| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/00082/И |
| Дугаар | 192/ШШ2025/02184 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/02184
| 2025 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 192/ШШ2025/02184 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***************” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****************холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47,920,763 төгрөг 23 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “***************” ХК-ийн нэхэмжилсэн 47,920,763 төгрөг 23 мөнгийг хариуцагч ***************** бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,993,396 төгрөг 94 мөнгийг тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 3985 УАО улсын дугаартай, AVU650006830 тоот арлын дугаартай, Toyota.Harrier-XU60 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467,754 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 233,877 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 233,877 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “**************” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА