Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0868

 

2017 оны 12 сарын 13 өдөр               Дугаар 221/МА2017/0868             Улаанбаатар хот

 

“Ш.Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжпэгчийн ятгзмжлэгдсэн төлөөлөгч К.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0669 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч «эхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлоор “Ш.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Ш.Э” ХХК 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүухэд “...“Ш.Э” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бусболохыг тогтоолгох, уг өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр арын 12-ны өдрийн 128/ШШ2017/0669 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай рийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зуйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш.Э” ХХК-ийн гаргасан “...“Ш.Э” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль зусболохыгтогтоолгох, уг өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “Ш.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ‘...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: 1. “...Улмаар Ашигт малтмалын газрын дарга нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар “Ашигт шмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ыг баталсан байх ба уг зааврын 1.1-д “Төрийн захиргааны байгууллагад аж ахуйн нэгжээс гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг мөрдлөг болгоно” гээд, 3.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан мэргэжилтэн нь цахимаар олгогдсон эргөдлийн дугаарын дагуу, заасан цагт өргөдлийг хүлээн авна” гэж журамлан тогтоожээ.

Дээрх тушаал болон заавар нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч буй этгээд өргөдлийн дугаар цахимаар авч, уг цахим дугаарт заасан хугацаанд нь гаргасан аж ахуйн нэгжийн өргөдлийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч, хянан шийдвэрлэх аргатай байх бөгөөд энэ нь хуулиар тусгайлан зохицуулагдаагүй хэм хэмжээг чарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч эргөдөл гаргахад цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох талаар зохицуулаагүй байх соловч хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдээс өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан дээрх тушаал, заавраар уг үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байх тул нэхэмжлэгч компани нь бусад хуулийн этгээдийн адил цахим хэлбэрээр өргөдлийн дугаар звсны үндсэн дээр өргөдлөө зохих ёсоор гаргах нь зүйтэй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хууль 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн гадэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 18.2-т “Энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан Ярдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна” гэх зэргээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам, өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуулийн хэмжээтэй зөрчилдөж байгаа захиргааны актыг үндэслэж, түүний заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахад цахим хэлбэрээр дугаар олгох хуулийн шаардлага тавигдаагүй байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, едөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх” гэж зааснаас үзвэл хуулийн этгээдээс цахимаар дугаар авч өргөдөл гаргаагүй тохиолдолд уг өргөдлийг хүлээн авч дугаар олгох чиг үүрэг нь хуульд заасны дагуу захиргааны байгууллагад давхар ногдож байгаа болох нь харагдаж байна.

Ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар” зэргээс үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл авахад бүртгэлийн дугаарыг зааварт заасан цахим хэлбэрээр эсхүл Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бичгээр гаргаж дугаар авах эрх нь нээлттэй байна.

Учир нь хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахад заавал цахим хэлбэрээр дугаар авсан байх ёстой талаар зохицуулаагүй, мөн уг харилцааг нарийвлан зохицуулсан хэм хэмжээний акт гэх “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох уйл ажиллагааны дотоод заавар”-т цахим хэлбэрээс бусад хэлбэрээр дугаар авахыг хориглосон, хязгаарласан зохицуулалт байхгүй тул “Ш.Э” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн өргөдлийг хүлээн авч, дугаар олгох үндэслэлтэй байсан гэж узэж байна.

2. Анхан шатны шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс уйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, шгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага куульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзэхэд хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг “эс үйлдэхүй” гэж үзэх бөгөөд тухайн захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл олгоогүй, татгалзсан хариу эгснийг “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхгүй юм” гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн ширгааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан шалгалт явуулна” гэж заасан байдаг, Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “Ш.Э” ХХК-иас гаргасан хуульд заасан шаардлага игасан өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй мөн юм.

 Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах” гэж, 7.6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” үүрэгтэй гэж хуульчилсан байх ба энэ үүргээ биөлүүлээгүй юм.

Өргөдөл, гомдол хүлээж авах үүрэг бүхий ажилтан нь тус өргөдлийг хүлээж авахгүй байх тухай шийдвэр гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Зүй нь уг өргөдлийг хуульд заасны дагуу хүлээн авч буй эрх бүхий этгээдээр хүлээн авах эсэхийг шийдвэрлүүлэх байсан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0669 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тоөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжпэгч “Ш.Э” ХХК-иас Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Өндөрширээт сумын нутагт “Дааган дэл” нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өргөдлийг хүлээн аваагүй Ашигт шмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус өргөдлийг хүлээн авч, бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

“Ш.Э” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ашигг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө бүртгүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад Кадастрын хэлтсийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан ажилтан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн цахим өргөдлийн дугаар аваагүй тул өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж хүлээн авахаас татгалзсан байна.

Анхан шатны шүүхээс Кадастрын хэлтсийн ажилтан шаардлага хангаагүй, хүлээн авах боломжгүй гэж өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн байгаа тул өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй тухай үндэслэл бүхий дүгнэжээ.

Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас харвал тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох системийг олон нийтэд танилцуулах сургалт сурталчилгаа зохион байгуулахыг Уул уурхайн сайдад даалгасан байх ба үүний дагуу Уул уурхайн сайдаас тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлсний шжээг баталжээ.

Дээрхээс үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай шийдвэрийг Засгийн газраас гаргасныг үндэслэн, өргөдөл аргагчид бүртгэлийн дугаараа цахимаар авах журам тогтсон байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 3.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан мэргэжилтэн нь цахимаар олгогдсон зргөдлийн дугаарын дагуу, заасан цагт өргөдлийг хүлээн авна” гэж заажээ. Тус дотоод зааврын дагуу цахимаар өргөдлийн дугаар аваагүй гэж өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагын ажилтан хуульд заагаагүй далэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль бус гэж маргаж байгаа хэм хэмжээний хүрээнд гарсан Засгийн газрын шийдвэр, Уул уурхайн сайдын аалын дагуу Монгол Улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн бүх аж н нэгжид өргөдлийн дугаарыг цахимаар авах журам хэрэгжиж байхад хуулиар оосон хэм хэмжээг зөрчиж өргөдлийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх байдлаар өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг уутгах боломжгүй, цахим хэлбэрээр бүртгэлийн дугаар аваагүй өргөдлийг хүлээн авч тгзхийгхариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн мжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх злдзхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шмжлэгдсэн төлөөлөгч К.М-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн 'өлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ