| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04214/И |
| Дугаар | 192/ШШ2025/04032 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04032
2025 05 13 192/ШШ2025/04032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 хэсэг, ХААИС, ********* тоотод оршин суух, Б******* овогт А******* А******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* к******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.А******* миний бие 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Т******* к******* ХХК-тай №0-03011202 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороонд байрлах дахин төлөвлөлтийн Офицер хорооллын 3 дугаар блокийн 1 орц, 12 давхарт байрлах 54,21 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг нийт 151,788,000 төгрөгөөр захиалан гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж барагдуулах, хариуцагчийн зүгээс барилгыг 2023 оны 2 дугаар улирал гэхэд хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. А.А******* миний зүгээс дээрх гэрээнд заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлсэн бөгөөд үүний дараагаар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш сар бүр 2,196,470 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлсээр байна. Энэхүү хугацаанд А.А******* нь гэрээний үүргээ нэг ч удаа зөрчиж байгаагүй бөгөөд хариуцлагатайгаар төлбөрийг төлж байсан болно. Өнөөдрийн байдлаар орон сууц захиалгын гэрээний дагуу 126,000,000 төгрөгийг Т******* к******* ХХК-д шилжүүлэн өгсөн болно. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй хэмээн үзэж Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хаягийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүссэн хэдий ч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/17634 дугаар захирамжаар Т******* к******* ХХК-ийн оршин байгаа гэх Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ***, *********** тоот хаягт оршин байдаггүй нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадалгаагаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* к******* ХХК-ийг эрэн сурвалжлуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* к******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* к******* ХХК нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,*************** тоотод оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/17634 дүгээр шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.
Иймд Т******* к******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Т******* к******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Т******* к******* ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ