2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/04616

 


 

 

 

25 05 *******

192/ШШ25/04616

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* *******, ******* *******лол, ******* *******, , нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* *******, *******, , , д холбогдох,

 

Хашаа байшин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 25 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч, 25 оны 03 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б. би Ш.д хашаа байшингаа 59,000,000 төгрөгөөр худалдсан. Хашаа байшингийн урьдчилгаа мөнгө 32,000,000 төгрөгийг авсан боловч үлдэгдэл төлбөрөө аваагүй. Үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөгийг Ш.эс гаргуулах хүсэлттэй байна. Иймд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 27,000,000 төгрөгийг Ш.эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 27,000,000 төгрөг гаргуулах тухай Б.гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг төлж барагдуулах тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ш.д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшингийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөн хашаа байшингийн үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөг гаргуулах-аар шаардсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш. нь 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, 75 зүйл, 123 зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ш.д холбогдох 27,000,000 төгрөг гаргуулах тухай Б.гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч 27,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392,950 төгрөгөөс 246,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 146,475 төгрөг, хариуцагч Ш.эс 146,475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ