| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03154/И |
| Дугаар | 192/ШШ2025/03960 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/03960
2025 05 12 192/ШШ2025/03960
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **-р хороо, К байранд байрлах К ХК /РД:2*******7/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, **-р хороолол, далан гудамж, ** тоотод оршин суух С-ын Г /РД:ПБ*********4/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,700,897 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч С.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр № ММ2********212 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 15,643,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. С.Г нь зээл авснаас хойш үндсэн зээлд-59,245.07, үндсэн хүүнд-8,742.93төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 08 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. С.Г нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №МN29*******2 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 15,583,755 төгрөг, үндсэн хүү 2,064,288 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,914 төгрөг, нийт 17,700,897 төгрөг. С.Г-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,700,897 төгрөгийг гаргуулж, К банкинд олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч С.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К банкны нэхэмжилсэн 17,700,897 төгрөгийн нэхэмжлэлийг С.Г миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК нь С.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,700,897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г зээлийн гэрээний үүрэгт 17,700,897 төгрөг гаргуулах К банк ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К банк ХК-ийн нэхэмжлэлтэй С.Г-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 17,700,897 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,454 төгрөгөөс 123,227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 123,227 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 123,227 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч К банк ХК-д олгосугай..
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ