Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/345

 

 

 

 

 

 

  2024            03            21                                       2024/ДШМ/345

 

 

                                                              Б.Т, Ч.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.У,

хохирогч Ц.Н,

шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Ш.М,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Т, Ч.Б нарт холбогдох ..................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Т нь бусадтай бүлэглэн:

1. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ........... дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух хохирогч Н.М-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2.100.000 төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай даваа толгойтой халтар манан хөөргийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,

2. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ............ тоотод оршин суух иргэн Т.Б-ийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, 20.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн тоногтой бүс, хавтгай шар өнгийн зааны ясан, толгой нь шаргал өнгөтэй хөөрөг, 9 ширхэг зоос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

3. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр .............. тоотод байх иргэн Д.Б-ын эзэмшлийн байшингаас монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, Самсунг эс-10 маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, сувдан ээмэг бөгж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ............... тоотод оршин суух Ч.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч сүүжин мөнгөн ээмэг, монетон бөгж, гинж, монетон ээмэг бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 130.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд ..................... тоотод оршин суух иргэн С.Ч-ын гэрт нэвтэрч “манан хөөрөг 1 ширхэг, Мөнгөн хослол 1 ширхэг, Зэс аяга 2 ширхэг, бэлэн 25.000 төгрөг зэрэг нийт 365.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

6. мөн шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ............................. тоотод оршин суух Ц.Н-ийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг брендийн 52 инчийн телевизор, ногоон эрээн өнгийн орны бүтээлэг, цүнхэнд байсан бэлэн мөнгө 410.000 төгрөг, зурагтын удирдлага, 30 метр цагаан утас зэрэг нийт 3.218.100 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Т, Ч.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.У тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т нь бусадтай бүлэглэн:

1. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ........... дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух хохирогч Н.М-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2.100.000 төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай даваа толгойтой халтар манан хөөргийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,

2. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ............ тоотод оршин суух иргэн Т.Б-ийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, 20.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн тоногтой бүс, хавтгай шар өнгийн зааны ясан, толгой нь шаргал өнгөтэй хөөрөг, 9 ширхэг зоос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

3. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр .............. тоотод байх иргэн Д.Б-ын эзэмшлийн байшингаас монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, Самсунг эс-10 маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, сувдан ээмэг бөгж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ............... тоотод оршин суух Ч.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч сүүжин мөнгөн ээмэг, монетон бөгж, гинж, монетон ээмэг бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 130.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд ..................... тоотод оршин суух иргэн С.Ч-ын гэрт нэвтэрч “манан хөөрөг 1 ширхэг, Мөнгөн хослол 1 ширхэг, Зэс аяга 2 ширхэг, бэлэн 25.000 төгрөг зэрэг нийт 365.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

6. мөн шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ............................. тоотод оршин суух Ц.Н-ийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг брендийн 52 инчийн телевизор, ногоон эрээн өнгийн орны бүтээлэг, цүнхэнд байсан бэлэн мөнгө 410.000 төгрөг, зурагтын удирдлага, 30 метр цагаан утас зэрэг нийт 3.218.100 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Т.М-ийн /1хх 137/, насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын /1хх 40-42/, хохирогч Т.Б-ийн /1хх 45-46/, хохирогч Д.Б-ын /1хх 193/, хохирогч Ч.Э-ийн /1хх 243-245/, хохирогч С.Ч-ын /1хх 88/, хохирогч Ц.Н-ийн /2хх 131-132, 136-137/, гэрч Д.Е-ийн /2хх 1/, яллагдагч Б.Т-ий “...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /2хх 49/, яллагдагч Ч.Б-ын “...Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. ...” /2хх 168-170/,  шинжээч Д.А-ийн  “...Монетон эдлэлүүдийн грамм, хэмжээ тодорхойгүй байсан тул үнэлэх боломжгүй байсан. Харин сүүжин ээмгийн дүрс тодорхой байсан учир дундаж үнэ буюу 130.000 төгрөгөөр үнэлсэн. ” /2хх 7-8/ гэсэн мэдүүлгүүд,

 “...Шинжилгээнд тэнцэх “1” дугаарын гарын мөр нь санд .................. дугаар бүртгэлтэй Б-ийн гарын долоовор хурууны хээний дардас хээтэй тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 147-148/,

 “...Шинжилгээнд тэнцэх “1” дугаарын гарын мөр нь ......................дугаараар санд бүртгэгдсэн Т.Б-ийн зүүн гарын алганы мөртэй тохирно. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/17 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 94-95/,

“хөөрөг, мөнгөн хослол, зэс аяга, нийт дүн 365.000 төгрөг” гэсэн “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 22/131 дугаар тодорхойлолт /1хх 104/,

“дунд гарын халтар хөөрөг 2.100.000 төгрөг” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/036 дугаар “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2467 дугаар тайлан /1хх 140/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-14, 76-80, 127-130, 180-184, 223-228/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23- 28/, гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-21/, гэрч Д.Е нь Б.Т, Т.Б нарыг таньж олуулах ажиллагаагаар таньсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 229-238/, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 58, 203-204, 2хх 10, 150/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Т, Ч.Б нар нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүх, шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Хохирогч Ц.Н “...шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн, хохирлоо гүйцээж авах хүсэлтэй байна. Мөн уучлал үзүүлж байхад дахин хулгай хийсэн явдалд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Б.Т, Ч.Б нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Ц.Н-ийн бичгээр гаргасан “хохирол төлбөрийг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /3хх 18/ гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Т, Ч.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Иймд хохирогч Ц.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т, Ч.Б нарын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Б нарын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ