2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/04028 

 

 

 

 

 

 

 

 

    2025              05              13                                           192/ШШ2025/04028                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, *************тоот хаягт оршин суух, Б******* овогт Г******* Б******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Д******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2020 онд Т.Д*******тэй танилцаж 2022 оны намраас хамтран амьдарч эхэлсэн. Бид 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Е******* охиноо төрүүлсэн. Хүүхэд төрснөөс хойш Т.Д******* хамт байдаггүй, гэртээ тогтдоггүй байсан. Одоо хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх гэсэн боловч хаягийг нь мэдэхгүй байгаа учраас Т.Д******* эрэн сурвалжиж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Д******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ********тоот хаягт нөхөр Т.Д*******, хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг болохыг нотолж баримтыг ирүүлжээ. Уг хаягт нэхэмжлэгч охины хамт амьдардаг болох нь тайлбараар тогтоогдож байна. Иймд дээрх хаягт Т.Д******* оршин суухгүй, хаана амьдарч байгаа хаяг тодорхойгүйгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь тогтоогдож байгаа учир Т.Д******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иймд Т.Д******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б******* овогт Т******* Д******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Т.Д******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг   Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                         Ц.ОЮУНБИЛЭГ