2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/04030     

 

 

 

 

 

 

 

 

    2025              05              13                                           192/ШШ2025/04030                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 204-89 тоотод оршин суух, Б******* овогт Г******* Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш******* ******* к ХХК болон захирал Л.Ц*******-А******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ц*******-Очир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г******* Б******* миний бие 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 19/48 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг, мөн 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Авто зогсоолын захиалгын гэрээ 19/49, 19/50 тоот гэрээнүүдийг Ш******* ******* к ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ц*******-А******* болон санхүү албаны дарга Ц.Д, О нартай орон сууц болон авто зогсоолтой болох зорилгоор байгуулсан. Гэрээ байгуулахдаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын орон сууцны А байрны 1 дүгээр давхар 2 тоот 76,48 м.кв 3 өрөө 91,776,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны урьдчилгаа төлбөр 32,172,000 төгрөг, мөн Sonny side apportment орон сууцны доорх зогсоол 12 м.кв талбайтай А10,В4 тоот 2 авто зогсоолын нийт төлбөр 12,000,000 төгрөгийг бүрэн авч нийт 44,172,000 төгрөг авсан. Гэтэл Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Sonny side apportment 60 айлын орон сууц ашиглалтад оронгуут захиалагч миний орох байсан орон сууцанд өөр айл орсон байсныг олж мэдсэн. Захиалагч миний хувьд төлбөрөө бүрэн төлсөн байтлаа байр ч үгүй, олон сар жилээр хохирч мөнгөө ч өөртөө зарцуулсан зүйлгүй хохирсон. Хан-Уул дүүргийн иргэний шүүх 183/ШШ2024/01067 дугаартай шийдвэрээр гэрэ******* тохиролцсон алдангийг хасаж, үндсэн төлбөрийг төлөхөөр хангасан. Миний зүгээс хохирсон гэж үзээд тухайн орон сууцны зөрүүг нэхэмжлэхээр дахин шүүхэд хандсан боловч хаяг дээрээ байдаггүй гэх үндэслэлээр 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/11175 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байх тул эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш******* ******* к ХХК болон захирал Л.Ц*******-А******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш******* ******* к ХХК болон захирал Л.Ц*******-А******* нар нь Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ********* тоотод оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/11175 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрэ******* шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд Ш******* ******* к ХХК болон захирал Л.Ц*******-А******* нарыг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ш******* ******* к ХХК /РД:/ болон захирал Л.Ц*******-А******* нарыг  эрэн сурвалжилсугай.

 

2. Ш******* ******* к ХХК болон захирал Л.Ц*******-А******* нарыг  эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНБИЛЭГ