2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/04615

 

2025 05 29

*******2/ШШ2025/04615

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, , ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул ,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******, ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, , лах /рд:58906/-д холбогдох,

 

шимтгэлийн өр 69,809,2*******.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 1-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус т нийгмийн шимтгэл төлөгч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль-ийн 4 зүйл Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг 4.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлснийг баталгаажуулах, ерөнхий хуулийн 2 зүйлийн 2.2.2 дах хэсэгт орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн санд төлөх, ерөнхий хуулийн 44 ******* зүйлийн 44.1.2 дах хэсэгт төлбөл зохих нийгмийн шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0. хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг тус тус зөрчин 2020 оны 10 сараас хойш нийгмийн шимтгэл төлөлт хийгдээгүй. Үүний улмаас тус компани нь 2024 оны 08 сарын байдлаар шимтгэл төлөлйн 46,69,960 төгрөг, алданги 2,115,259.20 төгрөгийн өрийг үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдон уулзалт хийж нийгмийн шимтгэлийн өрийг барагдуулах шат дараалсан арга хэмжээ авагдсан боловч өнөөг хүртэл барагдуулаагүй ба ерөнхий хуулийн 2 зүйлийн 2.2.5, 2.2.6-д заасан үүргийг тус тус зөрчиж байна. шимтгэлийн өр буюу нийт 69,809,2*******.20 төгрөгийг хуулийн дагуу гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******  нь  -д холбогдуулан нийгмийн шимтгэлийн өр 69,809,2*******.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн шимтгэл буюу 46,69,960 төгрөгийг 2025 оны 05 сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нийт нэхэмжилсэн 69,809,2*******.20 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  -ийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус компани 2025 оны 05 сарын 29-ний өдөр ******* газрын 50*******2648 Хаан банкны дансанд 46,69,960 төгрөгийг шилжүүлсэн тул шүүх хурлыг хялбаршуулсан горимоор шийдэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

 

Улсын тэмдэгйн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгйн хураамжаас чөлөөлөгдсөн ба, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 ******* зүйлийн 59.4-т хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч елүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгйн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул тэмдэгйн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас 46,69,960 төгрөгт ногдох улсын тэмдэгйн хураамж 91,420 төгрөгийн 50 хувь болох *******5,710 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, 75 зүйл, 12 зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* -ын нэхэмжлэлтэй  -д холбогдох 69,809,2*******.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгйн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгйн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 ******* зүйлийн 59.4-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгйн хураамжид *******5,710 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ