| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/03554/И |
| Дугаар | 192/ШШ2025/03529 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03529
|
2025 04 30 |
1*******2/ШШ2025/0352******* |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгино******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгино******* дүүрэг, ******* дугаар хороо, Хайрхан ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,838,3*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр MN0800300030*******5017285 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 21,714,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Н.******* нь зээл авснаас хойш үндсэн зээлд 5,080,555.70 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,248,024.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3*******,22*******.05 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 7 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Н.******* нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр MN0800300030*******501728 тоот Цахим зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 16,633,444 төгрөг, үндсэн хүү 203,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,827 төгрөг, нийт 16,838,3*******1 төгрөг байна. Иймд Н.*******гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,838,3*******1 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.******* нь ******* ХК-ийн гаргасан 16,838,3*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 16,838,3*******1 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,838,3*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 16,838,3*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,838,3*******1 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,838,3*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******,141.*******6 төгрөгөөс Баянгол дүүргийн татварын хэлтсийн данс /100200500*******41/-аас 121,070 төгрөг, хариуцагч Н.*******гээс 121,070 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД