2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01996

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01996

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч ***********н нэхэмжлэлтэй, хариуцагч ********** холбогдох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 600,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 600,000,000 төгрөгийг хариуцагч *************нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 50,000,000 төгрөгт тооцон  гаальтай Япон автомашиныг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, үлдэх 550,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний                                                                                                                                     өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 5,565,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭНХЗАЯА