2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/04181

 

 

 

 

 

 

 

    2025           05           16                                         192/ШШ2025/04181                

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, *********** байрлах Ү******* х******* о******* б******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, *********** тоотод оршин суух Д******* Б******* /РД:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,085,760,598.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгчийн зүгээс, тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр доорх нэхэмжлэлийн шаардлага гаргасан: Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗТХБГ 22/01 тоот “Зээлийн төлбөрийг х*******өр барагдуулах гэрээ"-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж, зээлийн өр төлбөр нийт 1,085,760,598.42 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл Б******* нь зээлдэгч Д.Б*******тэй 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЭХ-18/006 тоот "Зээлийн гэрээ" байгуулан 400,000.00 ам долларыг эргэлтийн х******* санхүүжүүлэх зориулалттайгаар жилийн 12 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлснээс одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 389,471.65 ам.доллар байх бөгөөд нэхэмжлэл гаргах үе (2025 оны 04 сарын 24-ний өдөр)-ийн монгол б*******ны валютын ханш нь 3,569.67 төгрөг байна. Иймд зээлийн үлдэгдэл болох ам.долларыг төгрөгт шилжүүлэхэд 1,390,285,264.86 төгрөг болж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа үүгээр нэмэгдүүлж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗТХБГ 22/01 тоот "Зээлийн төлбөрийг х*******өр барагдуулах гэрээ"-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж, зээлийн өр төлбөр нийт 1,390,285,264.86 төгрөгийг гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Б******* нь зээлдэгч Д.Б*******тэй 2018 оны 06 сарын 20-ны өдөр ЭХ-18/006 тоот "Зээлийн гэрээ" байгуулан 400,000.00 ам долларыг эргэлтийн х******* санхүүжүүлэх зориулалттайгаар жилийн 12 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон доорх хөдлөх хөрөнгүүдийг ЭХ-18/006 тоот "Фидуцийн гэрээ"-ний дагуу барьцаалуулсан байдаг. Үүнд: 1. WLHZ0759AZC016111 арлын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдэж 2006 онд орж ирсэн. 62-11УБ улсын дугаартай "Экскаватор": 2. CAT5110BTAAA00361 арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдэж мөн онд орж ирсэн. 62-38УБ улсын дугаартай "Технологийн механизм" хэрэг болно. Талуудын хооронд байгуулагдсан ЭХ-18/006 тоот "Фидуцийн гэрээ"-ний дагуу 2018 оны 06 сарын 20-ны өдөр дээрх хоёр экскаватор нь б*******ны нэр дээр бүртгэгдсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийг тохирсон хугацаанд төлөөгүй ба 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс ердөө 10,528.35 ам долларын төлөлт хийгдэж, зээлийн үлдэгдэл 389,471.65 ам доллар байсан. Улмаар б******* болон зээлдэгч Д.Б******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗТХБГ 22/01 тоот "Зээлийн төлбөрийг х*******өр барагдуулах гэрээ" байгуулж үндсэн зээл, үндсэн зээл 389,471.65 ам доллар болон түүнд ногдох хүүг ЭХ-18/006 тоот "Фидуцийн гэрээ"- ний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн дараах хоёр хөдлөх хөрөнгийг хүснэгтэд дурдсан үнээр Б*******ны эзэмшил, ашиглалтад шилжүүлэх замаар ЭХ-18/006 тоот "Зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг бүрэн барагдуулсанд тооцохоор харилцан тохиролцсон хэдий ч зээлдэгч Д.Б******* нь тус хөрөнгүүдийг Б*******ны эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөөгүй буюу "Зээлийн төлбөрийг х*******өр барагдуулах гэрээ"-гээр хүлээсэн гол үүргээ биелүүлээгүй ба гэрээний 3.1, 4.1, 4.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, тус хоёр экскаватор нь Б*******ны нэр дээр бүртгэлтэй хэдий ч ямарваа нэгэн байдлаар б*******ны эзэмшилд шилжээгүй, б******* захиран зарцуулах эрхгүй байгаа бөгөөд энэ талаар зээлдэгчид удаа, дараа хандан б*******ны эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг шаардсан хэдий ч одоог хүртэл шилжүүлээгүй болно. Тодруулбал, Б*******ны зүгээс зээлдэгч Д.Б*******өд 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 01/591 тоот "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичгээр тус хоёр экскаваторыг биет байдлаар 14 хоногийн дотор б*******анд хүлээлгэн өгөхийг шаардсан хэдий ч ирүүлээгүй, хариу тайлбар өгөөгүй байна. Иймд Д.Б******* нь талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗТХБГ 22/01 тоот "Зээлийн төлбөрийг х*******өр барагдуулах гэрээ"-гээр хүлээсэн гол үүргээ биелүүлээгүй буюу тус хоёр экскаваторыг биет байдлаар б*******ны эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөөгүй, мөн шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" хэмээн заасны дагуу ЗТХБГ 22/01 тоот "Зээлийн төлбөрийг х*******өр барагдуулах гэрээ"-нээс татгалзаж, түүний үр дагаварт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 205.2.3 дахь заалтад тус тус заасны дагуу хариуцагчаас зээлийн өр төлбөрт нийт зээлийн үлдэгдэл 389,471.65 ам.доллар буюу 1,390,285,264.86 төгрөгийг гаргуулж, б*******ийг хохиролгүй болгож өгнө үү.…” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Ү******* х******* о******* б******* ХХК нь хариуцагч Д.Б*******өд холбогдуулан 1,390,285,264.86 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,085,760,59802 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэхүү төлбөрийг 2025 оны 6 дугаар сард 100,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 100,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 200,000,000 төгрөг, 2025 оны 10 сард 250,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 250,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 185,760,598.42 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Дээрх хуваарьт хугацаанаас 5 хоног хожимдуулж төлсөн тохиолдолд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 1,390,285,264.86 төгрөгийг үл маргах журмаар төлж барагдуулахаар барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ү******* х******* о******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******өд холбогдох 1,390,285,264.86 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,085,760,59802 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэхүү төлбөрийг 2025 оны 6 дугаар сард 100,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 100,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 200,000,000 төгрөг, 2025 оны 10 сард 250,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 250,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 185,760,598.42 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Дээрх хуваарьт хугацаанаас 5 хоног хожимдуулж төлсөн тохиолдолд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 1,390,285,264.86 төгрөгийг үл маргах журмаар төлж барагдуулахаар барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 7,332,333 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******өөс 3,666,167 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү******* х******* о******* б******* ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ