| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/01027/И |
| Дугаар | 192/ШШ2025/03751 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/03751
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С овогт С-ын О, Б овогт А-ийн А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 8-р сарын 15-нд төрсөн хүү О.Б, 2016 оны 04-р сарын 25-нд төрсөн хүү О.Т нарыг эх А.А-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2013 оны 8-р сарын 15-нд төрсөн хүү О.Б, 2016 оны 04-р сарын 25-нд төрсөн хүү О.Т нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр С.О-оос гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Нэхэмжлэгч С.О нь Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Стадион оргил /17013/ Махатма Гандигийн гудамж Цэнгэлдэх хотхоны ** дугаар байрны ** тоот орон сууцнаас өөрт ноогдох хувийг гаргуулах шаардлагаас татгалзаж, дээрх орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч А.А болон хоёр хүү болох О.Т, О.Б нарын өмчлөлд шилжүүлж өгөх,с хариуцагч А.А нь дээрх орон сууцыг хүү О.Б, О.Т нарыг 18 насанд хүртэлх хугацаанд бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх, хүү О.Т-ыг 2034 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 нас хүрмэгц А.А нь өөрийн өмчлөлөөс татгалзаж, хоёр хүүхдийн өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Стадион оргил /17013/ Махатма Гандигийн гудамж Цэнгэлдэх хотхоны ** дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөс С.О-ыг хасаж, О.Б, О.Т, А.А нарыг өмчлөгчөөр бүртгэхийг, 2034 оны 04 дүгээр сарын 25 нийг өдрийг хүртэлх хугацаанд өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх байх талаар урьдчилсан тэмдэглэгээ хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар С.О нь хүү О.Б, О.Т нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг А.А-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-ээс 70,200 төгрөг гаргуулж С.О-од олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.О-оос 236,478 төгрөгийг гаргуулан хариуцагч А.А-т олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ