Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 161

 

 


 

 

 

     2018        02           12                                          161

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Г.Г.үх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бо.гон овогт Г.бын Г.үхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0645 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Г.бын Г.үх Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Г.үх нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Схд...байрлах “Нарханд” хүнсний дэлгүүрийн хөлдөөгч, лангууны тавцан шилийг хууль бусаар гэмтээж, мондон сандал, 30 кг бууз, зайрмаг, ред бул ундаа, архи, хүслийн ундаа, кока кола ундаа, хуванцар 3 ширхэг сагс хууль бусаар устгасны улмаас хохирогч Б.Д.маад 346.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г.үх мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Д.маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр... би Схд нутаг дэвсгэрт байрлах “Нархан” ХХК-ын “Нарханд” миний маркет хүнсний дэлгүүрээ Б.гал, Х.зул нарын хамтаар ажиллуулж...худалдаа хийгээд байж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт үл таних 3 эрэгтэй 1 эмэгтэй хоорондоо бага зэрэг маргалдсан байдалтай орж ирсэн. Тэгтэл нөгөө 3 залуугийн нэг буюу манай дэлгүүрийн эд зүйлийг устгаж гэмтээсэн, болон Б.гал ахыг цохисон залуу нь хамгийн эхлээд Б.гал ахад хандаж тушаасан байдалтай нэг шил “Хараа” нэртэй архи аваад өгдөө гэж хэлсэн. Тэр үед Б.гал ах ямар нэгэн үг дуугуй шууд архийг авч өгсөн. Тэгсэн тэр архины мөнгийг хажуу талаас нь өөр нэг залуу 10.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгэхээр нь би мөнгийг аваад үлдэгдэл 2500 төгрөгийг хариулж өгсөн. Үүний дараа надад мөнгө гаргаж өгсөн залуу хамт явж байсан 2 залууд хандаж “би та хоёрыг гарч байгаад алнаа” гээд олон дахин давтаж яриад байсан. Тэгтэл кассны дэргэд архи авахаар зогсож  байсан залуу гэнэт огцом уурлаад “тэгвэл намайг ал, намайг шаагаад ав гээд шанаагаа харуулаад, дээгүүрээ өмсөж байсан хүрэм болон дээгүүрэх бүх хувцсаа тайлаад” манай кассны ард тал руу шидсэн. Тэгээд нөгөө цээж нүцгэн ах лангууны дэргэд байсан хоёр сандалны нэгийг аваад газар руу шидэж эвдээд, нөгөө сандлыг аваад...хөлдөөгчний дээд талын нэг шилийг сандлаар цохиж хагалсан. Дараа нь хөлдөөгчний...доод хэсэг рүү нэг хоёр удаа өшиглөсөн. Үүний дараа бараа зөөдөг төмөр болон хуванцар сагсыг барьж байгаад...шидсэн. Тэгтэл манай дэлгүүрийн хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг үсчний газраас...Хандаа эгч бууж ирээд агсам тавиад байсан цээж нүцгэн залуу руу явж очоод “чи яагаад байгаа юм бэ, болиоч” гэж хэлээд гарнаас нь...зууралдаж байх явцад тэрээр манай ахуйн хэсэг байдаг шилэн лангууны дээд талын шилийг гарынхаа тохойгоор дараад хагалчихсан. Надад учирсан...ямар ч хохирол төлөгдөөгүй байгаа. ...Манай хөлдөөгчний дээд талын шил хагарч хөргөгч ажиллагаагүй болсон, лангууны шил хагарсан, хоёр ширхэг модон сандал эвдэрсэн. Хөлдөөгчин дотор байсан 30кг бууз, “Ice” тоортон зайрмаг, “Red Bull” энергийн ундаа 3 ширхэг, “Улаанбаатар” нэртэй 0.75 литрийн 1 шил архи, “Кока кола” хүслийн ундаа 7 ширхэг, “Кока кола” 900мл-н 2 ширхэг ундаа, хуванцар 3 ширхэг сагс эвдэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 хуудас)

2. Гэрч Б.галын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 8 хороо Нарханд хүнсний дэлгүүр ажиллуулдаг Д.маа эгчтэй хамт түүний ажилд нь туслахаар дэлгүүрт нь байж байсан юм. Тэгээд орой 21 цаг 50 минут өнгөрч байхад гаднаас дөрвөн хүн орж ирсэн. ...Орж ирсэн залуучуудаас нэг залуу нь кассны хажуу талд зогсоод байсан. Тэгээд архины үнэ асуусан 30-35 орчим насны залуу цуг орж ирсэн залуу руу хараад энэ архийг авчих уу гээд үнийг нь асуугаад байхаар нь би 10.000 төгрөг гэж хэлсэн. Энэ үед кассны хажуу талд  зогсоод байсан хоёр залуу нь хоорондоо маргаад нэг нь нөгөөгөө чамайг алаад хаячихна шүү гээд өдөөд бие рүү нь өшиглөөд цохиод байсан. Тэгээд архи авна гэж асуугаад байсан залуу за за энэ архийг авчихъя гээд кассны тавиур дээр тавихад хоорондоо маргаад байсан хоёр залуугийн нэг нь...кассны ширээ рүү 10.000 төгрөгөө шидсэн энэ хугацаанд уг хоёр залуу маргалдаад байгаагаа байнга цохиж аваад байсан. Тэгээд архи авах гэж лангуу нь дээр архи тавиад байсан залуу гэнэт ерөөсөө нь архи авахаа болилоо гээд гаднах өмсөж байсан хувцсаа тайлаад дэлгүүрийн кассны хажуу талын лангуу руу давуулаад шидчихсэн юм тэгснээ ер нь бүгдийг нь алаад хаячихъя гээд мөнгө шидсэн залуу руугаа “би чамайг алчихъя” гэж хэлээд...дэлгүүр дотор байсан сагснуудыг...шидээд, лангуу нь дээр өрөөтэй байсан архинуудыг мөрлөж унагааж хагалсан тэгээд шалан дээр байсан жижиг модон сандлыг аваад хөлдөөгчний шилийг нь цохиж хагалсан. ...лангууны шил хагалаад дууссан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83),

3. Гэрч Ч.Өнөртөсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай дэлгүүрийн хиам болон хэрчсэн гурил, хадгалдаг хөргөгчний дээд талын нэг шил цуурч хагарсан, бууз, тортон зайрмаг, хадгалдаг хөргөгчний дээд талын шил, хөлдөөгчний дээд талын ирмэг хэсэг хагарсан байдалтай, мөн ахуйн бараа тавьж байрлуулдаг, лангууны дээд талын шил хагарсан,  3 ширхэг сагс эвдэрсэн, ред булл ундаа 3 ширхэг хагарсан, 2 ширхэг сандал эвдэрсэн, 7 ширхэг хүслийн ундаа асгарсанг 30 кг бууз руу хагарсан, шилний үүрмэг орж хэрэглэх боломжгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

4. Гэр  Ж.Өнөрцэцэгийн “...Тухайн өдөр “Нархан” ХХК-нд ажлаа хийж байгаад тарх гэж л байсан. Тэгсэн 1 давхрын дэлгүүрт хүн орилоод байгаа чимээ гараад байхаар нь Э.Ханджамц бид хоёр доошоо буугаад харахад...хүнсний дэлгүүр дотор нэг нүцгэн дээгүүрээ хувцасгүй залуу та нарыг ална тална дээр тулсан байсан. Ханджамц уг залуу дээр очоод чи болио ч гээд л түлхэж салгасан...Тэгээд уг залуу дэлгүүрээс гараад явсан... намайг доошоо буугаад харахад дэлгүүрийн арын лангууны ойр очимд шил хагарчихсан, нурж унасан байдалтай, мөн хөлдөөгчний шил харгачихсан газраар их л шилний хэлтэрхий байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-87),

5. Гэрч Ханджамцийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нархан төвийн 1 давхарт байрлах хүнсний дэлгүүрт эмэгтэй хүний уйлах чимээ сонсогдож эхлэхээр нь би хамт ажилладаг Өнөрцэцэгийн хамт доошоо шатаар буугаад хүнсний дэлгүүрт юу болоод байгааг харсан энэ үед уг дэлгүүр дотор 25-30 орчим насны залуу согтуу бололтой гартаа модон сандал барчихсан бууз банш байршуулсан цэнхэр өнгийн хөлдөөгчний шилийг нь уг модон сандлаар цохиж хагалж эвдэж сүйтгээд байхыг хараад уг залуу дээр очоод би болиоч яагаад ингэж бусдын эд зүйл эвдэлж сүйтгээд байгаа юм гэж хэлээд түлхсэн чинь тэр залуу над руу эргэж хараад нэг цохих гэж далайсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89),

6. Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 29),                                 

8. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12)

9. Шүүгдэгч Г.Г.үхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз Отгонбатын хамт мөн тухайн үед тааралдсан зүс таних миний найзын эхнэр гээд нэг эмэгтэйн хамт нэрийг нь санахгүй байна бид гурав Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Тэргэл” кароакед ороод хоёр пиво уугаад мөн граммаар архи авч уусан тэгээд уг караоке дотор зүс мэдэх нэг залуутай тааралдаад уг караокеноос гараад дэлгүүр орж архи авах гэж байхдаа “архи авах уу, авахгүй юу” гээд хамт явсан найзтайгаа маргалдаад тэнд байсан хүмүүс рүү агсраад хөлдөөгчний шилийг гараараа цохиод хагалчихсан. Тэгээд дэлгүүрээс гараад явсан араас манай найз Отгонбаатар миний куртикыг аваад гараад ирсэн байхаар нь куртикээ өмсөөд...такси бариад явсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нархан хүнсний дэлгүүрийн лагуун дээр байсан бараа бүтээгдэхүүнийг унагааж гэмтээсэн хөлдөөгчний шилийг хагалсан үйлдэл гаргаснаа санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117)

- Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 9-11)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин сууж байсан хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 35, 129), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 125-137), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 31, 33) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г.үхэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Г.үх нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт дэвсгэр “Нарханд” хүнсний дэлгүүрт, 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, танхайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, санаатай үйлдлээр хохирогч Б.Д.маагийн эзэмшлийн дэлгүүрийн эд зүйлийг устгаж, гэмтээн бусдад 361.800 төгрөгний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б. Д.маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр... “Нарханд” миний маркет хүнсний дэлгүүрээ Б.гал, Х.зул нарын хамтаар ажиллуулж...худалдаа хийгээд байж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт үл таних 3 эрэгтэй 1 эмэгтэй хоорондоо бага зэрэг маргалдсан байдалтай орж ирсэн. ...надад мөнгө гаргаж өгсөн залуу хамт явж байсан 2 залууд хандаж “би та хоёрыг гарч байгаад алнаа” гээд олон дахин давтаж яриад байсан. Тэгтэл кассны дэргэд архи авахаар зогсож нөгөө залуу гэнэт огцом уурлаад “тэгвэл намайг ал, намайг шаагаад ав гээд шанаагаа харуулаад, дээгүүрээ өмсөж байсан хүрэм болон дээгүүрх бүх хувцсаа тайлаад” манай кассны ард тал руу шидсэн. Тэгээд нөгөө цээж нүцгэн ах лангууны дэргэд байсан хоёр сандалны нэгийг аваад газар руу шидэж эвдээд, нөгөө сандлыг аваад...хөлдөөгчний дээд талын нэг шилийг сандлаар цохиж хагалсан. Дараа нь хөлдөөгчний...доод хэсэг рүү нэг хоёр удаа өшиглөсөн. Үүний дараа бараа зөөдөг төмөр болон хуванцар сагсыг барьж байгаад...шидсэн. ...манай ахуйн хэсэг байдаг шилэн лангууны дээд талын шилийг гарынхаа тохойгоор дараад хагалчихсан. ...Манай хөлдөөгчний дээд талын шил хагарч хөргөгч ажиллагаагүй болсон, лангууны шил хагарсан, хоёр ширхэг модон сандал эвдэрсэн. Хөлдөөгчин дотор байсан 30кг бууз, “Ice” тоортон зайрмаг, “Red Bull” энергийн ундаа 3 ширхэг, “Улаанбаатар” нэртэй 0.75 литрийн 1 шил архи, “Кока кола” хүслийн ундаа 7 ширхэг, “Кока кола” 900мл-н 2 ширхэг ундаа, хуванцар 3 ширхэг сагс эвдэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 хуудас)

- Гэрч Б.галын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...кассны хажуу талд  зогсоод байсан хоёр залуу нь хоорондоо маргаад нэг нь нөгөөгөө чамайг алаад хаячихна шүү гээд өдөөд биерүү нь өшиглөөд цохиод байсан. ...Тэгээд архи авах гэж лангуу нь дээр архи тавиад байсан залуу гэнэт ерөөсөө нь архи авахаа болилоо гээд гаднах өмсөж байсан хувцсаа тайлаад дэлгүүрийн кассны хажуу талын лангуу руу давуулаад шидчихсэн юм тэгснээ ер нь бүгдийг нь алаад хаячихъя гээд мөнгө шидсэн залууруугаа “би чамайг алчихъя” гэж хэлээд...дэлгүүр дотор байсан сагснуудыг...шидээд, лангуу нь дээр өрөөтэй байсан архинуудыг мөрлөж унагааж хагалсан тэгээд шалан дээр байсан жижиг модон сандлыг аваад хөлдөөгчний шилийг нь цохиж хагалсан. ...лангууны шил хагалаад дууссан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83),

- Гэрч Ч.Ө.сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай дэлгүүрийн хиам болон хэрчсэн гурил, хадгалдаг хөргөгчний дээд талын нэг шил цуурч хагарсан, бууз, тоортон зайрмаг, хадгалдаг хөргөгчний дээд талын шил, хөлдөөгчний дээд талын ирмэг хэсэг хагарсан байдалтай, мөн ахуйн бараа тавьж байрлуулдаг, лангууны дээд талын шил хагарсан,  3 ширхэг сагс эвдэрсэн, ред булл ундаа 3 ширхэг хагарсан, 2 ширхэг сандал эвдэрсэн, 7 ширхэг хүслийн ундаа асгарсанг 30 кг бууз руу хагарсан, шилний үүрмэг орж хэрэглэх боломжгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Гэр  Ж.Ө.гийн “...Тухайн өдөр...хүнсний дэлгүүр дотор нэг нүцгэн дээгүүрээ хувцасгүй залуу та нарыг ална тална дээр тулсан байсан. ...намайг доошоо буугаад харахад дэлгүүрийн арын лангууны ойр очимд шил хагарчихсан, нурж унасан байдалтай, мөн хөлдөөгчний шил харгачихсан газраар их л шилний хэлтэрхий байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-87),

- Гэрч Ха.мцийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дэлгүүр дотор 25-30 орчим насны залуу согтуу бололтой гартаа модон сандал барчихсан бууз банш байршуулсан цэнхэр өнгийн хөлдөөгчний шилийг нь уг модон сандлаар цохиж хагалж эвдэж сүйтгээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89),

- Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 29),                                   

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12)

- Шүүгдэгч Г.Г.үхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр...дэлгүүр орж архи авах гэж байхдаа “архи авах уу, авахгүй юу” гээд хамт явсан найзтайгаа маргалдаад тэнд байсан хүмүүс рүү агсраад хөлдөөгчний шилийг гараараа цохиод хагалчихсан. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нархан хүнсний дэлгүүрийн лагуун дээр байсан бараа бүтээгдэхүүнийг унагааж гэмтээсэн хөлдөөгчний шилийг хагалсан үйлдэл гаргаснаа санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г.үх нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Г.үхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт  гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г.үхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г.үхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Г.Г.үх нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалт, мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөө талаар шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа удаашруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус саад учруулж байсан тул улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, улсын яллагчийн дүгнэлт болгосон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Г.Г.үх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь хөлдөөгч эвдэрч ажиллагаагүй болсон гэх боловч хөргөгчний эвдрэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоогүй байна. Иймд хавтаст хэргийн 29 дэх талд авагдсан 751.800 төгрөгний эд зүйлийн үнэлгээнээс (хөргөгчний үнэ) 500.000 төгрөгний эд зүйлийн үнэлгээг хасч үлдэх 251.800 төгрөгний эд зүйлийн үнэлгээн дээр хавтаст хэргийн 140 дэх талд авагдсан 110.000 төгрөгний эд зүйлийн үнэлгээг нэмж нийт 361.800 төгрөгийг иргэний хуульд зааснаар шүүгдэгчээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 (гурван) сарын дотор гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г.үх нь энэ гэмт хэрэгтээ 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс (хавтаст хэргийн 164-165) мөн оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 12 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба түүний цагдан хоригдсон нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүгдэгчийн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, цагдан хоригдсон нийт 12 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 96 цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 2017 2601 0645 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.