| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0660/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2018-02-13 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 168
2018 02 13 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, Б.Дашдондов, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М.ням,
улсын яллагч А.Мөнхзул,
иргэдийн төлөөлөгч Б.ПүрэвЖ.гал,
гэрч Т.Б.хү
хохирогч Т.А.рэл, Б.А.мэг, Х.Б.т.р, Б.Б.р.г, Р.Б.р.н, Ч.Б.г.н, Л.Ж.л.н, Х.Н.н-Э.э, Б.Ө.р.с.н,
шүүгдэгч Б.Э.нэ.уун, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0741) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Б.т.гийн Э.нэ.ууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0701 дугаартай 3 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Б.т.гийн Э.нэ.уун, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Б.Э.нэ.уун нь бусдыг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар би болгож, бодит байдлыг зориуд нуух замаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргаж өгөхөөр амлах хэлбэрээр төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж,
1. Б.Ө.р.с.наас 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.700.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Д.Уу.цэгийн эзэмшдэг Хаан банкны 5029936654 тоот дансаар, нийт 4,700.000 төгрөг авсан.
2. Л.Ж.л.нгаас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
3. Ч.Б.г.нээс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
4. Л.Уу.яраас 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
5. Н.Б.ржоос 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
6. Р.Б.р.наас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 2.500.000 төрөг нийт 4.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
7. Б.Б.р.гаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
8. И.Э.н.цэгээс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2.400.000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 1.600.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
9. Н.М.р.маагаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
10. С.О..рээс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
11. Я.Н.р.нгээс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
12. Ч.Б.гэрээс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан.
13. Ч.Х.сүхээс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
14. М.Б.найгаас 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
15. Д.Ж.галаас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
16. М.О.рэвээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
17. Н.Б.маагаас 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
18. Д.О.б.раас 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
19. Х.Б.т.рөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
20. Б.А.мэгээс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
21. Т.А.рэлээс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
22. Ц.Т.ж.нгээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
23. Б.С.ъя.раас 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
24. Х.Н.н-Э.ээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2.400.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2.200.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 14.900.000 төгрөгийг аав Т.Б.хүгийн эзэмшдэг Хаан банкны 5018575269 тоот дансаар, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр 100.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг авсан,
25. Д.М.нямаас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар,
26. Ж.Э.лыг хуурч зохиомол байдлыг зориудаар би болгож, бодит байдлыг зориуд нуух замаар ээжийнхээ биеийг өвдсөн мэтээр төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5028666508 тоот дансаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан ба дээр хэлбэрээр 26 иргэнээс нийт 79.700.000 төгрөгийг авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ;
1. Шүүгдэгч Б.Э.нэ.уун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 сарын хугацаатай Солонгос Улс руу суралцахаар явсан. Тухай үед миний сургалтын төлбөрийг манай ээжийн ах төлсөн. Уг сургалтын төлбөр, байрны мөнгө нийлээд 3.500.000 вон болсон. Би тухайн сургуульдаа 2016 оны 6 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл суралцсан. Энэ хоорондоо сургуулийн дотуур байрандаа амьдарч байсан. Тэгээд би 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхэлж худал ярьж хүмүүсээс мөнгө авч эхэлсэн. Би хохирогч Ж.галсайханаас эхэлж 2.500.000 төгрөг авсан, Ө.р.с.наас 2.000.000 төгрөг авсан. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрийнхөө үйлдсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нараас авсан мөнгөө Солонгос Улсад амьдарч байхдаа сүүлийн 1 сар хичээлдээ яваагүй хохирогч нарын мөнгийг үрээд дуусгасан...Монголд байхдаа хохирогч нараас мөнгө авсан. Би Солонгос Улсад хүнд өртэй байсан учраас өрөө төлсөн. Бусад мөнгийг нь үрээд дуусгасан...би Солонгос Улс руу 4.000.000 төгрөгийг...Бүүвэйбаатар гэх хүнд өртэй байсан учраас шилжүүлсэн...Хохирогч нараас нийт 20.000.000 төгрөг авсан...Солонгос Улс руу мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулгаа хавтаст хэрэгт хавсаргасан байгаа...” гэв.
2. Хохирогч Б.Ө.р.с.н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгч Б.Э.нэ.уунд 4.700.000 төгрөг өгснөөс одоо 2.500.000 төгрөгийг хохирол төлбөр төлөгдөөгүй байна. Үлдэгдэл 2.500.000 төгрөгөө нэхэмжилж байна... ” гэв.
3. Хохирогч Л.Ж.л.н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны үед би дүүгээрээ дамжуулж Б.Э.нэ.ууныг мэддэг болсон. Би Б.Э.нэ.ууны данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай хүргэн О.б.р нь Б.Э.нэ.ууны данс руу мөн 2.500.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Б.Э.нэ.уун надаас 3.000.000 төгрөг авснаас 900.000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл нь 2.100.000 төгрөгөө нэхэмжилж байна. Б.Э.нэ.уун нь богино хугацааны дотор маш их хэмжээний мөнгө авсан байна. Гэтэл Б.Э.нэ.уун нь бид нараас авсан мөнгөөрөө өөртөө ямар нэгэн зүйл аваагүй, амьдрал ахуйдаа нэмэрлэсэн зүйл байхгүй байна. Тиймээс Б.Э.нэ.уунийг ашиглаж мөнгө олуулдаг хүн байна гэж үзэж байна. Тиймээс Б.Э.нэ.ууны цаана байгаа хүнийг олуулах шаардлагатай гэж үзэж байна...” гэв.
4. Хохирогч Т.А.рэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гадуур өөрийнхөө машинтай таксид явж байтал Б.Э.нэ.уун нь гар өргөөд замын хажууд зогсож байна. Тэгээд надад хэлэхдээ би Солонгос Улс руу хүн явуулж өгдөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Э.нэ.уунд итгээд 2.000.000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн... ” гэв.
5. Хохирогч Б.А.мэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын эхээр Б.Э.нэ.уун данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн, Уу.цэг гэх хүний данс руу 1.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Надад нийт 2.500.000 төгрөгийн хохирол учирснаас 1.000.000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би Б.Э.нэ.уунд итгээд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн боловч одоо хүртэл хүү төлж байна. Б.Э.нэ.уун хүртэл миний хохирлыг бүрэн барагдуулаагүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүү төлдөг гэх баримтаа бүрдүүлж ирээгүй...” гэв.
6. Хохирогч Х.Б.т.р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Ж.л.н ахыг таньдаг байсан. Ж.л.н ах надад хэлэхдээ Солонгос Улс руу явуулдаг хүн байна гэхээр нь би Б.Э.нэ.ууны данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Үүнээс Б.Э.нэ.уун нь 150.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 2.800.000 төгрөгөө нэхэмжилж байна... ” гэв.
7. Хохирогч Б.Б.р.г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сард Б.Э.нэ.ууны данс руу 2.500.000 төгрөг нэг удаа шилжүүлсэн, дараа нь 2.000.000 төгрөг шилжүүлсэн, Б.Э.нэ.ууны данс руу нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс би 2.100.000 төгрөгийг буцаасан авсан. Үлдэгдэл 2.400.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.
8. Хохирогч Р.Б.р.н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ө.р.с.наар дамжуулан Б.Э.нэ.ууныг таньдаг болсон. Б.Э.нэ.уун надад хэлэхдээ Солонгос Улс руу ирж очих онгоцны зардал 2.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд би 2.500.000 төгрөгийг Б.Э.нэ.уунд өгсөн. Үүнээс 1.500.000 төгрөг авсан. Үлдэгдэл 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна... ” гэв.
9. Хохирогч Ч.Б.г.н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгч Б.Э.нэ.ууны данс руу 7.400.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Энэ ямар учиртай бэ гэхээр би М.р.маа, Уу.яр хоёрын мөнгийг өөрөөсөө гаргасан. Анх Уу.яр над руу яриад Солонгос Улс руу явах боломж байна гэхээр нь би итгээд шүүгдэгч Б.Э.нэ.уун 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл надад ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй байна. Иймд Б.Э.нэ.уунаас 3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.
10. Хохирогч Х.Н.н-Э.э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Б.Э.нэ.уунтай 2017 оны 6 дугаар сард танилцсан. Би шүүгдэгч Б.Э.нэ.ууны эцэг, эх хоёртой нь ойролцоо ажилладаг юм. Тэгээд Б.Э.нэ.уунтэй өдөр болгон уулзаж нэг нэгтэйгээ ярилцаж байгаад. 2017 оны дугаар сарын 31-ний өдөр надаас 500.000 төгрөг авсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2.400.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2.200.000 төгрөг тус тус авсан байгаа. Б.Э.нэ.уунд нийт 14.900.000 төгрөгийг өгснөөс 6.700.000 төгрөгийг би түүнээс буцаан авсан байгаа. Үлдэгдэл 8.200.000 төгрөгийг нэхэмжил байна. Б.Э.нэ.уун нь надад хэлэхдээ Солонгос Улс руу хүмүүс явуулж байгаа гэж хэлсэн... ” гэв.
11. Гэрч Т.Б.хү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Э.нэ.уун нь надтай ярихдаа сургуульдаа сурч байгаа гэж ярьсан. Мөн надад хэлэхдээ сургуулийнхаа дотуур байрнаас гарч түрээсийн байранд амьдрах гэж байгаа талаараа надад хэлсэн...Би Б.Э.нэ.уун руу 3-4 сая төгрөг шилжүүлж байсан...Надад хэлэхдээ байрны мөнгө гэж хэлж авсан...би энэ хэргийн талаар 2017 оны 1 дүгээр сард Солонгос улсаас Монгол Улсад ирэх үед нь мэдсэн...Гэртээ ямар нэгэн мөнгө авчирч байгаагүй...Би өөрийнхөө унаж байсан машинаа зарсан. Б.Э.нэ.ууны өрөнд хүнд машин өгсөн зүйл байхгүй...Надад энэ талаар ямар нэгэн зүйл ярьж байгаагүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Э.лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-нд манай охин Б.маа над руу Солонгос улсаас залгаад “надтай хамт энд сурч байгаа...хамт амьдардаг Б.Э.нэ.уун гэдэг охин байдаг юм. Тэр охины ээж нь элэгний өвчтэй гээд мөнгө хэрэг болоод байна гэнээ, дараа нь надад энд ажил хийж өгөөд мөнгөө өгнө гэсэн. Та Б.Э.нэ.ууны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлээд өг” гэж залгасан. Тэгэхээр нь би 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ХААН” банкаар 2.000.000 төгрөгийг өөрийн 5005...4076 дансаар дамжуулан Б.Э.нэ.ууны “ХААН” банкны данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Б.Э.нэ.уун над руу залгаад “танай охин Б.маа таниас 1.000.000 төгрөг авчих гэсэн юм, та хаана байгаа юм” гэсэн гэхээр нь би охинтойгоо ярьсан чинь “Харин тийм ээ, ээжийнх нь бие муу байгаа ухаан алдаж унаад байна гэсэн. Та дахиад 1.000.000 төгрөг Эрдэнчулуунд өгчих” гэсэн. Би тухайн үед бэлэн мөнгөггүй байсан болохоор Цамбагаравын “Худалдаа хөгжлийн банк”-аас өөрийн хадгаламжид байсан мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг авч банкны үүдэнд Б.Э.нэ.уун гэдэг охинд өгсөн. Б.Э.нэ.уун мөнгө авчихаад манай охинтой яриад баярлалаа гэж хэлж байсан. 2017 оны 3 дугаар сард охин Б.маа залгаад “Б.Э.нэ.уун олон хүмүүсээс мөнгө аваад залилсан...байна” гэж надад хэлсэн. Б.Э.нэ.уун надад учруулсан хохирлоос 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 138-139),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (2 хавтаст хэргийн 140),
2. Хохирогч Б.Ө.р.с.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын дундуур төрсөн дүү Б.Ж.галсайхан над руу Япон улсаас яриад “эгчээ надад Солонгос улс руу гарах боломж олдож байна. Та мөнгө олох хэрэгтэй байна” гэхээр нь ”...чамайг Солонгос улс руу гаргадаг юм гэж байдаг юм уу, хэн тэгэж байгаа юм” гэхэд “манай сурагч байсан Б.Э.нэ.уун гэдэг охин Солонгос улсын Пусан хотод тэтгэлэгт оюутны хөнгөлөлтөд хамрагдаж сурдаг юм байна. Тэдний сургууль нь тэтгэлэгт оюутнууддаа хараар амьдардаг нэг хүнийг Солонгос улсад авчирч амьдруулахыг зөвшөөрдөг юм гэнэ... надад 3.700.000 төгрөг хэрэгтэй байна” гэж надад хэлсэн. Тэгээд цуглуулан байж 2.700.000 төгрөгийг бүтээгээд дүү Б.Ж.галсайхантай утсаар ярихад “Б.Э.нэ.уун гэх хүний 5028....6508 дугаарын дансанд 2.200.000 төгрөгийг, Энхзаяа гэх хүний 5029....1897 дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлчих” гэхээр нь би тухайн дансууд руу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөнгийг шилжүүлсэн. Түүнээс хойш арваад хоногийн дараа дүү Б.Ж.галсайхан над руу яриад “эгчээ Б.Э.нэ.уун шалгалтаа амжилттай өгөөд 3 сарын хугацаатайгаар ажиллах эрхтэйгээр аялах хүмүүсийг авчрах эрхтэй болсон гэнэ. Тэгээд хүмүүсээ авчраад өөрөө сургуулиасаа 40 хувийн хөнгөлөлт эдлэх ёстой юм байна. Та Солонгос улсад ирж ажиллахгүй юм уу” гэсэн саналыг надад хэлсэн. Тэгэхээр нь би “эгчид нь мөнгө төгрөг байхгүй болохоор яаж явхав дээ” гэж дүүдээ хэлсэн. Гэтэл орой дүү Б.Ж.галсайхан над руу яриад “эгчээ Б.Э.нэ.уунтай ярьсан чинь таныг мөнгө, төгрөг байхгүй бол өөрөө тэндээсээ төлбөрийг чинь төлчихье, ирээд ажил хийгээд өгчихнө биз гэж байна. Тиймээс та бичиг баримтынхаа хуулбарыг явуулах хэрэгтэй байна” гэхээр нь гадаад паспорт, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын гэрчилгээний зургийг аваад “Facebook”-р явуулсан. Маргааш нь Б.Э.нэ.уун гэх охин өөрөө над руу “Facebook”-р холбогдоод “эгчээ би шалгалтаа онц өгсөн болохоор надад нэг групп нь зургаа хүний бүрэлдэхүүнтэй, гурван групп хүн авах эрх олгогдсон тиймээс та хүн олох хэрэгтэй байна, гэхдээ харлахгүй хүн олох хэрэгтэй шүү учир нь дүү нь оюутан болохоор авчирсан хүн маань харалчихвал сургуульгүй болно” гэж хэлсэн. Ингээд би өөрийн төрөл садан, таних мэдэх хүмүүстээ энэ талаар хэлэхэд миний хүү Галхүү, ах Л.Ж.л.н, хүргэн О.б.р, хамаатны хүмүүс болох М.ням, М.р.маа, Л.Уу.яр, Б.р.н, Б.р.г, А.мэг, О.рэв, Н.р.н, Э.н.цэг, О..р, Б.рж, Б.т.р, Ч.Б.г.н зэрэг 18 хүн явъя гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд би тэд нарт Б.Э.нэ.уунтай холбогдож мэдээлэл авах, хаягыг нь тэдэнд өгсөн. Түүнээс хойш Б.Э.нэ.уунтай холбогдоход “бичиг баримтыг бүрдүүлж байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр виз гарах ёстой та нар бэлтгэлээ хангаж байгаарай” гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болоход Б.Э.нэ.уун “бичиг баримт бэлэн болоогүй байна, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр визэнд орно” гэж хэлсэн ба тухайн өдөр болоход тэрээр “хоёр хүний бичиг баримт гараагүй дутуу байгаа болохоор 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр болтол хойшилсон” гэж хэлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр болоход Б.Э.нэ.уун “би өөрөө очиж, та нарыг авахаар боллоо” гэж хэлээд маргааш нь буюу 10-ны өдөр Б.Э.нэ.ууныг нисэх онгоцны буудал дээр тосч авч уулзахад “орой чатаар холбогдоод маргааш элчин дээр уулзаад визэнд орно” гэж тараасан. Тараад явж байхад Б.Э.нэ.ууны эх Б.т.г утсаар яриад... “манай охин та нараас худлаа ярьж мөнгө авсан юм байна би өөрөөс нь асууж мэдээд хэлж байна” гэсэн. Би Б.Э.нэ.ууны данс руу дүү Б.Ж.галсайханд зориулж 2.700.000 төгрөг, хүү Галхүүг явуулахаар 2.000.000 төгрөг буюу нийт 4.700.000 төгрөг шилжүүлснээс Б.Э.нэ.уун дүү Б.Ж.галсайхан луу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тиймээс би Б.Э.нэ.уунаас нийтдээ 4.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. (1 хавтаст хэргийн 50-52),
- Гэрч З.Галхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж Ө.р.с.н руу дүү Ж.галсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын эхээр Япон улсаас утсаар яриад “манай шавь Солонгос улсад сурч байгаа гэнэ, тэгээд хүн явуулах боломжтой гэнэ” гэж хэлсэн гэсэн. Тэгээд ээж Ж.галсайхан эгчийн 4.700.000 төгрөгийг шилжүүлээд дараа нь намайг бас ажилгүй байсан болохоор Солонгос улс руу явж ажиллаг гэж бодоод миний нэр дээр 2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 45)
- Төрийн банкнаас “...Энхзаяагийн “ХААН” банкны 5029....1897 дугаарын данс руу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг “Ж.галсайхан” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 12),
- Хас банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 900.000, ...900.000, ...400.000 төгрөгийг “Б.Ж.галсайханаас орлого” гэж тус тус шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 13-15),
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг “Галхүү” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 25),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 135)
3. Хохирогч Л.Ж.л.н (хохирогч Б.Ө.р.с.ны хамаатан)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай эгчийн охин болох Б.Ө.р.с.н утсаар яриад “Солонгост тэтгэлэгээр сурч байгаа оюутны урилгаар Солонгос улсын Пусан хотод гурван сарын хугацаатайгаар очих боломж байна, ирж, очих онгоцны зардал, буудал, хоолны зардал нь нийлээд 3.000.000 төгрөг болж байна” гэхээр нь би “ямар хүн юм бэ?, чи яаж таньдаг юм, найдвартай юм уу? гэж” асуухад тэрээр надад “Б.Ж.галсайханы шавь гэнэ, багшийгаа Японоос татаж авах гэж байгаа гэнэ, тиймээс багшийгаа арай хуурахгүй байх” гэхээр нь “нээрээ л багшийгаа хуурахгүй байх” гэж бодоод “Facebook”-р орж зургийг нь харахад жоохон охин байхаар нь “арай ч худлаа ярихгүй байх” гэж бодоод Б.Э.нэ.уунтай “Facebook”-р холбогдоод 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Дуламсүрэнгийн “ХААН” банкны 5020....6844 дугаарын данснаас 3.000.000 төгрөгийг Б.Э.нэ.ууны 5028....6508 дугаарын данс руу шилжүүлээд, мөн гадаад паспорт, иргэний үнэмлэхийн зургийг аваад явуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 54-55),
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөгийг “Ж.л.н ШЗ6310...78 зардал” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 41),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 149)
4. Хохирогч Д.О.б.р (хохирогч Л.Ж.л.нгийн хүргэн)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хадам аав Ж.л.нгийн хамаатан Б.Ө.р.с.н эгч 2016 оны 12 дугаар сард манай хадам аавд “Солонгос улсад гурван сараар ажиллах виз гаргадаг хүн байна, манай дүү Ж.л.нгийн шавь байгаа юм” гэж анх Б.Э.нэ.уун гэдэг хүнийг танилцуулж хэлсэн. Тэгээд хадам аав Солонгосын виз гаргуулахаар 3.000.000 төгрөгийг Б.Э.нэ.уунд шилжүүлсний дараа би бас сонирхоод явахаар шийдэж интернэтээр групп чат нээчихсэн байсныг нь үзээд Б.Э.нэ.ууны “ХААН” банкны данс руу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Надад Б.Э.нэ.уун мөнгө өгөөгүй. Би Б.Э.нэ.уунаас өөрийн шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 131)
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг “О.б.р шилжүүлэг хийв. УХ8902...36 9950..11” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 36),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 155)
5. Хохирогч Л.Уу.ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эгч Дуламсүрэн (Л.Ж.л.нгийн эхнэр) над руу яриад “Солонгос руу явуулж чадах хүн байна гэнэ. Миний дүү Солонгос явж ажил, амьдралаа дээшлүүлсэн нь дээр юм биш үү?” гэхээр нь...би Ч.Б.г.н ахтай уулзаж ярилцаад 3.000.000 төгрөг зээлэхээр болсон. Ингээд Дуламсүрэн эгчээс Б.Ө.р.с.н эгчийн утасны дугаарыг авч яриад “мөнгө бэлэн болчихлоо хэзээ явах юм бол” гэхэд тэрээр “Б.Э.нэ.уун гэдэг хүний Б.ЭРКА гэсэн хаягаар лавлаад мөнгөө дансанд нь шилжүүлээрэй” гэхээр нь уг хэлсэн хаягаар нь орж Б.Э.нэ.уунтай холбогдоод “би нэг ахтайгаа хамт явж болох уу? мөнгө нь бэлэн байна” гэхэд “болно гэхдээ өөр өөрсдийнхөө нэрээр тус тусад нь шилжүүлчих” гэхээр нь “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу Б.г.н ахын мобайл банкнаас би эхлээд 3.000.000 төгрөгийг шилжүүлээд дараа нь Б.г.н ахын нэрээр дахин 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Э.нэ.ууны хэлснээр явах хүмүүсийн “Facebook”-ийн групп нээсэн байхаар нь нэгдэн орж “хэзээ явах талаар тодруулж байхдаа эхнэр М.р.мааг авч явж болох талаар” асуухад Б.Э.нэ.уун “ болно гэр бүлээрээ явах бол хоёулаа нийлээд 5.000.000 төгрөг” гэхээр нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 15-ны өдөр 1.000.000 төгрөгийн Б.Э.нэ.ууны дансанд тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 60, 61),
“...Б.Э.нэ.уун миний нэр дээр Сонгинохайрхан дүүрэг Найрамдалд байршилтай хоосон газрыг шилжүүлж өгнө гээд нотариатаар гэрээ хийчихсэн байгаа. Тэр газрыг нь 8 сая төгрөгөөр тооцож авч байгаа болохоор манай эхнэр М.р.маа бид хоёрт одоо гомдол санал хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 41),
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг “uuganbayaraas” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 33),
- Газар эзэмших эрхээ худалдан шилжүүлэх гэрээ (2 хавтаст хэргийн 68)
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 137)
6. Хохирогч Н.М.р.маа (хохирогч Л.Уу.ярын эхнэр)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр...нөхөр Уу.яр бид хоёр гэртээ байж байсан чинь манай нөхрийн эгч Дуламсүрэн манай нөхөр лүү залгаад “Солонгос улсад гурван сарын хугацаатай виз гаргаж өгөх хүн байна” гэж ярьсан. Тэгтэл манай нөхөр, эгчтэйгээ хамт очиж уулзъя үнэн байна уу худал байна уу үзээдэхье гээд явсан. Орой нөхөр гэрт ирснээ “өөрийнхөө мөнгийг өгчихлөө, үнэн юм байна, тэр хүн нь өөрөө Солонгост сурдаг юм байна” гэж хэлсэн. ...Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа нэрийг нь мэдэхгүй нэг хүнтэй утсаар холбогдоод би “манай дүү Солонгос улс урьд нь яваад харласан юм аа...дахиж виз гарах болов уу” гэж асуутал тэр хүн “болно болно тэр битгий хэл харласан хүн гарч байгаа гарч байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг өгөх вэ гэж” асуутал “нэг гэр бүл юм чинь нэмээд 2.000.000 сая төгрөг өгчих” гэхээр нь...7 хоногийн дараа нөхөр Уу.ярын “ХААН” банкны дансаар Солонгост сурч байгаа Б.Э.нэ.ууны “ХААН” банкны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш Б.Э.нэ.уунтай “Facebook”-р холбогдоход “ажлын байранд чинь очиж уулзсан, эмэгтэйчүүд нь зочид буудалд, эрэгтэйчүүд нь барилга дээр ажиллана. Ажлын хувцсыг чинь захиалах гээд байна размер энэ тэрээ өг” гэх зэргээр холбогдож байсан. ...Б.Э.нэ.уунд нөхөр бид хоёр нийлээд 5.000.000 төгрөг өгсөн. Мөн манай хадам аав М.ням 3.000.000 төгрөг шилжүүлсэн. ...нөхөр Уу.яр Б.Э.нэ.уун гэдэг хүүхдийн эх Б.т.гээс зуслангийн газар шилжүүлж авсан гэсэн гэхдээ нэрийг нь нэр дээрээ шилжүүлээгүй байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72),
“...Би өөрийнхөө өгсөн 2 сая төгрөг дээр хадам аавын нэр дээр 3 сая төгрөг дахин шилжүүлсэн. Тиймээс надад 5 сая төгрөгийн хохирол учирсан. ...Б.Э.нэ.уун бид нарт Сонгинохайрхан дүүрэг Найрамдалд байршилтай хоосон газрыг манай нөхрийн нэр дээр шилжүүлж өгнө гээд нотариатаар гэрээ хийчихсэн байгаа. Тэр газрыг 8 сая төгрөгөөр тооцож авч байгаа болохоор манай нөхөр Уу.яр, хадам аав М.ням болон миний бие одоо гомдол санал хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 42),
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаарын сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг “maralmaa” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 34),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 136)
7. Хохирогч Д.М.ням (хохирогч Л.Уу.ярын төрсөн эцэг)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төрсөн эгч Дуламсүрэнгээс “Солонгос явуулдаг Б.Э.нэ.уун гэдэг охин байна” гэж сонсоод Солонгос руу тэр охиноор виз гаргуулж очиж ажиллахаар шийдээд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найз Б.т.рийн данснаас 3.000.000 төгрөгийг “М.ням” гэсэн утгатайгаар Б.Э.нэ.ууны “ХААН” банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш Б.Э.нэ.уун гэдэг охин худлаа ярьсаар байгаад хойшлуулж байсан. ...Надад болон хүү, бэр бид гуравт учруулсан 8.000.000 төгрөгийн хохирлын оронд Б.Э.нэ.уун бид нарт газар өгсөн. Газрын гэрчилгээг хүү Уу.ярын нэр дээр шилжүүлж өгсөн. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 167),
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөгийг “М.нямын визний үнэ” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 23),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 145)
8. Хохирогч Ч.Б.г.н (хохирогч Л.Уу.ярын найз)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дүү Л.Уу.яр над руу утсаар яриад “Б.Ө.р.с.н эгчийн дүүгийнх нь шавь Солонгос улсад тэтгэлэгээр суралцдаг гэнэ. Тэр нь 3.000.000 төгрөгөөр Солонгос улсад гурван сарын хугацаатай гаргана гэнэ” гэхээр нь би Л.Уу.яртай уулзаад Б.Ө.р.с.н эгчтэй утсаар ярьж асуухад “манай дүүгийн шавь нь Солонгос улсад байгаа юм, найдвартай” гэхээр нь би итгээд бүрдүүлэх шаардлагатай материалыг Б.Ө.р.с.н эгчээс асуугаад иргэний үнэмлэх, гадаад паспортын зургаа авахуулаад Б.Э.нэ.уун гэх хүний “Facebook”-рүү явуулаад тэр өдөртөө буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг өөрийн 5027....6289 дугаарын данснаас “мобайл” банкаар шилжүүлсэн. Би Б.Э.нэ.уун гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 57, 58),
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг “bilguunees” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 33),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 136)
9. Хохирогч Х.Б.т.р (хохирогч Д.М.нямын найз)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз М.ням, түүний эгч Дуламсүрэн нар 2016 оны 12 дугаар сард надад “Солонгос руу виз гаргадаг хүн байна” гэж хэлсэн. Би тэр хүнийг нь судалж үзээгүй, найз болон түүний эгчид итгээд, тэд нар ч мөнгөө өгчихсөн гэхээр нь өөрийнхөө 3.000.000 төгрөгийг эхнэр Бадамын 5027....8447 гэсэн данснаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд гадаад паспортын зургаа Б.Э.нэ.ууны “Facebook” хаяг руу явуулсан....Надад учруулсан хохирлоос Б.Э.нэ.уун 150.000 төгрөгийг буцааж өгсөн. Бусад хохирлыг төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 133, 134),
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг “Б.т.р-с визний үнэ” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 21),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 141)
10. Хохирогч Б.Б.р.г (хохирогч Б.Ө.р.с.ны танил) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын дундуур Б.Ө.р.с.н гэдэг урьд өмнө ...Шенгений виз гаргуулахаар хамт явж байсан эгч над руу залгаад “Солонгосд гурван сарын хугацаатай ажил хийх зөвшөөрөлтэй, сургалтын хүүхдийн урилгаар явах ажил байна, группээр авч явах юм байна. Нэг гурппдээ 6 хүн явах юм байна” гэж хэлсэн. Би тухайн үедээ зөвшөөрөөгүй. Учир нь би Солонгос улсад ажиллаж байхдаа хар даруулаад баригдаж ирсэн, тэр хугацаа маань дуусаагүй байсан. Энэ талаараа Б.Ө.р.с.н эгчид хэлж байсан. Тэгтэл Б.Ө.р.с.н эгч Б.Э.нэ.уун гэдэг охинд миний “Facebook” хаягыг өгсөн байсан ба ...Б.Э.нэ.уун над руу...яриад “хараар ажиллаж байгаад баригдаж ирсэн хүмүүст тусгай урилга байдаг. Би Солонгос улсын иргэншил авсан болохоор таныг Солонгос хүн урьж байгаа болохоор таныг зөвшөөрөхгүй байна гэж байхгүй” гээд байсан. ...Ингээд би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 22а байрны 33 тоот хоёр өрөө байраа ломбарданд...2.000.000 төгрөгөөр эхэлж тавиад, дараа нь найз залуу Н.р.нг хамт авч явах гээд нэмж 2.500.000 төгрөгийг ломбарднаас аваад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн нутаг “Номин” агуулахын хажууд байдаг “ХААН” банкны салбараас Б.Э.нэ.ууны 5028....6508 данс руу 2.000.000 төгрөгийн Солонгос улсад ажиллаж байсан С.О..р эгчтэй хамт явж байгаад 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Б.Э.нэ.уун гэдэг охины ээж надад 2.000.000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл 2.500.000 төгрөгийг Эрдэнчулуунаас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 68),
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг “Б.р.г” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 17),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 153)
11. Хохирогч Я.Н.р.н (хохирогч Б.Б.р.гийн хамтран амьдрагч)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орчим...манай гэрийн хүн Б.р.гийн таньдаг Б.Ө.р.с.н гэдэг хүүхэн “танай хүнтэй чинь яръя, гар утас нь болохгүй байна” гэж хэлсэн. Энэ асуудлын дараа манай эхнэр над руу яриад “Солонгосын гурван сарын хугацаатай виз гаргана гээд хүн байна гэнээ” гэж надад хэлсэн. Тэр үед нь би ажлаар хөдөө явж байсан болохоор гэртээ очоод тухтай ярилцая гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа Улаанбаатар хотод ирэхэд манай эхнэр Б.р.г эхлээд өөрийнхөө мөнгийг нэг дансанд хийсэн байсан тэгээд би мөн тэр данс руу нь бэлэн 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би бол энэ хүмүүсийг нэг их сайн мэдэхгүй энэ хүмүүстэй ярьж хөөрч байсан зүйл байхгүй, манай эхнэр л тэр “Facebook”-р холбогдоод байсан. ...Тухайн үед мөнгө залилуулсан 8 хүн тус тусдаа тус бүр 1.000.000 төгрөг авсан. Түүнд нь багтаж эхнэр бид хоёр тус бүр 1.000.000 төгрөг авсан. Эхнэр бид хоёрын өгсөн төгрөгнөөс одоо үлдэгдэл 2.500.000 төгрөг үлдсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 77),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 152)
12. Хохирогч С.О..р (хохирогч Б.Б.р.гийн танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр танил дүү Б.р.г “Солонгос улс руу найдвартай гаргаж өгнө гэсэн хүн байна” гэсэн. Тэгээд Б.т.г овогтой Б.Э.нэ.уунтай “Facebook”-р холбогдоод ярилцсан чинь тэр охин өөрийгөө “Солонгос улсын иргэн болсон, Пусаны их сургуульд сурдаг, манай сургуулийн виз цохолттой учир ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Тухайн үед Б.Э.нэ.ууны нээсэн “Facebook”-ийн группэд 16 хүн элссэн байсан. Тэгээд Б.Э.нэ.уунд би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөгийг 5028....6508 гэсэн дансанд шилжүүлсэн. Надаас гадна Б.р.г 2.500.000 төгрөг, түүний нөхөр Н.р.н 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Б.Э.нэ.уун надаас 2.500.000 төгрөг авснаас эх Б.т.г нь надад 1.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн. Одоо 1.500.000 төгрөгийг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 74, 75),
“...Булгаа гэж хүний бүтэн нэр нь Б.р.г юм. Би энэ эмэгтэйг 2008 оноос таньдаг болоод өмнө нь Солонгос улсад хамт ажиллаж танилцаж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 54, 55)
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөгийг “О..р-с” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 17),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 140),
13. Хохирогч Р.Б.р.ны (хохирогч Б.Ө.р.с.ны танил) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын сүүл хавьцаа байх урд нь Шенгений орны виз авах гээд хамт явж байсан танил Б.Ө.р.с.н гэдэг эмэгтэй надад “2.500.000 төгрөгөөр Солонгос улс руу гаргаж өгдөг хүн байна, ирэх, очих онгоцны зардал болон Солонгос улсад ажилд оруулж өгнө, ажлын цалин нь сард дор хаяж 1.800.000 вон гэж байна. Энэ визийг Солонгос улсад сурч байгаа нэг оюутан охин зохицуулж байгаа гэхдээ гурван сарын хугацаандаа эргэж ирэх ёстой найдвартай хүн хэрэгтэй гээд асуугаад байна. Чи яах вэ?” гэж Б.Ө.р.с.н надад хэлсэн. Тэгэхээр нь би явъя гэж хэлээд Б.Э.нэ.уун гэдэг хүүхний “Facebook”-р танилцаж, асууж шалгааж байгаад “ХААН” банкны Б.Э.нэ.ууны дансанд бэлнээр 2.500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хороололд байрлах “ХААН” банкнаас шилжүүлсэн. ...Би Б.Э.нэ.ууны ээж Б.т.г гэдэг хүнээс 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо үлдэх 1.500.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 66)
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөгийг “Б.р.н” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 39),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 148)
14. Хохирогч Б.А.мэг (хохирогч Б.Ө.р.с.ны танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 сард Шенгений виз мэдүүлж байхдаа Б.Ө.р.с.н эгчтэй танилцсан. ...Тэгтэл 2016 оны 12 дугаар сард Б.Ө.р.с.н эгч надтай холбогдоод “манай төрсөн дүүгийн гарын шавь гээд сэргэлэн хөөрхөн охин байгаа. Тэр охин... зургаан хүнийг нэг баг болгоод Солонгос улс руу гаргадаг юм байна. 2-3 сарын хугацаатай ажил хийгээд амралтын өдрөөрөө чөлөөтэй аялаж болдог их аятайхан нөхцөлтэй виз гаргана гэж байна. ...чи бид нар одоо хагас жил визэнд орж чадахгүй юм чинь Солонгос руу явчаад ирье” гээд ярьсан. Тэгээд би мөнгөө хайгаад байж байх хугацаанд Б.Э.нэ.уун над руу утсаар яриад “хүний тоо бүрдчихсэн байхад нэг хүнийг хасаж таныг оруулна гэж Ө.р.с.н эгч хэлсэн гээд ...мөнгөө явуул” гээд шамдуулаад байсан. Тэгээд намайг Уу.цэг гэдэг хүний данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Орой нь би Хан-Уул дүүргийн ажилчдын соёлын төвийн “ХААН” банкны АТМ-ээс би өөрийн хүргэн дүү болох Бямбадоржийн данснаас Б.Э.нэ.ууны өөрийнх нь данс руу “А.мэг” гэсэн утгатайгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би нийтдээ Б.Э.нэ.уунд 2.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би Эрдэнчулуунтай “Facebook”-р болон утсаар холбогдож байсан. Б.Э.нэ.уунд өгсөн 2.500.000 төгрөгийнхөө 1.000.000 төгрөгийг Б.Э.нэ.уунаас бэлнээр авсан үлдэгдэл 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 143, 144),
- Гэрч Д.Уу.цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э.нэ.уун бол манай төрсөн эгч Б.т.гийн охин. 5029....6654 гэдэг нь миний данс. Би өмнө нь Б.Э.нэ.уунд мөнгө зээлдүүлсэн байсан чинь...А.мэг гэдэг хүнээр миний данс руу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлүүлсэн байсан. Би тэр үед Б.Э.нэ.ууныг ямар аргаар тэр мөнгийг олж над руу явуулсныг мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 46)
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 151)
15. Хохирогч М.О.рэв (хохирогч Б.Ө.р.с.ны танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хамт нэг газар ажиллаж байсан Б.Ө.р.с.н эгч над руу залгаад “Солонгос улсад сурдаг нэг охин байна. Манай төрсөн дүүгийн шавь байгаа юм. Тэр охин Солонгос улс руу сургуулийн урилгаар Монгол улсаас хүн гаргаж 1-3 сарын хугацаатай аялах, ажиллах эрхтэй виз гаргаж өгөх боломжтой гэж байна” гэхээр нь...би сонирхоод Б.Э.нэ.ууны “Facebook”-ийн найз болж утасны дугаараа өгөхөд Б.Э.нэ.уун над руу гадаад дугаараас залгаж холбогдсон. Б.Э.нэ.уун надад хэлэхдээ “Би Пусан хотод сураад 6 сар болж байгаа. Сургуульдаа онц сурвал бид нарт Монгол улсаас хүн авчирах урилга өгдөг, би онц сурдаг учраас хүн авчрах эрхтэй юм. Онгоцны зардал, 3 сарын хугацаатай амьдрах түрээсийн байр, хоолны мөнгө, карманы мөнгө зэргийг нийлүүлээд 3.000.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” гэж хэлээд “ХААН” банкны...дансны дугаар өгсөн....Ингээд би Б.Э.нэ.уунд итгээд 2016 оны 12 дугаар сарын 27-ны 12 цагийн орчим Багшийн дээдийн автобусны буудлын замын хойд талд байдаг “ХААН” банкнаас Б.Э.нэ.ууны данс руу 3.000.000 төгрөгийг “О.рэвээс Б.Э.нэ.уунд” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Б.Э.нэ.уун надад учруулсан хохирлоос 1.000.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэх 2.000.000 төгрөгөө авах дутуу...” гэх мэдүүлэг. (2хавтаст хэргийн 48, 49),
- “ХААН” банкны АТМ 488-с “... “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 43),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (2 хавтаст хэргийн 50)
16. Хохирогч Н.Б.рж (хохирогч Б.Ө.р.с.ны хүүгийн найз)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын эхээр манай найз Галбадрах (Б.Ө.р.с.ны хүү) надтай уулзахдаа “дүү Галхүүг Солонгос улс руу явуулах гэж байгаа” тухайгаа хэлсэн. Түүнээс хойш мөн хэд хоногийн дараа Галбадрахтай мөн уулзахад “хүмүүс групп болж явах гэсэн чинь нэг хүн дутаад байгаа юм байна. Чи явахгүй юм уу?” гэхээр нь ...би Галбадрахын хамт гэрт нь очиж ээж Б.Ө.р.с.нтай уулзахад “Б.Э.нэ.уун гэх охин Солонгос улсад сурдаг эмэгтэй хүүхэд хүмүүсийг Солонгос улс руу сургуулийнхаа урилгаар гаргах гэж байгаа юм, найдвартай хүн. Бид “Facebook”-р холбогддог юм” гэхээр нь би “Facebook” хаягаар нь орж Б.Э.нэ.уун гэх хүнтэй дүрсээ харж ярилцахад “миний талаар асуугаад чи Солонгост ирчээд харалчих юм биш биз, хэрвээ харалчихвал цуг явах хүмүүсээ баллаад намайг Солонгос руу дахиж хүн гаргах боломжгүй болгочихно шүү” гэхээр нь би “надад тийм асуудал байхгүй, би найдвартай гэдгээ” хэлсэн. Ингээд би Б.Э.нэ.уунд итгэсэн болохоор Б.Ө.р.с.н эгчид 2.500.000 төгрөгийн Б.Э.нэ.ууны данс руу хийчихээрэй гэж хэлээд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63, 64),
- “ХААН” банкны Толгойт тооцооны төвийн АТМ 540-с “... “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 30),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 144)
17. Хохирогч И.Э.н.цэг (хохирогч Б.Ө.р.с.ны дүү Б.Ж.галсайханы найз)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны орчим урд нь хамт ажиллаж байсан, одоо Япон улсад амьдарч байгаа Б.Ж.галсайхан надтай “Facebook”-р холбогдоод “Б.Э.нэ.уун гэдэг хүүхдийг миний шавь байгаа юм. Солонгос улс руу найдвартай визний материал гаргана” гэж хэлээд холбож өгсөн. Тэгээд энэ асуудал яригдсаны маргааш Б.Э.нэ.уун миний гар утас руу Солонгос дугаараас холбогдоод “та одоо энэ данс руу мөнгөө хий...” гэсэн. Тэгэхээр нь би хаширлаад мөнгө хийхгүй байсан чинь Б.Э.нэ.уун дахин залгаад “визний мөнгөний 60 хувиа төлчих гээд өөрийнхөө “ХААН” банкны дансыг өгөхөөр нь” би 10 дугаар хорооллын “ХААН” банкны салбар дээрээс хоёр хүүхдийн визний төлбөрийн 60 хувь буюу 2.400.000 төгрөгийг Б.Э.нэ.ууны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа Б.Э.нэ.уун “Facebook”-р тамга, тэмдэгтэй Солонгос бичигтэй визний материалын зургийг дарж явуулсан байсан. Тэгээд надад “Монголд виз очиход бэлэн болчихлоо, тийм учраас та тийзний мөнгө буюу үлдэгдэл 40 хувиа шилжүүл” гэхээр нь би өмнө нь мөнгө шилжүүлсэн данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Миний хохирлоос Б.Э.нэ.ууны ээж Б.т.г 2.000.000 төгрөгийг барагдуулсан. Одоо үлдэх хохирол болох 2.000.000 төгрөгийн Б.Э.нэ.уунаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2.400.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.600.000 төгрөгийг “Э.н.цэг” гэж тус тус шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 27, 28),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 143)
18. Хохирогч Н.Б.маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Э.нэ.уун гэдэг охинд 2016 оны 12 дугаар сард интернэтээр бүжиг зааж өгсөн. Тэр охин 2017 оны 2 сард Монголд ирээд “Би сургуулиасаа 15 хүн Солонгос улс руу урих эрхтэй болсон, та Солонгос улс руу нөхөртэйгөө яваад ирэх үү” гэхээр нь би нөхөртэйгөө ярилцаад, би ч төрөх дөхсөн байсан болохоор боломжгүй талаараа Б.Э.нэ.уунд хэлсэн. Тэгтэл Б.Э.нэ.уун дахиж залгаад “манай ах, дүү нар явж байгаа юм, танай ах дүү нараас явах хүн байхгүй юу, уг нь би танд тусалъя л гэж бодсон юм. Очоод өндөр цалинтай ажилд нь оруулаад өгч чадна” гэхээр нь би ах, дүү нараасаа сураглаад Урантогс эгч, Б.дан ах нартаа энэ тухай хэлсэн. Манай нөхөр Ганцоож өөрийн үйлчлүүлэгч Б.гэр гэдэг хүнд хэлсэн байсан. Тэгээд нөхөр бид хоёр явахгүй болохоор би өөрийн ах Б.данг Солонгос явуулах санаатай Б.Э.нэ.ууны данс руу 500.000 төгрөгийн 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. ...Б.Э.нэ.уун миний хохирлыг барагдуулаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 52, 53),
- Гэрч Н.Б.дангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Б.маа надад анх “Б.Э.нэ.уун гэдэг шавь нь байдаг. Солонгос улс руу хүн гаргах эрхтэй болсон гэж байна. Та явах уу гэж асуугаад миний өмнөөс 500.000 төгрөгийг Б.Э.нэ.уунд Солонгос явуулахаар өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 40),
19. Хохирогч Ч.Б.гэр (хохирогч Н.Б.маагийн нөхөр Ганцоожийн танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ганцоож ахтай тааралдаад...“БНСУ гарахаар материал бүрдүүлээд явж байгаа” гэдгээ сонирхуулаад ярьсан чинь Ганцоож ах “Б.маа эгчийн чинь шавь Б.Э.нэ.уун БНСУлсад сурдаг, сурч байгаа сургуулиасаа 15 хүнийг Монгол улсаас урих урилгаар шагнуулсан, урилгад орох хүн байна уу гэж асууж байна лээ” гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь би наадахыг чинь сонирхож үзье гэтэл Ганцоож ах Б.Э.нэ.уунтай Facebook-ээр холбогдоод утасны дугаарыг нь олж өгсөн. Би Б.Э.нэ.ууны 998...066 гэсэн утасны дугаарыг аваад залгаж ярьсан чинь “Өнөөдрийн дотор мөнгө, материалаа өг, хүн бүрдсэн, 2 хүн дутуу байгаа” гэж хэлсэн. Ямар материал хэрэгтэй талаар асуутал...тэрээр “гадаад болон монгол паспортоо хуулбарлаад чатаар явуулчих” гэхээр нь явуулсан. Б.Э.нэ.уун надад хэлэхдээ явах зардал 3.500.000 төгрөг болно. Эхний ээлжинд 2.000.000 төгрөгийг аваад виз гарсны дараа 1.500.000 төгрөгийг авна гэж хэлсэн. Тэгээд мөнгөө явуул гэж “ХААН” банкны дансаа явуулсан. Тэгэхээр нь би Б.Э.нэ.уунтай...хоёулаа уулзая гээд түүнтэй “ТЭДИ” төвийн үүдэнд 14 цагийн орчим уулзсан. Тэр үед Б.Э.нэ.уун надад “таны материал болох юм байна, та хурдан мөнгөө өг, над дээр 13 хүний материал бэлэн болоод байна, таных ороод, дээрээс нь Б.маа эгч нэг хүн олж өгнө” гэж хэлсэн. Тэгээд Б.Э.нэ.уун бид хоёр хамт яваад Циркийн хажуугийн төв “Голомт” банк орсон. Банкин дээр ирсэн хойноо Б.Э.нэ.уун Б.маа эгчтэй утсаар яриад, дараа нь би Б.Э.нэ.ууны утсаар Б.маа эгчтэй ярихад “асуудал байхгүй, 100 хувь итгэж болно, мөнгө өг, би ахынхаа материалыг өгч байгаа” гэхээр нь банкнаас 5.000.000 төгрөг аваад Б.Э.нэ.уунд бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 178, 179),
- Гэрч Д.Ганцоож (хохирогч Н.Б.маагийн нөхөр)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манайхаар үйлчлүүлдэг Б.гэр гэдэг залуу ажил дээр ирээд үсээ засуулаад сууж байхдаа “Би Солонгос улс руу явахаар хөөцөлдөж байгаа” гээд баахан бичиг баримт барьчихсан байхаар нь би “Манай эхнэр Б.маагийн шавь Б.Э.нэ.уун гэдэг охин Солонгос улс руу хүн гаргаж байгаа гэсэн. Хэдэн хүн дутуу байгаа гэсэн, чи холбогдоод асуугаад үзээч” гэсэн. Тэгээд би эхнэр Б.маатай утсаар яриад Б.Э.нэ.ууны утасны дугаарыг авч Б.гэрт өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 35),
- Мөнгө хүлээлгэн өгсөн баримт (2 хавтаст хэргийн 65)
20. Хохирогч Ч.Х.сүх (хохирогч Н.Б.маагийн ах Б.дангийн танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.маагийн ах Б.дантай...хуурай ах, дүү болсон улсууд юм. Б.дан ахаар дамжуулж Б.мааг таньдаг болсон. Б.дан ах 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “манай дүү Б.маагийн шавь Солонгос улсад сурч байгаад бүжгийн тэмцээнд орж түрүүлээд,...шагналд нь Монгол улсаас 15 хүнийг Солонгос улсад урих урилга авсан” гэж надад хэлсэн. Тэгээд Б.дан ах “хоёулаа хамт явъя, барьцаа мөнгө төгрөг гэх асуудал байхгүй, энэ талаар урилга дээр нь тодорхой заасан байгаа гэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би иргэний үнэмлэхээ хуулбарлаад Б.маагийн Facebook хаяг руу явуулсан. Б.маа над руу Б.Э.нэ.уун гэдэг хүний нэр, “ХААН” банкны 5028....6508 данс өгсөн. Би Б.Э.нэ.ууны энэ данс руу ... “Голомт” банкнаас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 182),
- Гэрч Н.Б.дангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын эхээр би найз Х.сүх рүү утсаар яриад “манай дүү Б.маагийн шавь Б.Э.нэ.уун гэдэг хүнд Солонгос улс руу 3 хүн явуулах эрх байна гэнэ. Чи явах уу, явах бол 1.500.000 төгрөгийг сургуулийнх нь данс руу хийчих” гэж хэлсэн. Тэгээд Х.сүх Б.Э.нэ.ууны хэлсэн данс руу 1.000.000 төгрөгийг хийсэн гэсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 40),
- Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ч.Х.сүх Солонгос улс руу урилгаар явна гэж Б.т.гийн Б.Э.нэ.уун гэх хүний “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлэхээр болсон. Би энэ 1 сая төгрөгийг нь Баянгол дүүргийн нутагт байрлах “Өргөө” кино театрын хажуугийн “Голомт” банкнаас шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 190, 191),
21. Хохирогч М.Б.най (хохирогч Н.Б.маагийн дүү)-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр...ээж Урантогс над руу утсаар яриад “Чи Солонгос улс руу явахаар болсон юм байна, Б.маа эгчийн чинь шавь Солонгос улсад сургуульд сурч байгаад 15 хүний урилгаар шагнуулсан гэнэ, тэр хүний тоонд чамайг багтаасан юм байна, хоол буудал нь үнэгүй ажилд зуучилж өгнө гэнэ” гэж хэлсэн. Тэгээд ээж Урантогс над руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би Б.маа эгчтэй холбоо барьж Б.Э.нэ.уун гэх охины дансны дугаарыг аваад мөнгийн шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185),
- Гэрч Д.Урантогсын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай бэр дүү Б.маа над руу залгаад “Солонгос улсад сурдаг нэг шавь маань сургуулийнхаа журмаар ажил хийх боломжтой 15 хүн Солонгос улс руу гаргаж байгаа юм байна. 1 хүний төлбөр нь 3.500.000 төгрөг гэнэ. Эхлээд 50 хувийг нь төлөөд дараа нь үлдэгдлийг нь төлөх боломжтой юм байна” гэхээр нь би өөрийн төрсөн хүү М.Б.най руу утсаар яриад “Б.маа эгчийнх нь шавь...Солонгос улс руу сургуулийнхаа эрхээр 15 хүн гаргаж байгаа юм байна, миний хүү Солонгос руу гурван сар явж ажил хийгээд ир” гэж хэлээд 2.000.000 төгрөг шилжүүлж, манай хүү Б.най Солонгос улс руу гаргана гэсэн Б.Э.нэ.ууны данс руу нь өөрийн нэрээр тэр өдөртөө шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 39)
- “ХААН” банкнаас “...Б.Э.нэ.ууны “ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг “Б.най” гэж шилжүүлсэн...” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 208),
22. Хохирогч Д.Ж.гал (хохирогч М.Б.най найз)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орчим найз Б.най урилгаар Солонгос явахаар болсон гэж надад хэлсэн. Тэгээд намайг явах уу гэхээр хэд хоног бодож байгаад явъя гэж шийдээд Б.найгийн эгч Б.маагийн данс руу 2.000.000 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумаас шилжүүлсэн. Б.маа эгч над руу яриад чиний мөнгө дансанд орсон байна гэдгийн хэлсэн. Надад анх хэлэхдээ Солонгос улс руу урилгаар 15 хүн явах гэж байгаа, барьцаа мөнгө хэрэггүй, 3.500.000 төгрөгөөр явна...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 188),
- Дорнод аймгийн “ХААН” банкны Шүр зах тооцооны төвөөс “...5027....7041 дугаарын данс руу 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийг “Ж.гал-с” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 189),
23. Хохирогч Х.Н.н-Э.э (шүүгдэгчийн эцэг, эхийн танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийн хамт “Нарантуул” зах дээр аяны хэрэгсэл худалдан борлуулдаг. 2017 оны 5 дугаар сараас тус зах дээр дугуйны сэлбэг хэрэгсэл худалдан борлуулдаг Б.т.г, Б.хү гэдэг гэр бүлийн хүмүүсийг мэддэг болсон. Тухайн үед тэр хоёрын охин Б.Э.нэ.уун эцэг, эхдээ ирж тусалдаг байсан. Манайх Б.Э.нэ.ууны эцэг, эхийн лангуутай харалдаа ойрхон байдаг болохоор өдөр бүр л тааралдаж юм ярьж суудаг байсан. 2017 оны 7 дугаар сард зах дээр Б.Э.нэ.уунтай юм яриад сууж байтал тэрээр “өөрийгөө Солонгос улсад сурдаг, би сургуулийнхаа журмаар Солонгос руу хүн гаргах эрхтэй байдаг. Хэрвээ хүн гаргавал миний тэтгэлгийн оноо нэмэгдэж хөнгөлөлт эдэлдэг. Би олон хүн гаргасан, гэхдээ найдвартай очоод харлахгүй гэсэн хүмүүсийг л гаргадаг. Хэрвээ миний очсон хүмүүс харалчихвал би сургуулиасаа хөөгдөх болно. Яагаад гэвэл би тэр хүмүүсийн батлан даагч болж байгаа гэсэн үг юм. Та нөхөртэйгөө Солонгос улс руу гарахгүй юм уу, хэрвээ гарна гэвэл материалаа өгчих, гэхдээ би нэг хүнийх нь л материалын мөнгийг авна” гэж санал тавьж хэлсэн. Тэгээд би нөхөртөө энэ талаар хэлэхэд эргэлзээд...Эрдэнчулуунтай уулзахаар болсон. Б.Э.нэ.ууны “Korea Town”-д байдаг гэрт очиж нөхөр бид хоёр уулзахад тэрээр “байраа манай эцэг, эх хоёрын байр, эцэг, эх хоёрын виз гарчихсан байгаа, удахгүй Солонгос явна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр түүнээс эцэг, эх чинь яагаад зах дээр ирэхгүй байгаа юм бэ гэж асуухад “эцэг, эх хоёр Солонгос явах гэж байгаа болохоор найзуудтайгаа хөдөө явчихсан” гэж хариулсан. Тэгээд бид хоёр Б.Э.нэ.уунд итгээд материал бүрдүүлж байх хугацаандаа эхлээд 500.000 төгрөгийг би өөрийн 5064....5201 гэсэн “ХААН” банкны данснаас 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “nomin” гэсэн утгаар шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мөн өөрийн данснаас 2.400.000 төгрөгийг Б.Э.нэ.ууны хэлсэн 5018....5269 гэсэн “ХААН” банкны данс руу шилжүүлсэн. Б.Э.нэ.ууны 5018....5269 дансыг надад сургуулийн данс гэж хэлсэн. Дараа нь 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд 3.000.000 төгрөгөө өгчихөөд байж байсан чинь Б.Э.нэ.уун “нэг хүний мөнгөөр хоёр материал явуулж болохгүй байна, нөхрийнхөө мөнгийг өгчих, хэрвээ нөхрийнхөө мөнгийг өгчихвөл хоёр хүүхдээ ч гэсэн аваад явж болно, хугацаа нь зургаа нь сар болохоор хүүхдүүдээ аваад явчихгүй юу” гэхээр нь зөвшөөрөөд өөрийн данснаас Б.Э.нэ.ууны сургуулийн данс гэж хэлсэн 5018....5269 данс руу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “В” гэсэн утгатайгаар 1.500.000 төгрөг, ...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр утга бичилгүй 1.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “noni” гэсэн утгатайгаар 1.000.000 төгрөг,...тус тус шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр Б.Э.нэ.уунтай зах дээр уулзахад тэрээр “Солонгост хадгаламжид хийчихсэн байгаа мөнгөө авчрах хэрэгтэй байна, 4.000.000 төгрөг байвал өгөөч, дараа 7 хоногийн нэг дэх өдөр ирээд мөнгийг чинь өгчихнө” гэхээр нь би өөрийнхөө Голомт банкны 1205....5389 дугаарын данс руу хүнээр 4.000.000 төгрөг шилжүүлүүлээд Голомтын данснаасаа Б.Э.нэ.ууны хэлсэн 5018....5269 данс руу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.200.000 төгрөгийг, ...800.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны данснаас мөн өдөр тус тус шилжүүлээд...бүтэн сайн өдөр нь 1.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр нөхөр бид хоёр Б.Э.нэ.уунтай уулзахад “хоёр хүүхдийг чинь гаргавал дахиад мөнгө хэрэгтэй болох нь” гэхэд нь манай нөхөр уурлахад...Б.Э.нэ.уун “тэгвэл би хоёр хүүхдийг чинь өөрийнхөө нэр дээр аваад гаръя, оронд нь та хоёр яаралтай хүн олоод өгчих, тэгэж байж миний тэтгэлэгийн оноо гүйцэх гээд байна” гэхээр нь би төрсөн эгч Х.Э.н.цэг, С.Олонбаяр, Ө.Тэнгис нартай ярилцахад тэд нар Солонгос явахаар шийдсэн. Тэгээд энэ талаар Б.Э.нэ.уунд хэлэхэд наад 3 хүнийхээ урьдчилгаа болгож 4.000.000 төгрөгийг өгчих гэхээр нь...2017 оны 9 дүгээр сарын 01-ний Б.Э.нэ.ууны дээрх данс руу АТМ-аас шилжүүлсэн. Мөн Б.Э.нэ.уун 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр миний мөнгө зээлсэн хүний дансыг аваад 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ...Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 9 цагт...Багшийн дээд дээр хүлээж байгаад Б.Э.нэ.уунтай уулзахад надад “Энэ Гансүх ахын урилга нь” гэж хэлээд та эндээ байж байгаарай гэсэн. ...Би нөхөр Гансүх, эгч Э.н.цэг, ах Олонбаяр гурвыг дуудаад Б.Э.нэ.ууны өгсөн урилгыг нөхөртөө үзүүлэхэд манай нөхөр “Энэ хуурамч юм шиг байна, он сар өдөр, хүйс гээд бүх юм нь зөрж байна” гээд энд хүлээгээд нэмэргүй юм байна гээд бид нар явцгаасан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 154-156),
- Гэрч Л.Гансүх (хохирогч Х.Номин-Эрдэнийн нөхөр)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сард манай эхнэр Н.н-Э.эд Б.Э.нэ.уун өөрийгөө “Солонгос улсад сурдаг сургуулийнхаа журмаар хүн гаргадаг, тэр хүмүүсийнхээ тоог гүйцээчихвэл өөрөө хөнгөлөлт эдэлдэг, та нөхөртэйгөө явахгүй юм уу?” гэж хэлсэн байсан. Эхэндээ би хаширлаж байсан боловч Эрдэнчулуунд...итгээд манай эхнэр өөрийнхөө дансанд байсан мөнгөнөөсөө визний мөнгө гэж нийт 7.000.000 төгрөгийг Б.Э.нэ.ууны сургуулийн данс гэж хэлсэн “ХААН” банкны данс руу хэд хэд хувааж шилжүүлсэн. Дараа нь Б.Э.нэ.уун “дахиад хүн олох хэрэгтэй байна” гэхээр нь манай эхнэр ах, эгч, дүү гуравыгаа бас явуулъя гээд өөрөөсөө тэдний өмнөөс 4.000.000 төгрөгийг Б.Э.нэ.уунд өгсөн. Мөн Б.Э.нэ.уун манай эхнэрээс “мөнгө зээлчих, Солонгос яваад хадгаламжид байгаа мөнгөө аваад ирье” гэж хэлээд...4.000.000 төгрөгийг хүүтэй зээлж авсан...гэсэн. ...Манай эхнэрээс Б.Э.нэ.уун нийт 13.000.000 төгрөг авсан. Б.Э.нэ.уун манай эхнэр Н.н-Э.эд “сургуулийн урилга” гээд хуурамч цаас өгсөн байсан. Тэгээд бид хоёр эцэг, эх хоёр дээр нь очиж үнэнийг нь хэлсэн. Манай эхнэр өөрийн “ХААН” банкны 5064....5201, “Голомт” бакны 1205....5389 гэсэн дугаарын данснуудаас Б.Э.нэ.уунд мөнгө шилжүүлж байсан. ...Б.Э.нэ.уун луу мөнгө шилжүүлж байхдаа заримдаа ямар ч утгагүйгээр, заримдаа “даавууны төлбөр Ука”, Н.н-Э.э, Noni гэх зэргээр шилжүүлж байсан. Учир нь эхнэр бид хоёр оёдлын бизнес эрхэлдэг учраас банкны хуулган дээрээ бараа материал худалдаж авсан төлбөр болгож харагдуулах нь бид хоёрын ажил болон дансны түүхэнд хэрэгтэй гэж үзээд тэгэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 185, 186),
- Гэрч Х.Э.н.цэг, С.Олонбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Н.н-Э.э ...надад “Солонгос явуулж өгнө гэсэн хүн байна. Та нөхөр, хүүхэдтэйгээ явах уу?” гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж зөвшөөрсөн. Тухайн үед надад мөнгө байгаагүй болохоор манай дүү Н.н-Э.э...бид гурвын визны мөнгө болох 4.000.000 төгрөгийг бидний өмнөөс өөрөөсөө гаргаж Б.Э.нэ.уун гэдэг хүнд өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 191, 193),
- Шүүгдэгчийн хохирогч Х.Н.н-Э.эд “гэрч Гансүхийн урилга гэж үзүүлсэн Сertificate of admission буюу элсэлтийн урилга” гэх баримт (2 хавтаст хэргийн 126),
- Хохирогч, гэрч нарын танилцуулга, визний маягт бөгөлөгдсөн Солонгос хэл дээрх баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 104-125),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 157),
- “ХААН” банкнаас “...Т.Б.хүгийн (шүүгдэгчийн эцэг) “ХААН” банкны 5018....5269 дугаарын данс руу 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг “nomin” гэж, ...2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2.400.000 төгрөгийг “daawuunii tolbor” гэж, ...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийг “В” гэж, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, ...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг “noni” гэж, ...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөгийг “uka daawuunii tulbur” гэж, ...2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг “nomio daawuu” гэж, ...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг “Даавуу төлбөр ука” гэж тус тус шилжүүлсэн” баримтын хуулбар (2 хавтаст хэргийн 158-160),
- “Голомт” банкнаас “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.200.000 төгрөгийг “daawuunii tulbur uka, Б.хү, ХААН төв банк” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (2 хавтаст хэргийн 161),
24. Хохирогч Т.А.рэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр таксинд явж байтал...10 дугаар хорооллын урд туслах зам дээрээс нэг охин гараа өргөж байхаар нь суулгаад “Korea Town” оръё гэсэн. Тэгээд хэлсэн газар луу нь явж байтал тэр охин надад “Би Солонгос улсад сурдаг оюутан. Давхар иргэншилтэй, 35 хүн Солонгос улс руу гаргах эрхтэйгээс 31 хүнийг нь гаргачихсан байгаа. Одоо 4 хүн Солонгос руу гаргах дутуу байгаа. Хэрвээ энэ 35 хүнээ гүйцээгээд гаргачих юм бол би сургуулийнхаа 100 хувь тэтгэлэгт хамрагдах юм. Та Солонгос явах бол би танд Солонгосын урилга авч өгөөд визийг чинь гаргаад өгч болно. Очоод ажлын байр бэлэн, нэг хүний 3.800.000 төгрөг хэрэгтэй. Эхний ээлжинд 2.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд...үлдэгдэл мөнгөө Солонгос улсад очоод өгч болон” гэж хэлсэн. Тэгээд миний утасны дугаарыг аваад “Korea Town”-д буусан. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бид хоёр холбогдоод Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нотариат дээр уулзаад би өөрийн 2.000.000 төгрөгийг бэлнээр Б.Э.нэ.уун гэдэг охинд өгсөн. Б.Э.нэ.уун бид хоёр нотариатаар зээлийн гэрээ байгуулж мөнгөө өгөлцөж авалцсан. Түүнээс хойш 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Э.нэ.уунтай уулзахад надад өөр хүний канондсон урилга үзүүлээд “Таны урилгыг энэ хүнийхтэй сольсон байна” гэж хэлээд салцгаасан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 146, 147),
- Зээлийн гэрээ (2 хавтаст хэргийн 101)
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 148)
25. Хохирогч Ц.Т.ж.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийнтөв Сүхбаатар сумаас Улаанбаатар луу замын унаанд сууж ирэхэд тус унаанд Сэлэнгийн Алтанбулагаас Улаанбаатар луу явж байна гэж өөрийгөө танилцуулсан охин байсан. Тэр охин манай машинд хамт явж байсан хүмүүстэй ярьж байхдаа “Өөрийгөө Солонгос улсад сурдаг, Солонгос руу урилгаар хүмүүст виз гаргаж өгнө, хэрвээ хүмүүс гаргачихвал миний тэтгэлэгийн оноо нэмэгддэг юм. Яаралтай хүмүүсээ гаргах хэрэгтэй байгаа, одоо 31 хүн гарчихсан араас нь 5 хүн гаргах хэрэгтэй, 10 дугаар сарын 05-ны өдөр гэхэд тэр 5 хүмүүс оччихсон байх ёстой юм” гэж ярьж байхаар нь би дугаарыг нь тэмдэглэж авсан. Тэгээд Б.Э.нэ.уун гэдэг охин Улаанбаатар хотод ирээд Хорооллын эцэс дээр буусан. Би тэр өдрөө Б.Э.нэ.ууны 997....754 гэсэн дугаар луу ...залгаад “Солонгосын визээ хэдэн төгрөгөөр гаргах вэ” гэсэн чинь “уулзаж байгаад ярилцъя” гээд Б.Э.нэ.уун бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “ТЭДИ” төв дээр уулзахад Б.Э.нэ.уун нэг ширхэг гадаад паспорт, 2-3 хүний иргэний үнэмлэх, боодолтой 10.000 төгрөг барьчихсан зогсож байсан ба тэрээр надад “Солонгос явах хүмүүстэйгээ уулзсан юм, тэд нарын материал” гэж тайлбарлаад нэг хүний 2.000.000 төгрөг, гадаад паспорт, иргэний үнэмлэх хэрэгтэй гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би найзтайгаа явна гэж хэлтэл “маргааш 15 цагаас өмнө мөнгөө олж ирээрэй, өнөөдөртөө би та хоёрын мөнгийг өөрөөсөө гаргаад урилгыг чинь захиалчихъя” гээд салсан. Тэр үед манай найз С.ъя.р бас ирчихсэн Б.Э.нэ.уунтай хамт уулзаж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр С.ъя.р бид хоёр хүний 2.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөг олоод Б.Э.нэ.уунтай утсаар ярихад “гэртээ байна “Korea Town”-ны гадаа хүрээд ир” гэсэн. Тэгээд “Korea Town”-ны гаднаас Б.Э.нэ.ууныг аваад Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын “EFFS” худалдааны төвийн хажууд байдаг нотариат дээр очиж манай найз С.ъя.рын нэр дээр зээлийн гэрээ байгуулж Б.Э.нэ.уунд 4.000.000 төгрөгийг бэлнээр С.ъя.р бид хоёр өгсөн. Мөнгө өгөхдөө С.ъя.р бид хоёр өөрсдийнхөө гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхээ хамт өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 151, 152),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 153),
26. Хохирогч Б.С.ъя.р (хохирогч Ц.Т.ж.нгийн найз)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр найз Т.ж.н намайг дуудаад бид хоёр уулзахад Т.ж.н надад “Солонгос явуулах хүн байна, хоёулаа очиж уулзъя” гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр “ТЭДИ” төв дээр Б.Э.нэ.уун гэдэг охинтой уулзсан. Б.Э.нэ.уун гэдэг охин бид хоёрт хэлэхдээ “31 хүн Солонгос улс руу явуулчихсан байгаа 6 сарын хугацаатай виз гаргана. Бичиг баримт мөнгөө өгчих юм бол Солонгосын сургуулиас урилга чинь хүрээд ирнэ. Нэг хүний урьдчилгаа 2.000.000 төгрөг” гэж хэлэхээр нь Т.ж.н бид хоёр Б.Э.нэ.уунаас маргааш уулзъя гэж хэлээд салсан. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Т.ж.н бид хоёр тус тусын 2.000.000 төгрөгөө аваад Б.Э.нэ.уунтай утсаар яриад “Korea Town” гэсэн байрны гаднаас түүнийг аваад 10 дугаар хорооллын “EFFS” худалдааны төвийн хажууд байдаг нотариат дээр очсон. Би өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж Б.Э.нэ.уунд Т.ж.нгийн мөнгөтэй нийлүүлээд 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 163, 164),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 165),
- Зээлийн гэрээ (2 хавтаст хэргийн 100),
27. Гэрч Д.Б.т.г (шүүгдэгч Б.Э.нэ.ууны эх)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн охин 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Солонгос улсын Пусан хотын “Томёондэ” их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцахаар 6 сарын хугацаатай явсан. Ингээд би охин Б.Э.нэ.ууныг сургуульдаа сурч байгаа гэж бодож байтал 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний дүү Бадамцэцэг Солонгос улсын Пусан хотод ажил хийхээр очоод байхдаа над руу утсаар яриад “Б.Э.нэ.уун Солонгост байхдаа Монголоос хүмүүсээс мөнгө төгрөг авсан бололтой байна” гэхээр нь охин Б.Э.нэ.уунтай утсаар ярьж асуухад хэдэн хүнээс Солонгос гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан гэдгээ хэлсэн. Тэгээд би дүү Бадамцэцэг рүү яриад “Б.Э.нэ.ууныг яаралтай Монгол руу аваад ир” гэж хэлээд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монголд ирүүлсэн. Б.Э.нэ.ууныг Монголд ирээд нисэх онгоцны буудал дээр буухад нилээд хэдэн хүмүүс цуглаад Б.Э.нэ.ууныг тосож уулзсан. Би тэр үед охин Б.Э.нэ.уунд мөнгө өгсөн хүмүүс байна гэдгийг дотроо бодоод гэрлүүгээ харих замдаа “ХААН” банкаар ороод Б.Э.нэ.ууны дансны хуулгыг авч үзэхэд нилээд хэдэн хүнээс их хэмжээний мөнгө авсан харагдаж байхаар нь тэдгээр хүмүүсийг дуудаж уулзан үнэн байдлыг хэлсэн. ...охин Б.Э.нэ.уун 2017 оны 3 дугаар сард Ж.гал, Б.най, Б.гэр, Х.сүх гэх хүмүүсээс мөн л Солонгос улс руу гаргаж өгнө гэж хэлээд 7.500.000 төгрөг авсан болох нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 78, 79),
“...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед Гансүх манай ажил дээр ирээд “Танай охин Б.Э.нэ.уун эхнэр Н.н-Э.этэй уулзаад хуурамч бичиг баримт өгөөд...бид хоёроос их мөнгө авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар юунд итгэж өгч байгаа юм бэ?” гэхэд “харин тиймээ, Б.Э.нэ.уунд л итгээд өгчихсөн юм. Бид хоёрыг болон манай хамаатан саданг Солонгос гаргаж өгнө гэж хэлээд бид хоёроос 14.000.000 төгрөг авсан” гэж хэлсэн. Тэгээд би охинтойгоо уулзаад асуухад “би 6.000.000 төгрөгийг нь хүнд хүүтэй зээлдүүлчихсэн, үлдсэнийг нь үрчихсэн гэж хэлсэн. ...Тэр хүмүүсээс мөнгө авахдаа өөрийн дансаар биш манай нөхөр Т.Б.хүгийн дансыг ашиглаж...авсан байсан. Манай нөхөр хоёр данстай бөгөөд Б.Э.нэ.ууны ашигласан дансыг ердөө хэрэглэдэггүй байсан. Дансных нь карт Б.хүгийн түрийвчинд байдаг. Тэгээд өчигдөр ийм асуудал болсныг мэдээд Б.хү картаа үзэхэд түрийвчинд нь карт нь байсан. Тэгэхээр нууцаар картыг нь аваад буцаагаад хийсэн болж таарч байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 177),
28. Гэрч Т.Б.хү (шүүгдэгч Б.Э.нэ.ууны эцэг)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр Б.т.гийн хамт Дүнжингаравын лангуун дээр сууж байхад Гансүх гээд Нарантуул зах дээр майхан зардаг залуу хүрч ирээд “Б.Э.нэ.уун хүмүүст Солонгос гаргана” гэж хэлээд мөнгө авсан” талаар хэлсэн. Тэгээд би Б.Э.нэ.ууны хийсэн хэргийн талаар мэдсэн. ...Миний хэрэглэдэггүй “ХААН” банкны нэг данс байдаг юм. Тэр дансны картыг түрийвчнээс аваад тэр данс руу хүмүүсээс мөнгө шилжүүлж авсан байсан. Тэгээд энэ тухай эхнэр бид хоёр мэдчихээд картаа шалгахад түрийвчинд карт маань байсан. Хэлэхгүй аваад буцаагаад хийчихсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 178)
29. Гэрч Б.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын дундуур намайг Нарантуул захын лангуун дээр зогсож байхад Б.Э.нэ.уун ирээд...майхан, сүүдрэвч, мишок, чийгний гудас авна гээд зарлагын баримт бичүүлэхэд тэр зүйлүүд нь 2 сая гаран төгрөг болсон чинь Б.Э.нэ.уун надад урьдчилгаа гээд 800.000 төгрөгийг...миний “ХААН” банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд Б.Э.нэ.уун 10 гаран хоног бараагаа авахгүй болохоор нь би Б.Э.нэ.уун луу залгаад...чи энэ бараагаа аваад надад үлдэгдэл...мөнгөө өгчихвөл уг нь надад мөнгөний хэрэг их байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.Э.нэ.уун “надад мөнгө байгаа ш дээ, 5 хувийн хүүтэй зээлэх юм уу” гэхээр нь би зөвшөөрч Б.Э.нэ.уунаас 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр 500.000 төгрөг, ...22-ны өдөр 3.000.000 төгрөг мөн бэлнээр аваад...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүүтэй нь 3.675.000 төгрөг, мөн барааны мөнгө гэж өгсөн 800.000 төгрөгтэй нийлүүлээд 4.475.000 төгрөгийг нийтдээ буцаан өгөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 195, 196),
30. Гэрч Т.Номинхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Э.нэ.ууныг Алтанбулгаас Сэлэнгийн Сүхбаатар орох унаанд суулгаж явуулсан....Улаанбаатарт оччихоод над руу бас ярьсан. Тэгээд маргааш нь над руу Б.Э.нэ.уун залгаад “хоёулаа уулзъя, би Энхжинтэй хамт байна, Энхжин танд утас авч өгье гээд байна” гээд байхаар нь...орой 18 цаг өнгөрөөгөөд “ТЭДИ” төв дээр Б.Э.нэ.уун дээр очиж уулзахад, тэрээр “Энхжин таныг хүлээсээр байгаад явчихлаа, бид хоёр сая хоолонд ороод саллаа, та ирсэн бол цуг хоолонд ороод таныг танилцуулах байсан юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр “ТЭДИ” төв рүү ороод Б.Э.нэ.уун надад 470.000 төгрөгөөр “Samsung Galaxy S6 Edge” гэдэг утас авч өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 201, 202),
31. Гэрч А.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 онд Б.Э.нэ.уун өөрийгөө “Оюунтуул эгч бид хоёрын шүтэн бишрэгч” гээд надтай Оюунтуул эгчээр холбогдож танилцаж байсан. ...2017 оны 8 дугаар сард Б.Э.нэ.уун бид хоёр хамт явж байхад Б.Э.нэ.уун миний машины банкыг бензинээр дүүргэж өгч байсан. Тэр нь 100.000 төгрөг болсон. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай продакшин Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглолтын нээлтээ хийсэн өдөр Б.Э.нэ.уун ирээд тоглолтын дараа Оюунтуул эгч бид хоёрт тус тусад өөрсдийнх нь нэрийг Монгол бичгээр бичсэн жааз болон шокалад өгсөн. 9 сарын эхээр би машинаа журмын хашаанд оруулчихаад буцааж авах торгуулийн мөнгө дутчихаар нь Б.Э.нэ.уунаас 250.000 төгрөгийг өөрийн хаан банкны дансаар шилжүүлж авсан....2017 оны 9 дүгээр сард Б.Э.нэ.уун надаас тоглолтын 4 билет кассан дээр захиад өгөөч гэхээр нь би захиж өгсөн...Мөн Б.Э.нэ.уун миний утасны төлбөр гарчихсан...байгааг мэдээд...утасны төлбөр гэж надад 80.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Бас нэг өдөр би тоглолтогдоо орж байхад тоглолтын дундуур Б.Э.нэ.уун над руу залгаад “Та түр гараад ирээч” гэхээр нь би гарахад Б.Э.нэ.уун ирчихсэн надад “Samsung Galaxy s6 Edge” маркийн...гар утас өгөөд “Танд бэлэглэж байна гэсэн. Тэгээд би утсыг нь авсан. Мөн нэг өдөр би Минж плаза орж хувцас үзэж байгаад подволк үзээд авах гэтэл Б.Э.нэ.уун “би мөнгийг нь өгчихье” гээд худалдагчид шууд мөнгийг нь өгчихсөн. Тэр үед Б.Э.нэ.уун подволкийг 30.000 төгрөгөөр, эрээн өнгийн өмдийг 60.000 төгрөгөөр авч өгсөн. Намайг Соёлын тэргүүний ажилтан болоход Б.Э.нэ.уун надад “танд бэлэг авч өгье, юу авахуулах юм бэ, би юу авч өгөхөө мэдэхгүй байна” гэхээр нь би пүүз авахуулъя гэхэд пүүз захиалгын мөнгө болох 540.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 204, 205),
32. Гэрч Д.Оюунтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 сарын тоглолтын нээлтийн дараа Б.Э.нэ.уун гэдэг охин дахиж ирээд Монгол бичгээр миний нэрийг бичүүлж жаазанд хийгээд цэцгийн хамт өгчихөөд явсан. Хэд хонгийн дараа Б.Э.нэ.уун надтай утсаар яриад 5 билет захиарал миний данс руу 60.000 төгрөг шилжүүлж билетээ авсан. Түүний дараа миний “Facebook”-р сурталчилдаг...ботоксоос захиалж авъя гэхээр нь би захиалгыг нь авахад 3 ширхэгийг нийт 630.000 төгрөгөөр захиалж миний данс руу мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 207, 208),
33. Гэрч Э.Энхзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сард Б.Э.нэ.уун намайг хамт дэлгүүр оръё гэхээр нь би ханиндаа явсан. Тэгэхэд Б.Э.нэ.уун надад 10.000 төгрөгөөр нүдний шил, 9.000 төгрөгөөр подволк, 15.000 төгрөгөөр углааш авч өгч байсан. Дараа нь манай эгчтэй Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон дээр жүжиг үзэх гээд явж байхдаа тааралдаад надад нүүрний тос бэлэг болгож манай эгчээр өгч явуулсан байсан. ...Б.Э.нэ.уунтай найзалж байх үедээ бид хоёр уулзахад дандаа л үнэтэй газраар орж хоол идье гээд байдаг байсан. Тухайн үед нь би “үнэтэй хоолонд орохгүй надад ийм газар орох мөнгө байхгүй” гэхээр тэрээр “байнга ингэх биш дээ би өөрийнхөө юмыг өөрөө мэдье зүгээр” гэж хэлээд байдаг байсан. Тэгээд л би дагаж явж хоолонд ордог байсан....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 222, 223)
34. Шүүгдэгч Б.Э.нэ.ууны “ХААН” банкны харилцах 5028....6508 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга “...2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Б.Ж.галсайханаас орлого” гэж 2.200.000, ....2016 оны 11 дүгээр сарын 24-нд “Э.н.цэг” гэж 2.400.000 төгрөг, ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5005....4076 (хохирогч Б.Э.л) данснаас 2.000.000 төгрөг, ...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Р.Б.р.н” гэж 2.500.000 төгрөг, ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Галхүү” гэж 2.000.000 төгрөг, ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Б.р.г” гэж 2.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Э.н.цэг” гэж 1.600.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “А.мэг” гэж 1.000.000 төгрөг, ...5025....0387 (хохирогч Б.рж) данснаас 2.500.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “О..р” гэж 2.500.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Н.р.н” гэж 2.500.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “О.б.р” гэж 3.000.000 төгрөг, “Уу.яр” гэж 3.000.000 төгрөг, “Б.г.н” гэж 3.000.000, ...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ж.л.н” гэж 3.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Б.т.р” гэж 3.000.000 төгрөг, “М.р.маа” гэж 1.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “М.р.маа” гэж 1.000.000 төгрөг, “М.ням” гэж 3.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5034....3477 (хохирогч М.О.рэв) данснаас 3.000.000 төгрөг, ...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Б.най” гэж 2.000.000 төгрөг, “Ч.Х.сүх” гэж 1.000.000 төгрөг, ...2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Ж.гал” гэж 1.000.000 төгрөг, ...2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “Эрдэнэбилэг” гэж 1.500.000 төгрөг...” тус тус орсон талаарх депозит дансны хуулга (1 хавтаст хэргийн 235-241)
35. Шүүгдэгч Б.Э.нэ.ууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
- 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “...Би 2015 онд Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийг төгссөн юм. Тэр жилдээ элсэлтийн шалгалт өгөөд МУИС-ын Уул уурхайн ангийг аваад сургуульдаа суралцаагүй ба 2015 оны 8 дугаар сараас зөөгчийн ажил хийж байгаад 2016 оны 3 дугаар сард ажлаасаа гараад Солонгос улс руу сургуульд явах виз хөөцөлдсөн. Би виз хэрхэн гаргадаг талаар “Айникс” ХХК зуучлалын компаниас зөвөлгөө авч хөөцөлдсөн ба 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Солонгос улс руу явсан...” (1 хавтаст хэргийн 86),
- 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “...Солонгос улсад суралцаж байхдаа ерөнхий боловсролын сургуульд...багшилж байсан Ж.галсайхан багштай “Facebook”-р нь орж холбогдоод түүнээс хойш холбоотой байдаг болсон. Тухайн үед Ж.галсайхан багш “Япон улсад ажиллаж байгаад харалчихаад Монгол руу буцах боломжгүй болсон” талаараа ярьж байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын дундуур нэг өдөр би Ж.галсайхан багштай “Facebook”-р холбогдож байхдаа “Би Солонгос улсад хүн урих эрхтэй болсон, тэтгэлэгээр суралцаж байгаа оюутнууд шалгалтаа онц өгвөл хүн урих эрхтэй болдог юм, таныг Солонгос улс руу урилгаар ирүүлж болно. Солонгост ирүүлэхэд 3.500.000 төгрөг болон. Та ирэхийг хүсэж байвал над руу гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэхийн зургийг миний “Facebook”-ээр явуулчих, би материалыг чинь бүрдүүлээд тийзийг нь явуулъя” гэж хэлсэн. Тэгээд Ж.галсайхан эгч Монголд байдаг өөрийн төрсөн эгч Ө.р.с.н руу яриад над руу 2.700.000 төгрөгийг “ХААН” банкаар шилжүүлсэн байсныг би хүлээж авсан. Тэгээд би Ө.р.с.н эгчтэй холбогдож байхдаа “Солонгос улс руу дахин 3 групп хүн урих ёстой” тухай хэлэхэд тэрээр “Солонгос улс руу явах хүн олъё” гэж хэлсэн. Түүнээс хойш Ө.р.с.н эгч надтай байнга холбогдож байгаад Б.р.г, О..р, Б.т.р, М.ням, Галхүү, Э.н.цэг, Н.р.н, Б.рж, Б.г.н, Уу.яр, М.р.маа, О.б.р, Б.р.н, Ж.л.н, О.рэв, А.мэг гэх хүмүүсийг надтай холбуулж өгөхөөр нь би “Амжилт аз дагуулна” гэсэн нэртэй “Facebook” хаяг нээж тэдэнтэй харилцаж...өөрийн “ХААН” банкны дансаар дамжуулж мөнгө авч эхэлсэн. Намайг Солонгос улсад байхад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ээжийн дүү Бадамцэцэг Солонгос улсад ажил хийхээр очоод байхдаа намайг сэжиглээд ээж рүү ярьж хэлээд, ээж Б.т.г над руу ярьж асуухад нь үнэн байдлыг хэлсэн. Тэгээд Бадамцэцэг эгч намайг дагуулаад 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад ирсэн. ...Мөн би Солонгос улсад сурч байхдаа сургуулийн бүжгийн тэмцээнд орох гээд Б.маа гэж бүжгийн багштай “Facebook”-р холбогдож танилцаж байсан. Тиймээс Монголд ирээд байхдаа Б.маа багштай “Facebook”-р холбогдоод “Солонгос улс руу хүн гаргах эрхтэй болсон тухай хэлээд, явах хүн байна уу, нэг хүний 3.500.000 төгрөгөөр явуулна. Урьдчилгаа 2.000.000 төгрөг авна, үлдэгдэл мөнгийг Солонгост очиход нь авна” гэж хэлсэн. Тэгтэл Б.маа багш надаас “ямар шугамаар явуулж” байгаа талаар асуухаар нь би “миний сурдаг сургууль зочид буудал, барилгын үйлдвэрүүдтэй холбоотой байдаг болохоор тэтгэлэгт оюутнууддаа тэдгээр газарт хүн урьж ирүүлэх эрх олгосон” гэж хэлсэн. Ингээд Б.маа эгч “Б.най, Х.сүх, Б.гэр, Ж.гал” гэх хүмүүсийг явуулахаар болсон тухай хэлж тэдгээр хүмүүсээс Б.най, Х.сүх, Ж.гал нар мөнгө дансаар шилжүүлээд, Б.гэр гэх хүн...2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Би Солонгос улсад байхдаа хүмүүсээс шилжүүлж авсан мөнгийг сургалт, байрны төлбөр болон хоол, хүнс, такси, дэлгүүр хэсээд тоглож цэнгээд дуусгасан. ...Монголд ирээд байхдаа хүмүүсээс авсан мөнгөөр найз залуудаа утас, онгоцны тийз авч өгсөн. Мөн асрамжийн газар 600.000 төгрөг, эмнэлэгт биеэ үзүүлэх, хоол хүнс авч идээд дуусгасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 88-91),
- 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “...Би Б.маа эгчтэй Солонгос улсын Пусан хотын нэг сургуульд нэг ангид сурдаг байсан. Б.маа эгч надад “Хэлний бэлтгэлээ төгссөний дараа магистрт орно, магистрт ороход бакалаврын диплом хэрэгтэй, бакалаврын диплом байхгүй болохоор магистрт орж чадахгүй юм байна” гэж надад ярьж байхаар нь би “Би Монголоос танд бакалаврын диплом гаргуулаад өгье” тэгээд та магистртаа орчих” гэсэн чинь Б.маа эгч ээжтэйгээ яриад хэд хоногийн дараа миний данс руу ээжээрээ 2.000.000 төгрөг шилжүүлүүлсэн. Дараа нь би 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Монголд ирчихсэн байхдаа Солонгос улс руу Б.маа эгчтэй яриад “манай ээжийн бие өвдөөд байна, би ажил хийхгүй байгаа болохоор мөнгөггүй байна, та надад боломжоороо мөнгө зээлээч” гэсэн чинь...ээжээрээ надад 1.000.000 төгрөгийг өгүүлсэн. ...Би Б.маа эгчид бакалаврын диплом авч өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 224-226),
- 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр...таксины жолооч Т.А.рэлд...өөрийгөө Солонгос улсад сурдаг, Солонгос руу хүн гаргаж өгдөг...гэж хэлэхэд тэр хүн маргааш нь буюу 18-ны өдөр надруу залгаад “мөнгө өгөхдөө гэрээ нотариат хийж өгөлцөж авалцах уу” гэхээр нь би “тэгнэ” гэж хэлээд тэр ах намайг...гэрийн гаднаас ирж аваад...нотариатаар орж 2.000.000 төгрөгний зээлийн гэрээ хийж бэлнээр мөнгөө өгөлцөж авалцсан. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...хорооллын эцэс дээр буугаад гэртээ ороод байж байтал над руу Т.ж.н гэж хүн залгаад “би сая замд хамт ирсэн хүн байна. Чамайг Солонгос руу виз гаргадаг гэж сонссон...” гэж хэлээд надаас ямар материал бүрдүүлэх вэ, хэдэн төгрөг хэрэгтэй вэ” гэх мэтээр асууж байгаад маргааш нь Теди төв дээр уулзаж дахин тодруулсан. Араас нь бас найз гэх С.ъя.р гэдэг хүн ирж уулзсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Т.ж.н С.ъя.р нартай дахин уулзаад...нотариат орж С.ъя.рын нэр дээр Т.ж.н тэр хоёрын урьдчилгаа болох 4.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. С.Олонбаяр, Х.Э.н.цэг, Ө.Тэнгис гэдэг 3 хүний паспортыг Н.н-Э.э гэдэг хүнээс Солонгос улс руу гаргаж өгнө гэж авсан. Би өмнө нь Н.н-Э.э, түүний нөхөр Гансүх нараас “Солонгос улс уруу гаргаж өгнө гээд тэр хоёроос 6.000.000 төгрөг, ...мөнгө зээлээч гэж 4.000.000 төгрөг, дараа нь Номин-Эрдэний эгч, ах дүү гурвын мөнгө гэж 4.000.000 төгрөгийг тус тус авсан. Нийт Н.н-Э.ээс 14.000.000 төгрөгийг аваад буцааж 2.400.000 төгрөгийг өгсөн. ...Би Н.н-Э.э эгчээс мөнгө авахдаа аав Б.хүгийн “ХААН” банкны данс руу хийлгүүлж авсан. Би аавынхаа “ХААН” бакны картыг түрийвчнээс нь нууцаар авчихсан юм. Аав картныхаа нууц дугаарыг өөрийнхөө төрсөн өдрөөр хийдэг гэдгийг мэддэг байсан. Дансны дугаарыг картныхаа ард цаасан дээр бичсэн байсан.... Би дээрх хүмүүсээс авсан мөнгийг...Нарантуул дээр зогсдог Мөнгөнсүх гэгчид 4.300.000 төгрөгийг зээлүүлж, Солонгост байхдаа хүнээс зээлж авсан 1.000.000 төгрөгийг шилжүүлэх, Энхжин ахад гар утас 400.000 төгрөг, өмд подволк 90.000 төгрөг, пүүз аваарай гэж 600.000 төгрөг, утасны төлбөр төлөхөд нь 120.000 төгрөг, машинаа журмын хашаанаас авахад нь 200.000 төгрөг, машины бензин авахад нь...350.000 төгрөгийг тус тус зарцуулсан. Мөн Оюунтуул эгчээс нүүрний тос...840.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 8, 9),
- 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “...Би хохирогч нарт учруулсан хохирлоос Б.маагийн данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Р.Б.р.н, М.О.рэв, С.О..р, Б.А.мэг, Б.р.г, Н.р.н нарт бэлнээр тус бүр 1.000.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөг, Ж.л.н, Ө.р.с.н нарт бэлнээр тус бүр 1.500.000 төгрөг буюу нийт 3.000.000 төгрөг, Уу.яр, М.р.маа, М.ням нараас авсан 8.000.000 төгрөгийн оронд Найрамдал зуслангийн орчим байдаг хоосон газрыг Уу.ярын нэр дээр шилжүүлж өгсөн, И.Э.н.цэгт 2.300.000 төгрөг бэлнээр, Н.н-Э.эд 4.300.000 төгрөг дансаар, Э.лд 100.000 төгрөгийг дансаар, Ө.р.с.н эгчид мөн нэмж 200.000 төгрөг дансаар, 240.000 төгрөг бэлнээр, Б.т.рд150.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 10, 11),
36. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 445 дугаар дүгнэлт
“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/ Солонгост суралцаж байх хугацаандаа Солонгос улс руу хүн гаргаж өгнө гэж “Facebook“-р хүмүүстэй холбогдож мөнгө авсан. Хүмүүсээс мөнгөө дансаар авсан нийт 22 хүнээс мөнгө авсан. Нэг хүнээс голдуу 2 саяас 2.500.000 төгрөг авсан. Авсан мөнгө үрээд дуусгасан. Хүмүүсээ Солонгос гаргаагүй. Анхнаасаа гаргах боломж байгаагүй. Худлаа ярьсан гэнэ”...Дүгнэлт
1. Б.Э.нэ.уун нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Б.Э.нэ.уун нь хэргийнхээ үйлдлийг тайлбарлах чадвартай байна.
3. Б.Э.нэ.уун нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт (2 хавтаст хэргийн 17, 18)
37. Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол (1 хавтаст хэргийн 170), Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа (1 хавтаст хэргийн 231), Сэжигтнийг баривчлах тогтоол (1 хавтаст хэргийн 210), Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол (1 хавтаст хэргийн 211), “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж (3 хавтаст хэргийн 14), Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж (3 хавтаст хэргийн 22), яллагдагчийн суллах тогтоол (3 хавтаст хэргийн 116)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 48, 227), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 110), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 112-126), гадаад паспортын хуулбар (1 хавтаст хэргийн 127-133), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 168, 229, 243-250) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э.нэ.уунд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э.нэ.ууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э.нэ.ууны гэм буруугийн талаар маргахгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас зөвхөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр энэ зүйл ангиар яллаж байгаа буюу бусад хэрэгт цугларсан баримтаар байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Б.Э.нэ.ууны 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын хооронд үйлдсэн гэмт хэргийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар буюу “байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон” гэж шинээр тодорхойлсон гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв. Нөгөө талаас шүүгдэгч нь 2017 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл нэр бүхий 4 хүнийг залилж, хохирол учруулсан байх боловч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг “амьдарлын эх үүсвэр” болгосон гэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э.нэ.ууны сүүлд үйлдсэн 4 удаагийн үйлдэл нь 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга” гэх хэлбэрийн шаардлагыг хэдийгээр хангаж байгаа боловч агуулгын шаардлага болох “амьдарлын эх үүсвэр” болгосон гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Тодруулбал
- Гэрч Б.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э.нэ.уунаас 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр 500.000 төгрөг, ...22-ны өдөр 3.000.000 төгрөг мөн бэлнээр аваад...2017 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүүтэй нь 3.675.000 төгрөг, мөн барааны мөнгө гэж өгсөн 800.000 төгрөгтэй нийлүүлээд 4.475.000 төгрөгийг нийтдээ буцаан өгөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 195, 196),
- Гэрч Т.Номинхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э.нэ.уун залгаад “хоёулаа уулзъя, би Энхжинтэй хамт байна, Энхжин танд утас авч өгье гээд байна” гээд байхаар нь...орой 18 цаг өнгөрөөгөөд “ТЭДИ” төв дээр Б.Э.нэ.уун дээр очиж уулзахад, тэрээр “Энхжин таныг хүлээсээр байгаад явчихлаа, бид хоёр сая хоолонд ороод саллаа, та ирсэн бол цуг хоолонд ороод таныг танилцуулах байсан юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр “ТЭДИ” төв рүү ороод Б.Э.нэ.уун надад 470.000 төгрөгөөр “Samsung Galaxy S6 Edge” гэдэг утас авч өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 201, 202),
- Гэрч А.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 онд Б.Э.нэ.уун өөрийгөө “Оюунтуул эгч бид хоёрын шүтэн бишрэгч” гээд надтай Оюунтуул эгчээр холбогдож танилцаж байсан. ...2017 оны 8 дугаар сард Б.Э.нэ.уун бид хоёр хамт явж байхад Б.Э.нэ.уун миний машины банкыг бензинээр дүүргэж өгч байсан. Тэр нь 100.000 төгрөг болсон. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай продакшин Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглолтын нээлтээ хийсэн өдөр Б.Э.нэ.уун ирээд тоглолтын дараа Оюунтуул эгч бид хоёрт тус тусад өөрсдийнх нь нэрийг Монгол бичгээр бичсэн жааз болон шокалад өгсөн. 9 сарын эхээр би машинаа журмын хашаанд оруулчихаад буцааж авах торгуулийн мөнгө дутчихаар нь Б.Э.нэ.уунаас 250.000 төгрөгийг өөрийн хаан банкны дансаар шилжүүлж авсан....2017 оны 9 дүгээр сард Б.Э.нэ.уун надаас тоглолтын 4 билет кассан дээр захиад өгөөч гэхээр нь би захиж өгсөн...Мөн Б.Э.нэ.уун миний утасны төлбөр гарчихсан...байгааг мэдээд...утасны төлбөр гэж надад 80.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Бас нэг өдөр би тоглолтогдоо орж байхад тоглолтын дундуур Б.Э.нэ.уун над руу залгаад “Та түр гараад ирээч” гэхээр нь би гарахад Б.Э.нэ.уун ирчихсэн надад “Samsung Galaxy s6 Edge” маркийн...гар утас өгөөд “Танд бэлэглэж байна гэсэн. ..Мөн нэг өдөр би Минж плаза орж хувцас үзэж байгаад подволк үзээд авах гэтэл Б.Э.нэ.уун “би мөнгийг нь өгчихье” гээд худалдагчид шууд мөнгийг нь өгчихсөн. Тэр үед Б.Э.нэ.уун подволкийг 30.000 төгрөгөөр, эрээн өнгийн өмдийг 60.000 төгрөгөөр авч өгсөн. Намайг Соёлын тэргүүний ажилтан болоход Б.Э.нэ.уун надад “танд бэлэг авч өгье, юу авахуулах юм бэ, би юу авч өгөхөө мэдэхгүй байна” гэхээр нь би пүүз авахуулъя гэхэд пүүз захиалгын мөнгө болох 540.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 204, 205),
- Гэрч Д.Оюунтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 сарын тоглолтын нээлтийн дараа Б.Э.нэ.уун гэдэг охин дахиж ирээд Монгол бичгээр миний нэрийг бичүүлж жаазанд хийгээд цэцгийн хамт өгчихөөд явсан. Хэд хонгийн дараа Б.Э.нэ.уун надтай утсаар яриад 5 билет захиарл миний данс руу 60.000 төгрөг шилжүүлж билетээ авсан. Түүний дараа миний “Facebook”-р сурталчилдаг...ботоксоос захиалж авъя гэхээр нь би захиалгыг нь авахад 3 ширхэгийг нийт 630.000 төгрөгөөр захиалж миний данс руу мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 207, 208),
- Гэрч Э.Энхзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сард Б.Э.нэ.уун намайг хамт дэлгүүр оръё гэхээр нь би ханиндаа явсан. Тэгэхэд Б.Э.нэ.уун надад 10.000 төгрөгөөр нүдний шил, 9.000 төгрөгөөр подволк, 15.000 төгрөгөөр углааш авч өгч байсан. Дараа нь манай эгчтэй Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон дээр жүжиг үзэх гээд явж байхдаа тааралдаад надад нүүрний тос бэлгэ болгож манай эгчээр өгч явуулсан байсан. ...Б.Э.нэ.уунтай найзалж байх үедээ бид хоёр уулзахад дандаа л үнэтэй газраар орж хоол идье гээд байдаг байсан. Тухайн үед нь би “үнэтэй хоолонд орохгүй надад ийм газар орох мөнгө байхгүй” гэхээр тэрээр “байнга ингэх биш дээ би өөрийнхөө юмыг өөрөө мэдье зүгээр” гэж хэлээд байдаг байсан. Тэгээд л би дагаж явж хоолонд ордог байсан....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 222, 223) зэрэг болно.
Иймд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч Б.Э.нэ.ууныг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э.нэ.уун нь Бүгд Найрамдах Солонгос Улс Пусан хот, Монгол Улс, Улаанбаатар хот, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, 2016 оны 11, 12, 2017 оны 2, 3, 7, 8, 9 дүгээр сард, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, эцэг, эхийн хараа хяналт сул байдлыг далимдуулж, шууд санаатай үйлдлээр иргэн Т.А.рэл, Б.А.мэг, Н.Б.рж, Ч.Б.гэр, Х.Б.т.р, Б.Б.р.г, Н.Б.маа, М.Б.най, Р.Б.р.н, Ч.Б.г.н, Л.Ж.л.н, Д.Ж.гал, Н.М.р.маа, Д.М.ням, Х.Н.н-Э.э, Я.Н.р.н, Д.О.б.р, М.О.рэв, С.О..р, Б.Ө.р.с.н, Б.С.ъя.р, Ц.Т.ж.н, Л.Уу.яр, Ч.Х.сүх Ж.Э.л, И.Э.н.цэг нарт 77.700.000 (далан долоон сая долоон зуун мянга) төгрөгний их хэмжээний хохирол учруулсан болох нь
-Хохирогч Ж.Э.лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э.нэ.уун гэдэг...охины ээж нь элэгний өвчтэй гээд мөнгө хэрэг болоод байна гэхээр ...нь 2016 оны 11 дүгээрсарын 26-ны өдөр “ХААН” банкаар 2.000.000 төгрөгийг өөрийн 5005...4076 дансаар дамжуулан Б.Э.нэ.ууны “ХААН” банкны данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр...охинтойгоо ярьсан чинь “Харин тийм ээ, ээжийнх нь бие муу байгаа ухаан алдаж унаад байна гэсэн. Та дахиад 1.000.000 төгрөг Эрдэнчулуунд өгчих” гэсэн. Би тухайн үед бэлэн мөнгөггүй байсан болохоор Цамбагаравын “Худалдаа хөгжлийн банк”-аас өөрийн хадгаламжид байсан мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг авч банкны үүдэнд Б.Э.нэ.уун гэдэг охинд өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 138-139),
- Хохирогч Б.Ө.р.с.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...төрсөн дүү Б.Ж.галсайхан над руу Япон улсаас яриад “эгчээ надад Солонгос улс руу гарах боломж олдож байна. Та мөнгө олох хэрэгтэй байна...манай сурагч байсан Б.Э.нэ.уун гэдэг охин Солонгос улсын Пусан хотод тэтгэлэгт оюутны хөнгөлөлтөд хамрагдаж сурдаг юм байна. Тэдний сургууль нь тэтгэлэгт оюутнууддаа хараар амьдардаг нэг хүнийг Солонгос улсад авчирч амьдруулахыгзөвшөөрдөг юм гэнэ... надад 3.700.000 төгрөг хэрэгтэй байна” ...гэхээр нь Б.Э.нэ.уун гэх хүний 5028....6508 дугаарын дансанд 2.200.000 төгрөгийг, Энхзаяа гэх хүний 5029....1897 дугаарын данс руу 500.000 төгрөгийг...2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Түүнээс хойш арваад хоногийн дараа ...Б.Э.нэ.уун гэх охин өөрөө над руу “Facebook”-р холбогдоод “эгчээ би шалгалтаа онц өгсөн болохоор надад нэг групп нь зургаа хүний бүрэлдэхүүнтэй, гурван групп хүн авах эрх олгогдсон тиймээс та хүн олох хэрэгтэй байна, гэхдээ харлахгүй хүн олох хэрэгтэй шүү учир нь дүү нь оюутан болохоор авчирсан хүн маань харалчихвал сургуульгүй болно” гэж хэлсэн. Ингээд би өөрийн төрөл садан, таних мэдэх хүмүүстээ энэ талаар хэлэхэд миний хүү Галхүү, ах Л.Ж.л.н, хүргэн О.б.р, хамаатны хүмүүс болох М.ням, М.р.маа, Л.Уу.яр, Б.р.н, Б.р.г, А.мэг, О.рэв, Н.р.н, Э.н.цэг, О..р, Б.рж, Б.т.р, Ч.Б.г.н зэрэг 18 хүн явъя гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд би тэд нарт Б.Э.нэ.уунтай холбогдож мэдээлэл авах, хаягыг нь тэдэнд өгсөн. ...Би Б.Э.нэ.ууны данс руу дүү Б.Ж.галсайханд зориулж 2.700.000 төгрөг, хүү Галхүүг явуулахаар 2.000.000 төгрөг буюу нийт 4.700.000 төгрөг шилжүүлснээс Б.Э.нэ.уун дүү Б.Ж.галсайхан луу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тиймээс би Б.Э.нэ.уунаас нийтдээ 4.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. (1 хавтаст хэргийн 50-52),
- Хохирогч Л.Ж.л.н (хохирогч Б.Ө.р.с.ны хамаатан)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай эгчийн охин болох Б.Ө.р.с.н утсаар яриад “Солонгост тэтгэлэгээр сурч байгаа оюутны урилгаар Солонгос улсын Пусан хотод гурван сарын хугацаатайгаар очих боломж байна, ирж, очих онгоцны зардал, буудал, хоолны зардал нь нийлээд 3.000.000 төгрөг болж байна” гэхээр нь...Б.Э.нэ.уунтай “Facebook”-р холбогдоод 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Дуламсүрэнгийн “ХААН” банкны 5020....6844 дугаарын данснаас 3.000.000 төгрөгийг Б.Э.нэ.ууны 5028....6508 дугаарын данс руу шилжүүлээд, мөн гадаад паспорт, иргэний үнэмлэхийн зургийг аваад явуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 54-55),
- Хохирогч Д.О.б.р (хохирогч Л.Ж.л.нгийн хүргэн)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хадам аав Ж.л.нгийн хамаатан Б.Ө.р.с.н эгч 2016 оны 12 дугаар сард манай хадам аавд “Солонгос улсад гурван сараар ажиллах ажиллах виз гаргадаг хүн байна, манай дүү Ж.л.нгийн шавь байгаа юм” гэж анх Б.Э.нэ.уун гэдэг хүнийг танилцуулж хэлсэн. Тэгээд ...би бас сонирхоод явахаар шийдэж интернэтээр групп чат нээчихсэн байсныг нь үзээд Б.Э.нэ.ууны “ХААН” банкны данс руу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 131)
- Хохирогч Л.Уу.ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эгч Дуламсүрэн (Л.Ж.л.нгийн эхнэр) над руу яриад “Солонгос руу явуулж чадах хүн байна гэнэ. Миний дүү Солонгос явж ажил, амьдралаа дээшлүүлсэн нь дээр юм биш үү?” гэхээр нь...Б.Э.нэ.уунтай холбогдоод...“ХААН” банкны 5028....6508 дугаарын данс руу Б.г.н ахын мобайл банкнаас би 3.000.000 төгрөгийг...шилжүүлсэн. Б.Э.нэ.ууны хэлснээр явах хүмүүсийн “Facebook”-ийн групп нээсэн байхаар нь нэгдэн орж “хэзээ явах талаар тодруулж байхдаа эхнэр М.р.мааг авч явж болох талаар” асуухад Б.Э.нэ.уун “ болно...гэсэн” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 60, 61),
- Хохирогч Н.М.р.маа (хохирогч Л.Уу.ярын эхнэр)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр...нөхөр Уу.яр бид хоёр гэртээ байж байсан чинь манай нөхрийн эгч Дуламсүрэн манай нөхөр лүү залгаад “Солонгос улсад гурван сарын хугацаатай виз гаргаж өгөх хүн байна” гэж ярьсан. Тэгтэл манай нөхөр, эгчтэйгээ хамт очиж уулзъя үнэн байна уу худал байна уу үзээдэхье гээд явсан. Орой нөхөр гэрт ирснээ “өөрийнхөө мөнгийг өгчихлөө, үнэн юм байна, тэр хүн нь өөрөө Солонгост сурдаг юм байна” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би...7 хоногийн дараа нөхөр Уу.ярын “ХААН” банкны дансаар Солонгост сурч байгаа Б.Э.нэ.ууны “ХААН” банкны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш Б.Э.нэ.уунтай “Facebook”-р холбогдоход “ажлын байранд чинь очиж уулзсан, эмэгтэйчүүд нь зочид буудалд, эрэгтэйчүүд нь барилга дээр ажиллана. Ажлын хувцсыг чинь захиалах гээд байна размер энэ тэрээ өг” гэх зэргээр холбогдож байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72),
- Хохирогч Д.М.ням (хохирогч Л.Уу.ярын төрсөн эцэг)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төрсөн эгч Дуламсүрэнгээс “Солонгос явуулдаг Б.Э.нэ.уун гэдэг охин байна” гэж сонсоод Солонгос руу тэр охиноор виз гаргуулж очиж ажиллахаар шийдээд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найз Б.т.рийн данснаас 3.000.000 төгрөгийг “М.ням” гэсэн утгатайгаар Б.Э.нэ.ууны “ХААН” банкны данс руу шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 167),
- Хохирогч Ч.Б.г.н (хохирогч Л.Уу.ярын найз)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дүү Л.Уу.яр над руу утсаар яриад “Б.Ө.р.с.н эгчийн дүүгийнх нь шавь Солонгос улсад тэтгэлэгээр суралцдаг гэнэ. Тэр нь 3.000.000 төгрөгөөр Солонгос улсад гурван сарын хугацаатай гаргана гэнэ” гэхээр нь би Л.Уу.яртай уулзаад Б.Ө.р.с.н эгчтэй утсаар ярьж асуухад “манай дүүгийн шавь нь Солонгос улсад байгаа юм, найдвартай” гэхээр нь би итгээд... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “ХААН” банкны Б.Э.нэ.ууны 5028....6508 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг өөрийн 5027....6289 дугаарын данснаас “мобайл” банкаар шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 57, 58),
- Хохирогч Х.Б.т.р (хохирогч Д.М.нямын найз)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз М.ням, түүний эгч Дуламсүрэн нар 2016 оны 12 дугаар сард надад “Солонгос руу виз гаргадаг хүн байна” гэж хэлсэн. Би тэр хүнийг нь судалж үзээгүй, найз болон түүний эгчид итгээд, тэд нар ч мөнгөө өгчихсөн гэхээр нь өөрийнхөө 3.000.000 төгрөгийг эхнэр Бадамын 5027....8447 гэсэн данснаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 133, 134),
- Хохирогч Б.Б.р.г (хохирогч Б.Ө.р.с.ны танил) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын дундуур Б.Ө.р.с.н гэдэг урьд өмнө ...Шенгений виз гаргуулахаар хамт явж байсан эгч над руу залгаад “Солонгосд гурван сарын хугацаатай ажил хийх зөвшөөрөлтэй, сургалтын хүүхдийн урилгаар явах ажил байна, группээр авч явах юм байна. Нэг гурппдээ 6 хүн явах юм байна” гэж хэлсэн. ...Тэгтэл Б.Ө.р.с.н эгч Б.Э.нэ.уун гэдэг охинд миний “Facebook” хаягыг өгсөн байсан ба ...Б.Э.нэ.уун над руу...яриад “хараар ажиллаж байгаад баригдаж ирсэн хүмүүст тусгай урилга байдаг. Би Солонгос улсын иргэншил авсан болохоор таныг Солонгос хүн урьж байгаа болохоор таныг зөвшөөрөхгүй байна гэж байхгүй” гэхээр нь...2016 оны 11 дүгээр сарын 18-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн нутаг “Номин” агуулахын хажууд байдаг “ХААН” банкны салбараас Б.Э.нэ.ууны 5028....6508 данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 68),
- Хохирогч Я.Н.р.н (хохирогч Б.Б.р.гийн хамтран амьдрагч)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орчим...эхнэр Б.р.г эхлээд өөрийнхөө мөнгийг нэг дансанд хийсэн байсан тэгээд би мөн тэр данс руу нь бэлэн 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 77),
- Хохирогч С.О..р (хохирогч Б.Б.р.гийн танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр танил дүү Б.р.г “Солонгос улс руу найдвартай гаргаж өгнө гэсэн хүн байна” гэсэн. Тэгээд Б.т.г овогтой Б.Э.нэ.уунтай “Facebook”-р холбогдоод ярилцсан чинь тэр охин өөрийгөө “Солонгос улсын иргэн болсон, Пусаны их сургуульд сурдаг, манай сургуулийн виз цохолттой учир ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Тухайн үед Б.Э.нэ.ууны нээсэн “Facebook”-ийн группэд 16 хүн элссэн байсан. Тэгээд Б.Э.нэ.уунд би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөгийг 5028....6508 гэсэн дансанд шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 74, 75),
- Хохирогч Р.Б.р.ны (хохирогч Б.Ө.р.с.ны танил) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын сүүл хавьцаа байх урд нь Шенгений орны виз авах гээд хамт явж байсан танил Б.Ө.р.с.н гэдэг эмэгтэй надад “2.500.000 төгрөгөөр Солонгос улс руу гаргаж өгдөг хүн байна, ирэх, очих онгоцны зардал болон Солонгос улсад ажилд оруулж өгнө, ажлын цалин нь сард дор хаяж 1.800.000 вон гэж байна. Энэ визийг Солонгос улсад сурч байгаа нэг оюутан охин зохицуулж байгаа гэхдээ гурван сарын хугацаандаа эргэж ирэх ёстой найдвартай хүн хэрэгтэй гээд асуугаад байна. Чи яах вэ?” гэж Б.Ө.р.с.н надад хэлсэн. Тэгэхээр нь би явъя гэж хэлээд...Б.Э.нэ.ууны дансанд бэлнээр 2.500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хороололд байрлах “ХААН” банкнаас шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 66)
- Хохирогч Б.А.мэг (хохирогч Б.Ө.р.с.ны танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 сард Шенгений виз мэдүүлж байхдаа Б.Ө.р.с.н эгчтэй танилцсан. ...Тэгтэл 2016 оны 12 дугаар сард Б.Ө.р.с.н эгч надтай холбогдоод “манай төрсөн дүүгийн гарын шавь гээд сэргэлэн хөөрхөн охин байгаа. Тэр охин... зургаан хүнийг нэг баг болгоод Солонгос улс руу гаргадаг юм байна. 2-3 сарын хугацаатай ажил хийгээд амралтын өдрөөрөө чөлөөтэй аялаж болдог их аятайхан нөхцөлтэй виз гаргана гэж байна...” гээд ярьсан. Тэгээд би...Б.Э.нэ.ууны өгсөн...Уу.цэг гэдэг хүний данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Орой нь би Хан-Уул дүүргийн ажилчдын соёлын “ХААН” банкны АТМ-ээс би өөрийн хүргэн дүү болох Бямбадоржийн данснаас Б.Э.нэ.ууны өөрийнх нь данс руу “А.мэг” гэсэн утгатайгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 143, 144),
- Хохирогч М.О.рэв (хохирогч Б.Ө.р.с.ны танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хамт нэг газар ажиллаж байсан Б.Ө.р.с.н эгч над руу залгаад “Солонгос улсад сурдаг нэг охин байна. Манай төрсөн дүүгийн шавь байгаа юм. Тэр охин Солонгос улс руу сургуулийн урилгаар Монгол улсаас хүн гаргаж 1-3 сарын хугацаатай аялах, ажиллах эрхтэй виз гаргаж өгөх боломжтой гэж байна” гэхээр нь...би сонирхоод...2016 оны 12 дугаар сарын 27-ны 12 цагийн орчим Багшийн дээдийн автобусны буудлын замын хойд талд байдаг “ХААН” банкнаас Б.Э.нэ.ууны данс руу 3.000.000 төгрөгийг “О.рэвээс Б.Э.нэ.уунд” гэсэн утгатайгаар шилжүүлсэн....” гэх мэдүүлэг. (2хавтаст хэргийн 48, 49),
- Хохирогч Н.Б.рж (хохирогч Б.Ө.р.с.ны хүүгийн найз)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын эхээр манай найз Галбадрах (Б.Ө.р.с.ны хүү) надтай уулзахдаа “дүү Галхүүг Солонгос улс руу явуулах гэж байгаа” тухайгаа хэлсэн. Түүнээс хойш мөн хэд хоногийн дараа Галбадрахтай мөн уулзахад “хүмүүс групп болж явах гэсэн чинь нэг хүн дутаад байгаа юм байна. Чи явахгүй юм уу?” гэхээр нь ...би Галбадрахын хамт гэрт нь очиж ээж Б.Ө.р.с.нтай уулзахад “Б.Э.нэ.уун гэх охин Солонгос улсад сурдаг эмэгтэй хүүхэд хүмүүсийг Солонгос улс руу сургуулийнхаа урилгаар гаргах гэж байгаа юм, найдвартай хүн. Бид “Facebook”-р холбогддог юм” гэхээр нь би “Facebook” хаягаар нь орж Б.Э.нэ.уун гэх хүнтэй дүрсээ харж ярилцаж итгээд Б.Ө.р.с.н эгчид 2.500.000 төгрөгийн Б.Э.нэ.ууны данс руу хийчихээрэй гэж хэлээд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63, 64),
- Хохирогч И.Э.н.цэг (хохирогч Б.Ө.р.с.ны дүү Б.Ж.галсайханы найз)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны орчим урд нь хамт ажиллаж байсан, одоо Япон улсад амьдарч байгаа Б.Ж.галсайхан надтай “Facebook”-р холбогдоод “Б.Э.нэ.уун гэдэг хүүхдийг миний шавь байгаа юм. Солонгос улс руу найдвартай визний материал гаргана” гэж хэлээд холбож өгсөн. Тэгээд би...“ХААН” банкны салбар дээрээс хоёр хүүхдийн визний төлбөрийн 60 хувь буюу 2.400.000 төгрөгийг Б.Э.нэ.ууны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа...өмнө нь мөнгө шилжүүлсэн данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг,
- Хохирогч Н.Б.маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Э.нэ.уун гэдэг охинд 2016 оны 12 дугаар сард интернэтээр бүжиг зааж өгсөн. Тэр охин 2017 оны 2 сард Монголд ирээд “Би сургуулиасаа 15 хүн Солонгос улс руу урих эрхтэй болсон, та Солонгос улс руу нөхөртэйгөө яваад ирэх үү” гэхээр нь...боломжгүй талаараа хэлсэн. Тэгтэл Б.Э.нэ.уун дахиж залгаад “манай ах, дүү нар явж байгаа юм, танай ах дүү нараас явах хүн байхгүй юу, уг нь би танд тусалъя л гэж бодсон юм.” гэхээр нь...би өөрийн ах Б.данг Солонгос явуулах санаатай Б.Э.нэ.ууны данс руу 500.000 төгрөгийн 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 52, 53),
-Хохирогч Ч.Б.гэр (хохирогч Н.Б.маагийн нөхөр Ганцоожийн танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ганцоож ахтай тааралдаад...“БНСУ гарахаар материал бүрдүүлээд явж байгаа” гэдгээ сонирхуулаад ярьсан чинь Ганцоож ах “Б.маа эгчийн чинь шавь Б.Э.нэ.уун БНСУлсад сурдаг, сурч байгаа сургуулиасаа 15 хүнийг Монгол улсаас урих урилгаар шагнуулсан, урилгад орох хүн байна уу гэж асууж байна лээ” гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь би ...Б.Э.нэ.ууны 998...066 гэсэн утасны дугаарыг аваад залгаж ярьсан чинь “Өнөөдрийн дотор мөнгө, материалаа өг, хүн бүрдсэн, 2 хүн дутуу байгаа” гэж хэлсэн. ...Тэгээд би Б.Э.нэ.уунтай...хоёулаа уулзъя гээд түүнтэй “ТЭДИ” төвийн үүдэнд 14 цагийн орчим уулзсан. ...Б.Э.нэ.уун бид хоёр хамт яваад Циркийн хажуугийн төв “Голомт” банк орсоод Б.Э.нэ.уунд бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 178, 179),
- Хохирогч Ч.Х.сүх (хохирогч Н.Б.маагийн ах Б.дангийн танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.маагийн ах Б.дантай...хуурай ах, дүү болсон улсууд юм. ...Б.дан ах 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “манай дүү Б.маагийн шавь Солонгос улсад сурч байгаад бүжгийн тэмцээнд орж түрүүлээд,...шагналд нь Монгол улсаас 15 хүнийг Солонгос улсад урих урилга авсан” гэж надад хэлсэн. Тэгээд Б.дан ах “хоёулаа хамт явъя, барьцаа мөнгө төгрөг гэх асуудал байхгүй, энэ талаар урилга дээр нь тодорхой заасан байгаа гэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би... Б.Э.нэ.ууны данс руу ... “Голомт” банкнаас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 182),
- Хохирогч М.Б.най (хохирогч Н.Б.маагийн дүү)-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр...ээж Урантогс над руу утсаар яриад “Чи Солонгос улс руу явахаар болсон юм байна, Б.маа эгчийн чинь шавь Солонгос улсад сургуульд сурч байгаад 15 хүний урилгаар шагнуулсан гэнэ, тэр хүний тоонд чамайг багтаасан юм байна, хоол буудал нь үнэгүй ажилд зуучилж өгнө гэнэ” гэж хэлсэн. Тэгээд ээж Урантогс над руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би Б.маа эгчтэй холбоо барьж Б.Э.нэ.уун гэх охины дансны дугаарыг аваад мөнгийн шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185),
- Хохирогч Д.Ж.гал (хохирогч М.Б.най найз)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орчим найз Б.най урилгаар Солонгос явахаар болсон гэж надад хэлсэн. Тэгээд намайг явах уу гэхээр хэд хоног бодож байгаад явъя гэж шийдээд Б.найгийн эгч Б.маагийн данс руу 2.000.000 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 188),
- Хохирогч Х.Н.н-Э.э (шүүгдэгчийн эцэг, эхийн танил)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийн хамт “Нарантуул” зах дээр аяны хэрэгсэл худалдан борлуулдаг. 2017 оны 5 дугаар сараас тус зах дээр дугуйны сэлбэг хэрэгсэл худалдан борлуулдаг Б.т.г, Б.хү гэдэг гэр бүлийн хүмүүсийг мэддэг болсон. Тухайн үед тэр хоёрын охин Б.Э.нэ.уун эцэг, эхдээ ирж тусалдаг байсан. ...2017 оны 7 дугаар сард зах дээр Б.Э.нэ.уунтай юм яриад сууж байтал тэрээр “өөрийгөө Солонгос улсад сурдаг, би сургуулийнхаа журмаар Солонгос руу хүн гаргах эрхтэй байдаг. Хэрвээ хүн гаргавал миний тэтгэлэгийн оноо нэмэгдэж хөнгөлөлт эдэлдэг. Би олон хүн гаргасан, гэхдээ найдвартай очоод харлахгүй гэсэн хүмүүсийг л гаргадаг. Хэрвээ миний очсон хүмүүс харалчихвал би сургуулиасаа хөөгдөх болно. Яагаад гэвэл би тэр хүмүүсийн батлан даагч болж байгаа гэсэн үг юм. Та нөхөртэйгөө Солонгос улс руу гарахгүй юм уу, хэрвээ гарна гэвэл материалаа өгчих, гэхдээ би нэг хүнийх нь л материалын мөнгийг авна” гэж санал тавьж хэлсэн. Тэгээд би...Б.Э.нэ.уунд итгээд материал бүрдүүлж байх хугацаандаа эхлээд 500.000 төгрөгийг би өөрийн 5064....5201 гэсэн “ХААН” банкны данснаас 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “nomin” гэсэн утгаар шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мөн өөрийн данснаас 2.400.000 төгрөгийг Б.Э.нэ.ууны хэлсэн 5018....5269 гэсэн “ХААН” банкны данс руу шилжүүлсэн. Б.Э.нэ.ууны 5018....5269 дансыг надад сургуулийн данс гэж хэлсэн. Дараа нь 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд 3.000.000 төгрөгөө өгчихөөд байж байсан чинь Б.Э.нэ.уун “нэг хүний мөнгөөр хоёр материал явуулж болохгүй байна, нөхрийнхөө мөнгийг өгчих, хэрвээ нөхрийнхөө мөнгийг өгчихвөл хоёр хүүхдээ ч гэсэн аваад явж болно, хугацаа нь зургаа нь сар болохоор хүүхдүүдээ аваад явчихгүй юу” гэхээр нь зөвшөөрөөд өөрийн данснаас Б.Э.нэ.ууны сургуулийн данс гэж хэлсэн 5018....5269 данс руу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “В” гэсэн утгатайгаар 1.500.000 төгрөг, ...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр утга бичилгүй 1.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “noni” гэсэн утгатайгаар 1.000.000 төгрөг,...тус тус шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр Б.Э.нэ.уунтай зах дээр уулзахад тэрээр “Солонгост хадгаламжид хийчихсэн байгаа мөнгөө авчрах хэрэгтэй байна, 4.000.000 төгрөг байвал өгөөч, дараа 7 хоногийн нэг дэх өдөр ирээд мөнгийг чинь өгчихнө” гэхээр нь би өөрийнхөө Голомт банкны 1205....5389 дугаарын данс руу хүнээр 4.000.000 төгрөг шилжүүлүүлээд Голомтын данснаасаа Б.Э.нэ.ууны хэлсэн 5018....5269 данс руу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.200.000 төгрөгийг, ...800.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны данснаас мөн өдөр тус тус шилжүүлээд...бүтэн сайн өдөр нь 1.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр...төрсөн эгч Х.Э.н.цэг, С.Олонбаяр, Ө.Тэнгис нартай ярилцахад тэд нар Солонгос явахаар шийдсэн. Тэгээд энэ талаар Б.Э.нэ.уунд хэлэхэд наад 3 хүнийхээ урьдчилгаа болгож 4.000.000 төгрөгийг өгчих гэхээр нь...2017 оны 9 дүгээр сарын 01-ний Б.Э.нэ.ууны дээрх данс руу АТМ-аас шилжүүлсэн. ...Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 9 цагт...Багшийн дээд дээр хүлээж байгаад Б.Э.нэ.уунтай уулзахад надад “Энэ Гансүх ахын урилга нь” гэж хэлээд та эндээ байж байгаарай гэсэн. ...Би нөхөр Гансүх, эгч Э.н.цэг, ах Олонбаяр гуравыг дуудаад Б.Э.нэ.ууны өгсөн урилгыг нөхөртөө үзүүлэхэд манай нөхөр “Энэ хуурамч юм шиг байна, он сар өдөр, хүйс гээл бүх юм нь зөрж байна” гээд энд хүлээгээд нэмэргүй юм байна гээд бид нар явцгаасан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 154-156),
- Хохирогч Т.А.рэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр таксинд явж байтал...10 дугаар хорооллын урд туслах зам дээрээс нэг охин гараа өргөж байхаар нь суулгаад “Korea Town” оръё гэсэн. Тэгээд хэлсэн газар луу нь явж байтал тэр охин надад “Би Солонгос улсад сурдаг оюутан. Давхар иргэншилтэй, 35 хүн Солонгос улс руу гаргах эрхтэйгээс 31 хүнийг нь гаргачихсан байгаа. Одоо 4 хүн Солонгос руу гаргах дутуу байгаа. Хэрвээ энэ 35 хүнээ гүйцээгээд гаргачих юм бол би сургуулийнхаа 100 хувь тэтгэлэгт хамрагдах юм. Та Солонгос явах бол би танд Солонгосын урилга авч өгөөд визийг чинь гаргаад өгч болно. Очоод ажлын байр бэлэн, нэг хүний 3.800.000 төгрөг хэрэгтэй. Эхний ээлжинд 2.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд...үлдэгдэл мөнгөө Солонгос улсад очоод өгч болон” гэж хэлсэн. Тэгээд..бид хоёр холбогдоод Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нотариат дээр уулзаад би өөрийн 2.000.000 төгрөгийг бэлнээр Б.Э.нэ.уун гэдэг охинд өгсөн....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 146, 147),
- Хохирогч Ц.Т.ж.нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийнтөв Сүхбаатар сумаас Улаанбаатар луу замын унаанд сууж ирэхэд тус унаанд Сэлэнгийн Алтанбулагаас Улаанбаатар луу явж байна гэж өөрийгөө танилцуулсан охин байсан. Тэр охин манай машинд хамт явж байсан хүмүүстэй ярьж байхдаа “Өөрийгөө Солонгос улсад сурдаг, Солонгос руу урилгаар хүмүүст виз гаргаж өгнө, хэрвээ хүмүүс гаргачихвал миний тэтгэлэгийн оноо нэмэгддэг юм. Яаралтай хүмүүсээ гаргах хэрэгтэй байгаа, одоо 31 хүн гарчихсан араас нь 5 хүн гаргах хэрэгтэй, 10 дугаар сарын 05-ны өдөр гэхэд тэр 5 хүмүүс оччихсон байх ёстой юм” гэж ярьж байхаар нь би дугаарыг нь тэмдэглэж авсан. Тэгээд ...би тэр өдрөө Б.Э.нэ.ууны 997....754 гэсэн дугаар луу ...залгаад “Солонгосын визээ хэдэн төгрөгөөр гаргах вэ” гэсэн чинь “уулзаж байгаад ярилцъя” гээд Б.Э.нэ.уун бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “ТЭДИ” төв дээр уулзсан... 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр С.ъя.р бид хоёр хүний 2.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөг олоод Б.Э.нэ.уунтай утсаар ярихад “гэртээ байна “Korea Town”-ны гадаа хүрээд ир” гэсэн. Тэгээд “Korea Town”-ны гаднаас Б.Э.нэ.ууныг аваад Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын “EFFS” худалдааны төвийн хажууд байдаг нотариат дээр очиж манай найз С.ъя.рын нэр дээр зээлийн гэрээ байгуулж Б.Э.нэ.уунд 4.000.000 төгрөгийг бэлнээр С.ъя.р бид хоёр өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 151, 152),
- Хохирогч Б.С.ъя.р (хохирогч Ц.Т.ж.нгийн найз)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр найз Т.ж.н намайг дуудаад бид хоёр уулзахад Т.ж.н надад “Солонгос явуулах хүн байна, хоёулаа очиж уулзъя” гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр “ТЭДИ” төв дээр Б.Э.нэ.уун гэдэг охинтой уулзсан. Б.Э.нэ.уун гэдэг охин бид хоёрт хэлэхдээ “31 хүн Солонгос улс руу явуулчихсан байгаа 6 сарын хугацаатай виз гаргана. Бичиг баримт мөнгөө өгчих юм бол Солонгосын сургуулиас урилга чинь хүрээд ирнэ. Нэг хүний урьдчилгаа 2.000.000 төгрөг” гэж хэлхээр нь Т.ж.н бид хоёр Б.Э.нэ.уунаас маргааш уулзъя гэж хэлээд салсан. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Т.ж.н бид хоёр тус тусын 2.000.000 төгрөгөө аваад Б.Э.нэ.уунтай утсаар яриад “Korea Town” гэсэн байрны гаднаас түүнийг аваад 10 дугаар хорооллын “EFFS” худалдааны төвийн хажууд байдаг нотариат дээр очсон. Би өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж Б.Э.нэ.уунд Т.ж.нгийн мөнгөтэй нийлүүлээд 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 163, 164),
- Шүүгдэгч Б.Э.нэ.ууны “ХААН” банкны харилцах 5028....6508 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга “...2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Б.Ж.галсайханаас орлого” гэж 2.200.000, ....2016 оны 11 дүгээр сарын 24-нд “Э.н.цэг” гэж 2.400.000 төгрөг, ...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5005....4076 (хохирогч Б.Э.л) данснаас 2.000.000 төгрөг, ...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Р.Б.р.н” гэж 2.500.000 төгрөг, ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Галхүү” гэж 2.000.000 төгрөг, ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Б.р.г” гэж 2.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Э.н.цэг” гэж 1.600.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “А.мэг” гэж 1.000.000 төгрөг, ...5025....0387 (хохирогч Б.рж) данснаас 2.500.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “О..р” гэж 2.500.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Н.р.н” гэж 2.500.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “О.б.р” гэж 3.000.000 төгрөг, “Уу.яр” гэж 3.000.000 төгрөг, “Б.г.н” гэж 3.000.000, ...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ж.л.н” гэж 3.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Б.т.р” гэж 3.000.000 төгрөг, “М.р.маа” гэж 1.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “М.р.маа” гэж 1.000.000 төгрөг, “М.ням” гэж 3.000.000 төгрөг, ...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5034....3477 (хохирогч М.О.рэв) данснаас 3.000.000 төгрөг, ...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Б.най” гэж 2.000.000 төгрөг, “Ч.Х.сүх” гэж 1.000.000 төгрөг, ...2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Ж.гал” гэж 1.000.000 төгрөг, ...2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “Эрдэнэбилэг” гэж 1.500.000 төгрөг...” тус тус орсон талаарх депозит дансны хуулга (1 хавтаст хэргийн 235-241)
- “ХААН” банкнаас “...Т.Б.хүгийн (шүүгдэгчийн эцэг) “ХААН” банкны 5018....5269 дугаарын данс руу 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг “nomin” гэж, ...2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2.400.000 төгрөгийг “daawuunii tolbor” гэж, ...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийг “В” гэж, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, ...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг “noni” гэж, ...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөгийг “uka daawuunii tulbur” гэж, ...2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг “nomio daawuu” гэж, ...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг “Даавуу төлбөр ука” гэж тус тус шилжүүлсэн” баримтын хуулбар (2 хавтаст хэргийн 158-160),
- “Голомт” банкнаас “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2.200.000 төгрөгийг “daawuunii tulbur uka, Б.хү, ХААН төв банк” гэж шилжүүлсэн” баримтын хуулбар (2 хавтаст хэргийн 161),
- Зээлийн гэрээ (2 хавтаст хэргийн 100, 101), мөнгө хүлээлгэн өгсөн баримт (2 хавтаст хэргийн 65),
- Шүүгдэгчийн хохирогч Х.Н.н-Э.эд “гэрч Гансүхийн урилга гэж үзүүлсэн Сertificate of admission буюу элсэлтийн урилга” гэх баримт (2 хавтаст хэргийн 126), хохирогч, гэрч нарын танилцуулга, визний маягт бөглөгдсөн Солонгос хэл дээрх баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 104-125),
-. Шүүгдэгч Б.Э.нэ.ууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
- 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “...Солонгос улсад суралцаж байхдаа ерөнхий боловсролын сургуульд...багшилж байсан Ж.галсайхан багштай “Facebook”-р нь орж холбогдоод түүнээс хойш холбоотой байдаг болсон. Тухайн үед Ж.галсайхан багш “Япон улсад ажиллаж байгаад харалчихаад Монгол руу буцах боломжгүй болсон” талаараа ярьж байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын дундуур нэг өдөр би Ж.галсайхан багштай “Facebook”-р холбогдож байхдаа “Би Солонгос улсад хүн урих эрхтэй болсон, тэтгэлэгээр суралцаж байгаа оюутнууд шалгалтаа онц өгвөл хүн урих эрхтэй болдог юм, таныг Солонгос улс руу урилгаар ирүүлж болно. Солонгост ирүүлэхэд 3.500.000 төгрөг болон. Та ирэхийг хүсэж байвал над руу гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэхийн зургийг миний “Facebook”-ээр явуулчих, би материалыг чинь бүрдүүлээд тийзийг нь явуулъя” гэж хэлсэн. Тэгээд Ж.галсайхан эгч Монголд байдаг өөрийн төрсөн эгч Ө.р.с.н руу яриад над руу 2.700.000 төгрөгийг “ХААН” банкаар шилжүүлсэн байсныг би хүлээж авсан. Тэгээд би Ө.р.с.н эгчтэй холбогдож байхдаа “Солонгос улс руу дахин 3 групп хүн урих ёстой” тухай хэлэхэд тэрээр “Солонгос улс руу явах хүн олъё” гэж хэлсэн. Түүнээс хойш Ө.р.с.н эгч надтай байнга холбогдож байгаад Б.р.г, О..р, Б.т.р, М.ням, Галхүү, Э.н.цэг, Н.р.н, Б.рж, Б.г.н, Уу.яр, М.р.маа, О.б.р, Б.р.н, Ж.л.н, О.рэв, А.мэг гэх хүмүүсийг надтай холбуулж өгөхөөр нь би “Амжилт аз дагуулна” гэсэн нэртэй “Facebook” хаяг нээж тэдэнтэй харилцаж...өөрийн “ХААН” банкны дансаар дамжуулж мөнгө авч эхэлсэн. ...Мөн би Солонгос улсад сурч байхдаа сургуулийн бүжгийн тэмцээнд орох гээд Б.маа гэж бүжгийн багштай “Facebook”-р холбогдож танилцаж байсан. Тиймээс Монголд ирээд байхдаа Б.маа багштай “Facebook”-р холбогдоод “Солонгос улс руу хүн гаргах эрхтэй болсон тухай хэлээд, явах хүн байна уу, нэг хүний 3.500.000 төгрөгөөр явуулна. Урьдчилгаа 2.000.000 төгрөг авна, үлдэгдэл мөнгийг Солонгост очиход нь авна” гэж хэлсэн. Тэгтэл Б.маа багш надаас “ямар шугамаар явуулж” байгаа талаар асуухаар нь би “миний сурдаг сургууль зочид буудал, барилгын үйлдвэрүүдтэй холбоотой байдаг болохоор тэтгэлэгт оюутнууддаа тэдгээр газарт хүн урьж ирүүлэх эрх олгосон” гэж хэлсэн. Ингээд Б.маа эгч “Б.най, Х.сүх, Б.гэр, Ж.гал” гэх хүмүүсийг явуулахаар болсон тухай хэлж тэдгээр хүмүүсээс Б.най, Х.сүх, Ж.гал нар мөнгө дансаар шилжүүлээд, Б.гэр гэх хүн...2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Би Солонгос улсад байхдаа хүмүүсээс шилжүүлж авсан мөнгийг сургалт, байрны төлбөр болон хоол, хүнс, такси, дэлгүүр хэсээд тоглож цэнгээд дуусгасан. ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 88-91),
- 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “...Би Б.маа эгчтэй Солонгос улсын Пусан хотын нэг сургуульд нэг ангид сурдаг байсан. Б.маа эгч надад “Хэлний бэлтгэлээ төгссөний дараа магистрт орно, магистрт ороход бакалаврын диплом хэрэгтэй, бакалаврын диплом байхгүй болохоор магистрт орж чадахгүй юм байна” гэж надад ярьж байхаар нь би “Би Монголоос танд бакалаврын диплом гаргуулаад өгье” тэгээд та магистртаа орчих” гэсэн чинь Б.маа эгч ээжтэйгээ яриад хэд хоногийн дараа миний данс руу ээжээрээ 2.000.000 төгрөг шилжүүлүүлсэн. Дараа нь би 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Монголд ирчихсэн байхдаа Солонгос улс руу Б.маа эгчтэй яриад “манай ээжийн бие өвдөөд байна, би ажил хийхгүй байгаа болохоор мөнгөггүй байна, та надад боломжоороо мөнгө зээлээч” гэсэн чинь...ээжээрээ надад 1.000.000 төгрөгийг өгүүлсэн. ...Би Б.маа эгчид бакалаврын диплом авч өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 224-226),
- 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр...таксины жолооч Т.А.рэлд...өөрийгөө Солонгос улсад сурдаг, Солонгос руу хүн гаргаж өгдөг...гэж хэлэхэд тэр хүн маргааш нь буюу 18-ны өдөр надруу залгаад “мөнгө өгөхдөө гэрээ нотариат хийж өгөлцөж авалцах уу” гэхээр нь би “тэгнэ” гэж хэлээд тэр ах намайг...гэрийн гаднаас ирж аваад...нотариатаар орж 2.000.000 төгрөгний зээлийн гэрээ хийж бэлнээр мөнгөө өгөлцөж авалцсан. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...хорооллын эцэс дээр буугаад гэртээ ороод байж байтал над руу Т.ж.н гэж хүн залгаад “би сая замд хамт ирсэн хүн байна. Чамайг Солонгос руу виз гаргадаг гэж сонссон...” гэж хэлээд надаас ямар материал бүрдүүлэх вэ, хэдэн төгрөг хэрэгтэй гэх мэтээр асууж байгаад маргааш нь Теди төв дээр уулзаж дахин тодруулсан. Араас нь бас найз гэх С.ъя.р гэдэг хүн ирж уулзсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Т.ж.н С.ъя.р нартай дахин уулзаад...нотариат орж С.ъя.рын нэр дээр Т.ж.н тэр хоёрын урьдчилгаа болох 4.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. С.Олонбаяр, Х.Э.н.цэг, Ө.Тэнгис гэдэг 3 хүний паспортыг Н.н-Э.э гэдэг хүнээс Солонгос улс руу гаргаж өгнө гэж авсан. Би өмнө нь Н.н-Э.э, түүний нөхөр Гансүх нараас “Солонгос улс уруу гаргаж өгнө гээд тэр хоёроос 6.000.000 төгрөг, ...мөнгө зээлээч гэж 4.000.000 төгрөг, дараа нь Номин-Эрдэний эгч, ах дүү гурвын мөнгө гэж 4.000.000 төгрөгийг тус тус авсан. Нийт Н.н-Э.ээс 14.000.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 8, 9) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм буруутай болох нотлогдон тогтоогдож байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас Б.Э.нэ.ууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд нь оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.Э.нэ.уун нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол тодорхой хэмжээгээр төлж барагдуулж байгааг болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид Б.Э.нэ.уунд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э.нэ.уунд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал буюу нас бие, ёс суртахууныг харгалзан, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс эрүүгийн хариуцлагыг 3 жилийн хугацаагаар тогтоож хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Тиймээс шүүгдэгч Б.Э.нэ.ууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Б.Э.нэ.уун нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот болон Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин сууж байхдаа нэр бүхий 26 хохирогчоос нийт 77.700.000 төгрөгийг залилах гэмт хэрэг үйлдэж авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн сүүлийн гэмт хэрэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 10 дугаар хороолол “EFFS” худалдааны төвийн орчим үйлдсэн болох нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд энэхүү байдал нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлж шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Мөн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ нийт учирсан хохирсон хохирлыг 79.700.000 төгрөг гэж, хохирогч Т.А.рэлээс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэж, хохирогч Б.Б.р.г, Я.Н.р.н нарт учирсан хохирлыг давхардуулж, хохирогч Б.Ө.р.с.ны зарим хохирлыг орхигдуулж бичсэн байгааг анхаарах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь 26 иргэнд 77.700.000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирогч Б.О.б.р нь нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй (3-р хавтаст хэргийн 95) гэж, хохирогч Л.Уу.яр, Н.М.р.маа, Д.М.ням нар нь гэмт хэргийн улмаас учирсан 8.000.000 төгрөгийн оронд газар шилжүүлэн авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй (3-р хавтаст хэргийн 103, 109, 110) гэж хэн аль нь мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Э.нэ.ууныг хохирогч Б.О.б.р, Л.Уу.яр, Н.М.р.маа, Д.М.ням нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэж үлдэх хохирлыг доорх байдлаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд
- хохирогч Ж.Э.лд учирсан 3.000.000 төгрөгийн хохирлоос 100.000 төгрөгийг төлсөн (2 хавтаст хэргийн 138-139) байх тул үлдэх 2.900.000 төгрөгийг,
- хохирогч Л.Ж.л.нд учирсан 3.000.000 төгрөгийн хохирлоос 900.000 төгрөгийг төлсөн (3 хавтаст хэргийн 203) байх тул үлдэх 2.100.000 төгрөгийг,
- хохирогч Б.Ө.р.с.нд учирсан 4.700.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн Б.Ж.галсайханд шилжүүлсэн 500.000 төгрөг болон хохирогчид төлсөн 200.000 төгрөг, 245.000 төгрөг, 1.050.000 төгрөгийг тус тус хасч үлдэх 2.705.000 төгрөгийг,
- хохирогч Х.Б.т.рд учирсан 3.000.000 төгрөгийн хохирлоос 150.000 төлсөн (3 хавтаст хэргийн 203) байх тул үлдэх 2.850.000 төгрөгийг,
- хохирогч Б.Б.р.гт учирсан 2.000.000 төгрөгийн хохирлоос 1.100.000 төгрөгийг төлсөн (3 хавтаст хэргийн 203) байх тул үлдэх 900.000 төгрөгийг,
- хохирогч Я.Н.р.нд учирсан 2.000.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн (1 хавтаст хэргийн 77) байх тул үлдэх 1.000.000 төгрөгийг,
- хохирогч С.О..рт учирсан 2.500.000 төгрөгийн хохирлоос 1.100.000 төгрөгийг төлсөн (1 хавтаст хэргийн 75) байх тул үлдэх 1.400.000 төгрөгийг,
- хохирогч Р.Б.р.нд учирсан 2.500.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн (3 хавтаст хэргийн 203) байх тул үлдэх 1.500.000 төгрөгийг,
- хохирогч Б.А.мэгт учирсан 2.500.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн (3 хавтаст хэргийн 203 ) байх тул үлдэх 1.500.000 төгрөгийг,
- хохирогч М.О.рэвт учирсан 3.000.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн (2 хавтаст хэргийн 49) байх тул үлдэх 2.000.000 төгрөгийг,
- хохирогч И.Э.н.цэгт учирсан 4.000.000 төгрөгийн хохирлоос 2.300.000 төгрөгийг төлсөн (1 хавтаст хэргийн 70 ) байх тул үлдэх 1.700.000 төгрөгийг,
- хохирогч Н.Б.маад учирсан 500.000 төгрөгийн хохирлоос 150.000 төгрөгийг төлсөн (2 хавтаст хэргийн 53 ) байх тул үлдэх 350.000 төгрөгийг,
- хохирогч Х.Н.н-Э.эд учирсан 15.000.000 төгрөгийн хохирлоос 6.700.000 төгрөгийг төлсөн (3 хавтаст хэргийн 202) байх тул үлдэх 8.300.000 төгрөгийг
- хохирогч Ч.Х.сүх учирсан 1.000.000 төгрөгийн хохирлыг,
- хохирогч Т.А.рэл, Б.С.ъя.р, Ц.Т.ж.н, Д.Ж.гал М.Б.най, Ч.Б.гэр тус бүрт учруулсан 2.000.000 төгрөгийн буюу нийт 12.000.000 төгрөгийг,
- хохирогч Н.Б.ржид учруулсан 2.500.000 төгрөгийн хохирлыг,
- хохирогч Ч.Б.г.нд учруулсан 3.000.000 төгрөгийн хохирлыг буюу нийт 47.705.000 (дөчин долоон сая долоон зуун таван мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Э.нэ.уунаас 1 жил 6 сарын хугацаанд гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Хохирогч нарт учирсан хохирлыг хэрэгт цугларсан баримт болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгт дүгнэлт хийж, нотлогдож буй хэмжээнд нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Э.нэ.уун нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны (1 хавтаст хэргийн 210) өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдаж, мөн сарын 19-ний өдөр батлан даалтад өгөх (1 хавтаст хэргийн 211) таслан сэргийлэх арга хэмжээ авагдах хүртэл цагдан хоригдсон 3 хоног, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс (3 хавтаст хэргийн 22) мөн оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл (3 хавтаст хэргийн 116) 31 хоног буюу нийт 34 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. Харин шүүгдэгчид шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2017 2601 0701 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.