| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/03067/И |
| Дугаар | 192/ШШ2025/03266 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03266
|
2025 04 23 |
192/ШШ2025/03266 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* ******* хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Алтач овогт Балжиннямын Түвшинтулга /РД: ОЕ85110*******1/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 37,816,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр MN450030003095024767 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 33,621,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. ******* нь зээл авснаас хойш үндсэн зээлд 911,608.26 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 587,148.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,342.69 төгрөг төлсөн. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 10 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. ******* нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр MN450030003095024767 тоот цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэлдэлтэй байна. Зээлийн үндсэн зээлийн 34,110,392 төгрөг, үндсэн хүү 3,652,588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,427 төгрөг, нийт 37,816,407 төгрөг байна. Иймд *******ас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,816,407 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн ******* миний бие ******* банкны гаргасан нэхэмжлэлтэй бүрэн танилцлаа. Гаргасан нэхэмжлэлд заасан мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. ******* миний бие ******* банкны гаргасан нэхэмжлэлд заасан 37,816,407 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,816,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 37,816,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,816,407 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,816,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,623.35 төгрөгөөс Баянгол дүүргийн татварын хэлтсийн данс /100200500941/-аас 173,811 төгрөг, хариуцагч *******ас 173,811 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД