2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04408

 

 

 

 

 

 

 

 

       2025             05           22

                               192/ШШ2025/04408

 

               

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,673,131 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” “2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нь "Транскапитал" ББСБ-тай 053050435085454 дугаар "Зээлийн гэрээ", "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж, 36,000,000 /гучин зургаан сая/ төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "WOLKSWAGEN AMAROK-2H" маркийн УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 6,500,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус барьцаалан, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын  хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд 2 удаагийн гүйлгээгээр эргэн төлөлтийг төлж, дахин төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 24,485,328 төгрөг, хүү 5,141,919 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,028,384 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариатын зардалд 17,500 төгрөг, нийт 30,673,131 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацааг 559 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч 2 удаагийн төлөлтийг хийсэн бөгөөд 2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлдэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн авч зээлдүүлэгч талаас зээлийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр цуцалж, зээлийн хүүг зогсоож материалыг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болно. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.2.3-д "Хөрөнгийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох бичиг баримт мэдээллийг өгч, хөрөнгийг хэдийд ч газар дээр нь биечлэн шалгахад хориг, саад учруулахгүй байх", 3.2.4-д Энэхүү гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг Транскапиталын анхны шаардлагаар, биет байдлаар шилжүүлэн өгөх" гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлт хийлгүй зөрчсөөр байсан тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж шаардсанаар зээлдэгчээс барьцаа тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийн төлбөрөөс хасалт хийлгэж, үлдэгдэл төлбөрийг хуваан төлөхөөр хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэн тээврийн хэрэгслийг зарж борлуулан зээлийн хугацаа хэтрүүлснээс үүссэн төлбөрөөс хассан. Мөн Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна. Иймд хариуцагч 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 053050435086 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24,485,328 төгрөг, хүү 5,141,919 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,028,384 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариатын зардалд 17,500 төгрөг, нийт 30,673,131 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Тус шүүхэд хянагдаж байгаа "Транскапитал" ХХК-ийн нэхэмжлэлтэй Уранмандахын Энхболд /РД: ПЮ84030377/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,673,131 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийн ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагч нартай доорх нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд: 1. Нэхэмжлэлийн шаардлага болох 30,673,131 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 сарын хугацаанд хуваан хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, хүлээн зөвшөөрөв. 2. Хариуцагчаас 2,560,000 төгрөгөөр 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,513,131 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж 30,673,131 төгрөгийг дуусгахаар харилцан тохиролцов. Иймд, зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,673,131 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,673,131 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 сарын хугацаанд хуваан хэсэгчлэн төлөхөөр, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 2,560,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,513,131 төгрөгийг тус тус төлж, 30,673,131 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцож, талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,673,131 төгрөг гаргуулах тухай   иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,673,131 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 сарын хугацаанд хуваан хэсэгчлэн төлөхөөр, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд сар бүр 2,560,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,513,131 төгрөгийг тус тус төлж, 30,673,131 төгрөгийг төлж дуусгахаар төгрөгийг дуусгахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,320  төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  155,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОТГОНБАЯР