2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04066 

 

 

 

 

 

 

 

    2025           05           14                                         192/ШШ2025/04066                  

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, *************** байрлах, К******* б******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, ************* тоотод оршин суух, Х******* овогт Ж******* Н******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,794,342 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Ж.Н******* нь К******* б*******тай байгуулсан 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3026-2024 тоот "К******* б*******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ"-ний дагуу М№090030003035018043 тоот “Цахим Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 24,048,000 төгрөгийн зээл авсан. Ж.Н******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Зээлдэгч Ж.Н*******той байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү төлөгдөөгүй үлдэгдэл, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 22,354,844 төгрөг, зээлийн хүү 2,382,117 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,318 төгрөг, нийт 24,794,342 төгрөг. Иргэн Ж.Н*******оос 24,794,342 төгрөгийг гаргуулж К******* б*******анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч К******* б******* ХК нь хариуцагч Ж.Н*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,794,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Нэхэмжлэгч К******* б******* ХК нь хариуцагч Ж.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. К******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Н*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,794,342 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,922 төгрөгийн 50 хувь болох 140,961 төгрөгийг хариуцагч Ж.Н*******оос, үлдэх 50 хувь буюу 140,961 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч К******* б******* ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ