| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/06200/И |
| Дугаар | 192/ШШ2025/04614 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/04614
20 0 29 192/ШШ20/04614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* *******, ******* ******* *******, ******* ******* , , *******0 /рд:*******29*******18/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, ******* , , , /рд:УБ003213*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,041,16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Н. нь тус компанитай 2023 оны 10 сарын 08-ны өдөр №2100130*******0006922 барьт зээлийн гэрээ байгуулан 10,00,000 төгрөгийг 1 сарын 3, хувийн хүүтэйгээр 36 сарын хугатай зээлсэн. Зээл олголтыг Хаан банк дахь Н.ын 008*******2006 данс руу шилжүүлсэн. Зээлийн барьнд иргэн Н. нь автомашин худалдан авах нөхцөлөөр улсын *******тай Nissan Skyline маркийн автомашиныг -ийн нэр дээр шилжүүлэн барьны гэрээ байгуулсан болно. Зээлдэгч Н. нь анх зээлийн гэрээ байгуулахад хийгдсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, үндсэн зээлийн төлөлтөө 2024 оны 01-р сарын 20-ний өдрөөс хойш хуга хэтэрч өнөөдрийн байдлаар 16 хоног хуга хэтэрсэн. Зээлдүүлэгч -ийн зүгээс зээлдэгчийг зээл төлүүлэх талаар бүхий л боломжоор ханган ажиллаж байгаа боловч зээлдэгч талуудын хоорондын гэрээ, Иргэний хууль болон бусад хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Бид зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа шаардсан боловч зээлээ төлөх ямар нэгэн үйлдэл гаргахгүй өдийг хүрсэн байна. Иймд зээлдэгч Н. нь 2024 оны 01 сараас хойш эргэн төлөлтийн хуваарь дээрх графикаа зөрчин, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул гурван удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Талуудын хоорондын зээлийн гэрээнд зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлэхгүй, эсвэл зээлийн барь хөрөнгө алга болсон бол зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах зохицуулалттай тул зээлийн үүргийг мөнгөн хэлбэрээр бун шаардах эрх үүссэн байна. 2024 оны 0******* сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл *******,836,106.1******* төгрөг, үндсэн хүү 1,83*******,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36*******,08.4 төгрөг, нийт 10,041,16 төгрөгийг зээлдэгч Н. нь зээлийн гэрээний үүргийн дагуу төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн бүгд дүн 10,041,16 төгрөгийг зээлдэгч Н.аас гаргуулж, -д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н. би 2022 оны 10 сарын 08-ны өдөр -тай №2100130*******0006922 барьт зээлийн гэрээ байгуулан 10,00,000 төгрөгийг сарын 3, хувийн хүүтэй 36 сарын хугатай зээлийг өөрийн Хаан банкны 008*******2006 дансандаа шилжүүлэн авч, гэх хүний нэр дээр байсан улсын *******тай Nissan Skyline маркийн автомашиныг худалдан авч, өмчлөгчөөр нь улсын бүртгэлд бүртгүүлэн, унаж явах нөхцөлтэйгөөр миний эзэмшилд байсан. Би гэрээний дагуу 2022 оны 10 сараас эхлэн сар бүр 10,000 төгрөгийг 2023 оны 6 сарыг дуустал төлсөөр ирсэн. Гэтэл миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болж, 2023 оны 0******* сарын 09-ний өдөр дээр очиж анх зээл олгосон эдийн засагч гэх хүнтэй уулзаж, өөрийн боломжгүй болсон учир барьнд байгаа тээврийн хэрэгслээ банк бус санхүүгийн байгууллагын үлдэгдэл зээлдээ хураалгахаар тохиролцоод өөрийн гараар өргөдлөө бичиж өгсөн. Харин эдийн засагч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, бичлэг хийж зураг дарж баталгаажуулан хүлээн авсан. Түүнээс хойш би зээл хаагдсан гэж ойлгоод төлөлт хийхээ 2023 оны 0******* сараас зогсоосон байдаг. Гэтэл 2024 оны 03 сард -иас над руу залгаж, та зээлийн төлөлтөө яагаад хийхгүй хуга хэтрүүлээд байна гэж ярьсан, би гайхаад 2023 оны 0******* сарын 09-ний өдөр тээврийн хэрэгслээ хүлээлгэж өгсөн учраас төлөлт хийхээ зогсоосон гэж хэлсэн. Гэтэл -н ажилтан та зээлээ 2023 оны 12 сарыг дуустал сар бүр хэвийн төлж байсан байна гэхээр нь танай эдийн засагч д машин хүлээлгэж өгсөн гэхэд, тэр хүн ажлаасаа гарсан, таны машин манай байгууллагад байхгүй тул та зээлээ төл гэдэг шаардлагыг тавьсан. Эцэст нь би зээлээ хугандаа төлөөгүй гэдэг шалтгаанаар өнөөдөр шүүхэд хариуцагчаар дуудагдаад тайлбар өгөх дээрээ тулаад байна. Тухайн банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч машиныг хүлээн авсан, харин би миний зээлийг 2023 оны 12 сарыг дуустал хэн төлж байсан талаар ч сайн мэдэхгүй, би зээлийн төлөлтийг 2023 оны 0******* сараас хойш огт төлөөгүй болно. Тухайн үед ажиллаж байсан гэх эдийн засагчтай утсаар холбогдож энэ талаар аад тантай хамт зээл авахад анх ирсэн /тээврийн хэрэгслийн анхны эзэн гийн нөхөр/ гэх хүн таныг машинаа хүлээлгэж өгсний дараа ирээд Н. зээлээ үргэлжлүүлэн төлөхөөр болсон, машиныг нь авъя гэхээр нь өгөөд явуулсан, тэр хүн бусдад дамжуулсан эсэхийг би мэдэхгүй 2023 оны 12 сарыг хүртэл төлсөн байсан гэх хариулт ирсэн. Тус компанийн эдийн засагч нь тэр гэх хүнтэй анхнаасаа танилын холбоотой гэсэн. Би одоо тээврийн хэрэгсэл хэний эзэмшилд байгаа талаар огт мэдэхгүй, нь өөрийн өмчлөлд байгаа, зээлийн барьнд байгаа тээврийн хэрэгслийг өдий хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд хураан авч, өөрийн эзэмшилд авах ёстой байтал энэ талаар хайхрамжгүй хандаж ирсэн нь хариуцагч намайг найдваргүй зээлдэгч, зээлийн муу ангилалд оруулж хохироож байна. Хариуцагч Н. миний хувьд 2023 оны 0******* сарыг хүртэл төлбөрөө асуудалгүй төлсөөр ирсэн, төлөлт хийж чадахгүйн улмаас барьнд байгаа тээврийн хэрэгслээ бун өгч зээлээ хаалгасан гэж ойлгосоор ирсэн байдаг. Тээврийн хэрэгслийг зээлийн гэрээ байгуулсан хүнд нь бун өгөөгүй, гэрээтэй огт хамааралгүй хүнд өгч явуулсан, зээлийн төлөлтийг 2023 оны 12 сарыг дуустал хэн төлж байгааг ч хянаагүй нь нэхэмжлэгч компанийн л буруу, тэдний байгууллагад ажиллаж байсан эдийн засагчийн хууль бус үйлдлээс болж намайг хохироож болохгүй. Би 2023 оны 0******* сарын 09-нд тээврийн хэрэгслээ буж хураалгаж хүлээлгэн өгөхдөө надаар гарын үсэг зуруулаагүй, зөвхөн надаар гараар өргөдөл бичүүлж авсан, бичлэг мөн хийж авсан байдаг. Тиймээс би -д өр төлбөргүй гэж бодсоор өнөөдрийг хүрсэн. Н. миний хувьд 2022 оны 10 сарын 08-ны өдрийн барьт зээлийн гэрээгээр 10,00,000 төгрөг зээлж авсан, үүн дээр маргаагүй, харин зээлийн төлбөрийг барьнд байсан улсын *******тай Nissan Skyline маркийн автомашинаар 2023 оны 0******* сарын 09-ний өдөр төлж дуусгасан байдаг. Иймд би 2022 оны 10 сарын 08-ны өдрийн №2100130*******0006922 барьт зээлийн гэрээний төлбөрт зээлийн үлдэгдэл болон хүү, алданги нийт 10,041,16 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2024 оны 0******* сарын 09-ний өдрийн 04/14*******0 ******* итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьны гэрээ-ний хуулбар, 2024 оны 06 сарын 14-ний өдрийн, 2024 оны 03 сарын 1-ны өдрийн, 2023 оны 0******* сарын 08-ны өдрийн мэдэгдэл хүлээн авсан тухай тэмдэглэл, төлбөрийн баримт, төлсөн төлөлтийн дэлгэрэнгүй тооцоолол, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 06 сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2024 оны 03 сарын 1-ны өдрийн мэдэгдэх хуудас, гар бичвэр,
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг дурдвал: хариу тайлбар, 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 06989 ******* итгэмжлэл, 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 32 ******* Хууль зүйн туслал үзүүлэх гэрээ,
Шүүхийн журмаар: Авто тээврийн үндэсний төв-ийн 2024 оны 10 сарын 1-ны өдрийн 10/04 ******* албан бичиг болон түүнд хавсаргасан баримт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* сарын 19-ний өдрийн 8 ******* албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн гэрч асуусан тухай тэмдэглэл, гэрч асуусан тухай тэмдэглэл, 20 оны 04 сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Авто тээврийн үндэсний төв-ийн 20 оны 04 сарын -ны өдрийн 49 ******* албан бичиг болон түүнд хавсаргасан баримт, дүүргийн 18 ******* ны засаг даргын 20 оны 0 сарын 13-ны өдрийн 28 ******* албан бичиг, 20 оны 0 сарын 1-ны өдрийн илтгэх хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын 20 оны 0 сарын 20-ны өдрийн 2-3В/3*******29 ******* албан бичиг болон түүнд хавсаргасан баримт зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,041,16 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2022 оны 10 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ, барьны гэрээ тус тус байгуулагдаж, 10,00,000 төгрөгийг сарын 3, хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн үндсэн төлбөрт *******,836,106.1******* төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,83*******,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36*******,08.4 төгрөг, нийт 10,041,16 төгрөгийг хариуцагчаас шаардана... хэмээн тайлбарлав.
Хариуцагч ...10,00,000 төгрөгийг зээлсэн тухайд маргахгүй, харин зээлийн төлбөрийг төлж чадахгүй болсон тул барь хөрөнгө болох автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, барьгаар үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.
3. , Н. нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 2100130*******0006922 Зээлийн гэрээ-ээр зээлдэгч нь 10,00,000 төгрөгийг, сарын 3, хувийн хүүтэй, 36 сарын хугатайгаар зээлж авсан байна.
Зээлдэгч Н. нь автомашин худалдан авах зорилгоор 10,00,000 төгрөгийг зээлсэн байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Nissan skyline маркийн, V36*******4980 арлын *******тай, мөнгөлөг өнгийн, 9403 улсын *******тай, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг зээлдэгч унаж явах нөхцөлтэйгөөр, өмчлөх эрхийг зээлдэгч -д шилжүүлжээ. Зээлийн төлбөр төлөгдөж, барь хөрөнгийн нэр шилжсэнээр гэрээний үүрэг дуусгавар болохоор тохиролцжээ. /хх-6-9, *******3,*******4х/
4.Иргэний хуулийн ******* зүйлийн .2.1, 196 ******* зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйл, 23 ******* зүйлд заасан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагджээ.
Гэрээ нь Иргэний хуулийн 23 ******* зүйлийн 23., 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлага хангасан байна.
.Хариуцагч нь гэрээ байгуулагдсан эсэх, мөн зээлийн үнийн дүнгийн тухайд маргаагүй бөгөөд зээлийн төлбөрийг 2023 оны 0******* сар хүртэл төлж байгаад шид төлж чадахгүйн улмаас барь хөрөнгө болох автомашиныг 2023 оны 0******* сард нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр төлбөрийг автомашинаар төлж дуусгасан гэж тайлбарладаг бол нэхэмжлэгч нь Н.ын хүсэлтээр автомашиныг анхны худалдагчид өгсөн гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан хариуцагч Н.ын гар бичмэл, автомашин хүлээлгэн өгсөн видео бичлэг, бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр хариуцагч нь 2023 оны 0******* сарын 09-ний өдөр барь хөрөнгө болох автомашиныг зээлдүүлэгчид хүлээлгэн өгчээ. /*******, 101-102х/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр автомашиныг хүлээн авсан гэх нэхэмжлэгч байгууллагад менежерээр ажиллаж байсан гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлэгтээ ...Н. нь автомашин худалдан авах гэрээн дээрх худалдагч талыг таньдаг. миний хуурай ах гэж хэлж байсан. Түүнээс 4 сая төгрөгийн авлагатай тул зээлийн эргэн төлөлтийг тухайн худалдагч тал төлнө. Би өөрөө шид төлөх боломжгүй. Надад машины зээлийн эргэн төлөлт хамаагүй, худалдагч тал төлөх ёстой, 4 сая төгрөгөө зээлийн эргэн төлөлтөд хийх юм бол би үлдсэн төлөлтийг би төлнө гэж надтай утсаар ярихдаа хэлсэн гэж,
автомашиныг Н.т худалдсан гэх гэрч Т.Ууганзаяа мэдүүлэгтээ ...Би Н.ыг танихгүй. Миний нөхөр болох Ч.Амаржаргал надад Н.ыг ахаа би төлбөр тооцоог нь хийж чадахгүй байна, та төлбөр тооцоог нь хийгээд зарж өгч чадах уу гээд ярьж байна гэж надад хэлж байсан гэж,
шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Ч.Амаржаргал ...Н. надаас эхнэр төрөх гээд байна, машин олоод өгөөч гэж гуйгаад би энэ машиныг Н.т олж өгсөн. Н. над руу яриад ахаа би зээлээ төлж чадахгүй болчихлоо, та банк бус дээр байгаа миний машиныг аваад зээлийг нь төлөөд яваач гэж гуйсан учраас би машиныг нь авсан, машин надад байгаа, би банк бусад хуримтлагдсан байсан хоёр сая гаран төгрөгийг нь төлөөд авсан, түүнээс хойш 2, 3 сар төлөлт хийсэн байх, тэгээд мөнгө төлөөгүй, би Н.аас мөнгөний авлагатай, бид хоёрт тооцоо байгаа гэж тус тус мэдүүлсэн байна. /хх
Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр Н.ын зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн гэх автомашиныг түүний өөрийнх нь зөвшөөрлөөр гэрч Ч.Амаржаргал авч явсан болох нь тогтоогдох бөгөөд 2023 оны 9, 10, ******* 12 ******* сар, 2024 оны 01 сард төлсөн зээлийн төлбөрийг Ч.Амаржаргал болон өөр бусад этгээдүүд төлж байсан талаар хариуцагч болон гэрч Ч.Амаржаргал мэдүүлдэг.
6.Зээлдэгч нь зээлийн хуганд үндсэн зээл 2,663,893.83 төгрөг, үндсэн хүүнд 4,*******46,409.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,614.9 төгрөг, нийт *******,423,91*******.******* төгрөг төлжээ.
Иргэний хуулийн 210 ******* зүйлийн 210.1-т хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно хэмээн заасан тул зээлдэгч Н.ын зээлийн үүргийг гуравдагч этгээдүүд гүйцэтгэсэн нь үүргийн шинж чанарт харшлахгүй юм.
Тиймээс түүний автомашинаар төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд, гэрч тохиролцож автомашиныг шилжүүлсэн нь түүний хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн, тэдний хоорондын өглөг авлагын тооцоо нь болон Н. нарын байгуулсан зээлийн гэрээний маргаанд хамааралгүй болно.
Өөрөөр хэлбэл автомашиныг бусдад шилжүүлснээр өр болон шаардах эрх шилжээгүй буюу зээлдэгчийн зээлийн үүрэг дуусгавар болоогүй байна.
Түүнчлэн хариуцагч нь Ч.Амаржаргалд автомашиныг шилжүүлснээс хойш зээлийн төлбөрийг удаа дараа шаардаж байсан болох нь мэдэгдэх хуудаснуудаар нотлогдох тул хариуцагчийн зээлийн төлбөрийг машинаар хаасан гэж ойлгосон гэх тайлбар нягдав. /хх-10-13, 38, 40/
*******. , Н. нарын хооронд байгуулагдсан зэлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчид Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, ******* зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байна.
Иргэний хуулийн 42 ******* зүйлийн 42.2 зээлдэгч гэрээнд заасан хуганд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, ******* зүйлийн .1 зээлдэгч авсан зээлээ хуганд нь төлөөгүй бол хэтэрсэн хуганы хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 ******* зүйлийн 3-т зээлийн гэрээний хуга дууссан нь гэрээний үүргээ хугандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хуганд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хуганд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч 2024 оны 0******* сарын 08-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл *******,836,106.1******* төгрөг, зээлийн хүүнд 1,83*******,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 36*******,08.4 төгрөг /хүүний 20 хувиас хэтрээгүй/, нийт 10,041,16 төгрөг шаардсан нь тооцооллын хувьд үндэслэлтэй бөгөөд хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Н.аас зээлийн гэрээний үүрэгт 10,041,16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэв.
8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1*******,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1, *******.2.1, *******6, *******8 ******* зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 ******* зүйлийн 42.2, ******* зүйлийн .1-т зааснаар хариуцагч Н.аас зээлийн гэрээний үүрэгт 10,041,16 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, 6 ******* зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 1*******,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 ******* зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугаг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ