2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04320

 

 

 

 

 

 

 

   2025             05              21                                          192/ШШ2025/04320

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Хаан цамхагт байрлах “Хаан банк” ХК/РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Уг маргаан нь хэрэг үүсэн хянан шийдвэрлэгдэж байгаа тул тус шүүхэд эрэн сурвалжлуулахаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******  нь иргэний эрхзүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* -ийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР