотод, чимээ шуугиан их гараад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна” гэх дуудлага ирсэн ба дуудлагын дагуу тус орон сууцанд очиж, 4 дүгээр давхарт гаран 19б тоотын хаалгыг гаднаас нь чагнахад “чимээ шуугиантай, хөгжим чангаар тавьсан” байдалтай байсан ба хаалгыг тогшиход “хөгжмөө багасган, хэн бэ” гэх хүн дуугарсан цагдаагаас явж байна оршин суугчид гомдол мэдүүлээд байна гэсэн одоо унтлаа гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Мөн тухайн тоотоос эвгүй муухай үнэр үнэртэж байсан. Би хамтрагч Б.А.ярт “наад айл чинь мансууруулах төрлийн зүйл хэрэглээд байгаа юм биш үү” гээд хаалганы гаднаас дахин чагнатал нойлын суултуурын ус гоожлуулах чимээ болон крант нээн ус гоожуулах чимээ гарч байсан. Тэгээд дахин хаалгаа онгойлго гэж ...2 удаа тогшиход ямар нэгэн чимээ өгөөгүй тул би ахлагч Б.А.ярыг “чи гараад машинаа унаад явж байгаа юм шиг дүр үзүүлээдэх” гээд А.ярыг гаргасан юм. Тэгтэл хэсэг хугацааны дараа А.яр наадуул чинь цонхоор ийм зүйл шидчихлээ гээд нэг ууттай зүйл барьсаар ирсэн ба доторхийг нь үзтэл хатсан ургамал мэт зүйл байсан юм. Тэгэхлээр би А.ярыг чи ууттай өвс мэт зүйлийг байсан газарт нь тавьчих тэгээд хэлтсээс бүрэлдэхүүн дуудъя гээд бүрэлдэхүүн дуудсан. Дуудлагын дагуу бүрэлдэхүүн ирсэн тэгээд ахлагч А.яр бид хоёр бүрэлдэхүүнд хэргийн газрыг хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагандаа явсан. ...Дуудлагаар очин тус орон сууцны 4 дүгээр давхарт гарахад гадна өвс шатаасан мэт эхүүн муухай үнэр үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...СХД... байрны урд талд байрлах ертөнцийн зүгээр хойш харж байрласан улаан өнгийн 5 давхар байшин байрлана...уг байрны зүүн талын өнцөг болох буланд шаргал өнгийн хуванцар савыг доош харуулж байрлуулсан байх бөгөөд...цагдаа нараас асуухад 4 давхарын булангийн тагтан дээрээс шидсэн гэх бөгөөд битүүмжлэн хийж тавьсанг...гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Шаргал өнгийн хуванцар савыг авч үзлэгийг явуулахад цагаан өнгийн гялгар уутанд ногоон өнгийн ургамал бүхий зүйлийг боож тавьсан байдлыг...гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-8),
3. Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “Схд... тоотод байрлах ногоон өнгийн төмөр хаалгатай орон сууц байх ба дотор нь ороход 2 өрөөний зохион байгуулалттай байв. Уг орон сууцанд нэгжлэг хийх ажиллагаанд “Шонхор” дуудлагатай албаны нохойг ашиглаж...хэргийн газрын үзлэгээр хурааж авсан өвс мэт зүйлээс үнэр авахуулан...нэгжлэг хийхэд том өрөөний...ертөнцийн зүгээр хойш харсан цонхны тавцан дээр дохио өгч зогсов....дараа нь жижиг өрөө буюу гал тогооны өрөөний баруун хойд хэсэгт байрлах модон ширээний тавцан хэсэгт дохио өгсний дагуу...шалгахад хар өнгийн хатсан өвсний үйрмэг мэт зүйл байсныг...эд мөрийн баримтаар хураан авсан. ...Цааш үргэлжлүүлэн шалгахад нойлын өрөөнд орж угаалтуур болон суултуурын дотор хэсэгт дохио өгсний дагуу шалгахад угаалтуурын арын тавиур хэсэг болон суултуурын дотор хэсгийн ус дотор хар өнгийн хатсан өвсний үйрмэг мэт зүйл байсныг...бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13, 14, зураг №12-14, 18-23),
4. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестийн дээж авсан тэмдэглэл “...дуудлагын дагуу ирж иргэн Б.Уу.лэг, Н.Чойжилсүрэн нарын биед “CE MULIT DRUG Screen test cup 6in1 (Heroin-MET-COC-AMP-THC-KET) Lot 20170706 EXP:06/2019 хаяг бүхий тусгай тестийг задалж 2 этгээдийн шээсний дээжийг тус тусад нь нэр хаягаар бэхжүүлэн авч шалгалтын үр дүнг...бэхжүүлэн авч хоёр тестерийг хураан авав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18),
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 11191 дугаар дүгнэлтэд:
“...Шинжилгээнд гялгар уутанд хийсэн... “Уу.лэг 2017.11.28” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн 110мл хэмжээтэй шээсийг ирүүлсэн байна. Ирүүлсэн шээс тус бүрээс дээж авч аргачлалын дагуу шинжилгээ хийхэд дараах үр дүн гарч байна. Үүнд: - “Уу.лэг 2017.11.28” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol)-ийн агуулга илэрч байна....ДҮГНЭЛТ
1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн... “Уу.лэг 2017.11.28” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol)-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 36-38),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 11194 дугаартай дүгнэлтэд
“...Шинжилгээнд “СХД ...тоотод мансууруулах бодис хэрэглээд байна гэх Г-3875 дугаартай гомдлын 67гр жинтэй хатсан ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, ...“хэргийн газраас суултуур дотроос илрүүлж бэхжүүлж авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар ууттай зүйл зэргийг ирүүлсэн байна. /Зураг №1-6/
“СХД .... тоотод мансууруулах бодис хэрэглээд байна гэх Г-3875 дугаартай гомдлын 67гр жинтэй хатсан ургамал мэт зүйл” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 70г, цэвэр жин нь 65.0594г байсан ба органик уусгагчинд уусган, ууршуулан шинжилгээний дээж бэлтгэв.
... “хэргийн газраас суултуур дотроос илрүүлж бэхжүүлж авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар ууттай зүйл...ээс арчдас авч шинжилгээнд дээж бэлтгэв.
Бэлтгэсэн дээжээ Agilent 7820A GC/5977E MSD маркийн хийн хроматографи масс спектерометр багаж ашиглан шинжилгээ хийхэд дараах үр дүн гарч байна. Үүнд:
- “СХД ... тоотод мансууруулах бодис хэрэглээд байна гэх Г-3875 дугаартай гомдлын 67гр жинтэй хатсан ургамал мэт зүйл” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. ....
- “Хэргийн газраас суултуур дотроос илрүүлж бэхжүүлж авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар ууттай зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.
2. 3. 4.Шинжилгээнд ирүүлсэн “СХД .... тоотод мансууруулах бодис хэрэглээд байна гэх Г-3875 дугаартай гомдлын 67гр жинтэй хатсан ургамал мэт зүйл” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. “Хэргийн газраас суултуур дотроос илрүүлж бэхжүүлж авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар ууттай зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-44)
7. Гэрч Н.Чой.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би ангийн найз болох Уу.лэгийн гэрт 22 цаг өнгөрч байхад очсон юм. ...Тэгээд хичээлээ хийж байтал Уу.лэг нэг ууттай зүйл гаргаж ирэн хоёулаа энэ зүйлийг хэрэглэж үзье гээд уутыг онгойлгож үзэхэд хатсан ургамал байсан. ...Тэгээд бид хоёр дэвтрийн цаас ураад тамхи татдаг шиг ороогоод татаж үзсэн юм. ...Уу.лэг тагттай өрөөний цонхоор нөгөө өвсөө шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
8. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 дугаар дүгнэлтэд
“... Болсон хэргийн талаар: 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингисийн талбайн урд нэг биеэрхүү ахтай тааралдсан. Цүнхнээс бор цаасанд надад өвс байна авчих чи угаасаа мөнгөтэй айлын хүүхэд байна гээд байсан би айгаад байгаа 5000 төгрөгөө гаргаж өгтөл надад гялгар ууттай ногоон өвс өгсөн. Орой нь би найзтайгаа нөгөө өвсийг дэвтрийн цаасанд ороож гурав гурав сорж үзсэн. Хоолой гашуун оргиод хаясан. Нэмээд 500мл нэрмэл архи, 3 литр айраг уусан тэгээд гэртээ хөгжмөө дагаад дуулсан...ДҮГНЭЛТ
1. Б.Уу.лэг нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. 3. Б.Уу.лэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4. Б.Уу.лэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.Уу.лэг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. 7. Б.Уу.лэг нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53, 54),
9. Шүүгдэгч Б.Уу.лэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн хувьд ямар нэг маргаан байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 60),
10. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 22), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68), урьд ял шийтгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 78), АШУҮИС сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 115) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уу.лэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Уу.лэг нь Сонгинохайрхан дүүргийн ... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө, Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 67 грамм хатаасан бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, санаатай үйлдлээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
- Гэрч Н.Чо.рэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би ангийн найз болох Уу.лэгийн гэрт 22 цаг өнгөрч байхад очсон юм. ...Тэгээд хичээлээ хийж байтал Уу.лэг нэг ууттай зүйл гаргаж ирэн хоёулаа энэ зүйлийг хэрэглэж үзье гээд уутыг онгойлгож үзэхэд хатсан ургамал байсан. ...Тэгээд бид хоёр дэвтрийн цаас ураад тамхи татдаг шиг ороогоод татаж үзсэн юм. ...Уу.лэг тагттай өрөөний цонхоор нөгөө өвсөө шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
- Э.О.ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр...“Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 18 дугаар байрны 19б тоотод, чимээ шуугиан их гараад оршин суугчдын амгалан тайван бадйлыг алдагдуулаад байна” гэх дуудлагын дагуу очиход...тухайн тоотоос эвгүй муухай үнэр үнэртэж байсан. Би хамтрагч Б.А.ярт “наад айл чинь мансууруулах төрлийн зүйл хэрэглээд байгаа юм биш үү” гээд хаалганы гаднаас дахин чагнатал нойлын суултуурын ус гоожлуулах чимээ болон крант нээн ус гоожуулах чимээ гарч байсан. ...хэсэг хугацааны дараа А.яр наадуул чинь цонхоор ийм зүйл шидчихлээ гээд нэг ууттай зүйл барьсаар ирсэн ба доторхийг нь үзтэл хатсан ургамал мэт зүйл байсан юм. Тэгэхлээр би А.ярыг чи ууттай өвс мэт зүйлийг байсан газарт нь тавьчих тэгээд хэлтсээс бүрэлдэхүүн дуудъя гээд бүрэлдэхүүн дуудсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн ...байрны урд талд байрлах ертөнцийн зүгээр хойш харж байрласан улаан өнгийн 5 давхар байшин байрлана...уг байрны зүүн талын өнцөг болох буланд шаргал өнгийн хуванцар савыг доош харуулж байрлуулсан байх бөгөөд...цагдаа нараас асуухад 4 давхарын булангийн тагтан дээрээс шидсэн гэх бөгөөд битүүмжлэн хийж тавьсанг...гэрэл зургийн аргаар бэхжүүлэв....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-8),
- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “Сонгинохайрхан дүүргийн .... тоотод...“Шонхор” дуудлагатай албаны нохойг ашиглаж...хэргийн газрын үзлэгээр хурааж авсан өвс мэт зүйлээс үнэр авахуулан...нэгжлэг хийхэд...нойлын өрөөнд орж угаалтуур болон суултуурын дотор хэсэгт дохио өгсний дагуу шалгахад...суултуурын дотор хэсгийн ус дотор хар өнгийн хатсан өвсний үйрмэг мэт зүйл байсныг...бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13, 14, зураг №12-14, 18-23),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 11191 дугаар дүгнэлтэд:
“...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн... “Уу.лэг 2017.11.28” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tetrahudrocannabinol)-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 36-38),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 11194 дугаартай дүгнэлтэд
“...2. 3. 4.Шинжилгээнд ирүүлсэн “СХД .... тоотод мансууруулах бодис хэрэглээд байна гэх Г-3875 дугаартай гомдлын 67гр жинтэй хатсан ургамал мэт зүйл” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. “Хэргийн газраас суултуур дотроос илрүүлж бэхжүүлж авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар ууттай зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-44)
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 дугаар дүгнэлтэд
“... Болсон хэргийн талаар: 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингисийн талбайн урд нэг биеэрхүү ахтай тааралдсан. Цүнхнээс бор цаасанд надад өвс байна авчих чи угаасаа мөнгөтэй айлын хүүхэд байна гээд байсан би айгаад байгаа 5000 төгрөгөө гаргаж өгтөл надад гялгар ууттай ногоон өвс өгсөн. Орой нь би найзтайгаа нөгөө өвсийг дэвтрийн цаасанд ороож гурав гурав сорж үзсэн....ДҮГНЭЛТ
...4. Б.Уу.лэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.Уу.лэг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53, 54) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Уу.лэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
-Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уу.лэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцэхгүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй Б.Ууганбаяр нь “АШУҮИС” сургуульд суралцаж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Уу.лэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй зэргийг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу нас бие, ёс суртахуун, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцдаг зэргийг харгалзан, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан түүнд Эрүүгийн хуульд заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнсэж хянан харгалзсан хугацаагаар авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1702 00021 90002 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар ууттай жин 70грамм, цэвэр жин нь 65.0594 грамм өвс мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.