| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03052/И |
| Дугаар | 192/ШШ2025/04372 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04372
2025 05 21 192/ШШ2025/04372
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, Г******* б*******ны төв байранд байрлах, Г******* б******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, *********** тоотод оршин суух, Х******* овогт Х******* О******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26,142,783.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х******* овогтой О******* нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г******* б*******тай ЗГ-R000177474 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 29,480,00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 24,609,698.28 төгрөг, зээлийн хүү 1,514,861.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,226.23 төгрөг, нийт 26,142,786.01 төгрөгийг Х******* овогтой О*******гоос гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч Х.О*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,142,783.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.О******* нь нэхэмжлэлийн шаардлага 26,142,783.01 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,142,786.01 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 26,142,783.01 төгрөг гаргуулахыг хариуцагч Х.О******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,142,786.01 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,664 төгрөгийн 50 хувь болох 144,332 төгрөгийг хариуцагч Х.О*******оос, үлдэх 50 хувь буюу 144,332 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ